Quantcast
Channel: Эрчүүд – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 363

Эрчүүд өдөрт дундажаар 76 минут хов баздаг

$
0
0

648ada4e8dbce8f836266fa27a92255d

Telegraph-д/2009/ нийтлэгдсэн нэгэн судалгаагаар эрчүүд эмэгтэйчүүдээс илүү хов баздаг болохыг тогтоосон байна. Эрчүүд өдөрт дундажаар 76 минут хов баздаг бол эмэгтэйчүүд 52 минутыг хов базахад буюу харилцан яриа өрнүүлэхэд зарцуулдаг гэжээ.

5,000 гаруй хүнийг хамруулсан уг судалгаанд эрчүүдийн болон эмэгтэйчүүдийн хов баздаг сэдвүүдийг мөн гаргасан байна.

Эрчүүдийн гуравны нэг нь ажлынхаа хамт олонтой буу халахдаа үнэхээр жаргалтай байдаг бол 58 хувь нь буу халж, хов базах нь тухайн “бүлгэмийн нэг хэсэг” мэт санагдуулдаг хэмээжээ. 31 хувь нь хамтран амьдрагч, найз бүсгүйтэйгээ хов базах нь бэлгийн харилцаанаас ч илүү сайхан байдаг гэсэн хариултыг өгсөн байна.
Эрчүүдийн хов баздаг сэдвүүд:

1. Согтуу найзууд

2. Мэдээ

3. Сургуулийн хуучин найз, танилууд

4. Ажлын эмэгтэй хүмүүс

5. Ажил дээрх хамгийн хөөрхөн, халуухан эмэгтэй

6. Олон нийтийн сүлжээгээр тархсан хов жив

7. Хувийн маркетинг

8. Цалин мөнгө

9. Бэлгийн харилцаа

10. Спорт

11. Дарга

Эмэгтэйчүүдийн хов баздаг сэдвүүд:

1. Өөр эмэгтэйчүүд

2. Мэдээ

3. Үерхэл харилцааны асуудлууд

4. Бусад хүмүүсийн хайр сэтгэлийн асуудлууд

5. Бэлгийн харилцаа

6. Өөрийн болон бусдын жин нэмсэн тухай

7. Савангийн дууриуд

8. Өөр эмэгтэйн найз залуу/нөхрийн тухай

9. Хадам ээж

10. Од, олны танил хүмүүс


Viewing all articles
Browse latest Browse all 363

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>