Quantcast
Channel: Эрчүүд – Miss.mn
Viewing all 363 articles
Browse latest View live

Та найз залуугаа хөмсгөөр нь шинж

$
0
0
11615
Нэг.
Өргөн, хөмсөг. Түүнийг дурлалын бурхадын нэгд тооцож болох бөгөөд илэн далангүй харилцаатай. Тэрбээр шал нал хийсэн яриа, гоншигнуур занг үл тэвчих бөгөөд ухаалаг, үнэнч бүсгүй түүний жинхэнэ хань мөн.
Хоёр.
Өтгөн, хоорондоо нийлэх шахсан хөмсөг. Түүнийг битгий гомдоогтун. Жинхэнэ эр хүн гуниг, зовлонгоо, шархадсан сэтгэлээ үргэлж нуун далдалж байдаг юм. Түүнд хүчтэй, өөрийг нь бүрэн ойлгодог бүсгүй хэрэгтэй. Иймд бат түшигтэй байж гэмээнэ тэр юунд ч хүрнэ. Авууштай олон чанар нь сексийн амьдралд ч тодорхой ажиглагддаг.
Гурав.
Нарийхан хөмсөг. Өөрийнхөө бодол, зарчимд үнэнч, бусдын таашаалыг хүлээхээргүй байсан ч гэсэн гаргасан шийдвэрийнхээ төлөө гуйвалтгүй зогсдог хүмүүс бол нарийхан хөмсөгтнүүд. Шаардлагатай гэж үзсэн зүйлийнхээ төлөө үхэн зүтгэнэ. Хэрвээ наалдах шаардлага гарвал зангуу гэсэн үг. Сул чөлөөтэй байж, бүсгүйчүүдтэй зугаалан цэнгэх дуртай. 
 
Дөрөв. 
Шулуун хөмсөг. Хөмсөг хэдийчинээ эгц шулуун байна, тэр хүн төдийчинээ ажил хэрэгч гэсэн үг. Тэрбээр өөдрөг үзэлтэн бөгөөд мөнгө хурааж хуримтлуулах төрөлхийн гэмээр авъяастай. Тэр хүссэндээ хүрсэн үедээ (алба, сексийн аль алинд) түүнээсээ шүдээрээ зуурахаас ч буцахгүй.
Happy Man In The Field
                                                                                                                                          Эх сурвалж: miss.mn

Эрчүүддээ өгөх зөвлөгөө

$
0
0

1506146347_man-suit-istock-peopleimages

Та доорх зөвлөгөөг дагаад хагас жилийн дараа өөрийгөө танихгүй болтол өөрчлөгдсөнийг хараарай. Шинэ өглөө болгон танд өөрийгөө өөрчлөх боломж байдаг. Амьдралаа урт хугацаагаар сайжруулахын тулд өглөө бүр доорх үйлдлүүдийг хийж хэвшээрэй.

  1. Өглөө дасгал хийж хөлсөө сайхан гаргаад авахад бие чангарах төдийгүй тархи сэргэнэ. Биеийн дасгал хийснээр булчин шөрмөс хөгжөөд зогсохгүй эндорфин ихээр ялгардаг тул сэтгэл санаа хэдэн цагаар сэргэж арьс яваандаа цэвэршдэг. Ингэснээр та өдөржин стрессгүй байж чадна. Ямар ч төрлийн дасгал ашигтай. Гэхдээ зүрхний үйл ажиллагаа дэмжих дасгал заавал хийж байгаарай. Хүч тамирын дасгалыг оройн цагаар хийх нь илүү тохиромжтой.
  2. Өглөөний цайгаа байнга уу. Өөрийгөө машинтай жишээрэй. Машинаа сайн байлгахын тулд бид түлш хийдэг, гэхдээ сайныг нь хийдэг шүү дээ. Өглөөний цайгаар өөрийн хөдөлгүүрээ асааж эхлээрэй. Амархан шингэдэг уураг, нүүрс усны нэгдэл нь эрүүл сайн хоолонд тооцогдоно. Жишээ нь жимс, тарагтай овъёосны зутан, эсвэл ногоотой омлет. Цаг бага байвал жимс, сүү, дээр нь халбага уураг хийгээд миксердээд уугаарай.
  3. Шүдээ зөвхөн хамгаалах бус сайхан инээмсэглэхийн тулд цэвэрлэ.
  4. Зовхины арьс нимгэхэн, мэдрэмтгий, амархан үрчийдэг тул чийглэж зөөлрүүлэх тос

    Та доорх зөвлөгөөг дагаад хагас жилийн дараа өөрийгөө танихгүй болтол өөрчлөгдсөнийг хараарай. Шинэ өглөө болгон танд өөрийгөө өөрчлөх боломж байдаг. Амьдралаа урт хугацаагаар сайжруулахын тулд өглөө бүр доорх арван үйлдлийг хийж хэвшээрэй.

  5. Өглөөний цайгаа байнга уу. Өөрийгөө машинтай жишээрэй. Машинаа сайн байлгах, ажиллуулахын тулд бид түлш хийдэг, гэхдээ сайныг нь хийдэг шүү дээ. Өглөөний цайгаар өөрийн хөдөлгүүрээ асааж эхлээрэй. Амархан шингэдэг уураг, нүүрс усны нэгдэл нь эрүүл сайн хоолонд тооцогдоно. Жишээ нь жимс, тарагтай овъёосны зутан, эсвэл ногоотой омлет. Цаг бага байвал жимс, сүү, дээр нь халбага уураг хийгээд миксердээд уугаарай.
  6. Шүдээ зөвхөн хамгаалах бус сайхан инээмсэглэхийн тулд цэвэрлэ.
  7. Зовхины арьс нимгэхэн, мэдрэмтгий, амархан үрчийдэг тул чийглэж зөөлрүүлэх тос түрхэж байгаарай.
  8. Эмэгтэйчүүдэд таалагдахыг хүсвэл сахлаа авч байгаарай. Өдөр бүр хусдаггүй бол өглөө бүр анхааралтай өөрийгөө тольдож хамар, чих, хацар, аман дээр чинь илүү дутуу үс байгаа эсэхийг шалгаж хэвшээрэй.
  9. Өглөөд 100 удаа суниа. Энэ зөвлөгөө хуучинсаг санагдаж магад. Гэвч шалгарсан арга шүү. Таны зүрхэнд сайн байгаад зогсохгүй хүүхнүүд таныг хараад ухаан алдах үр дүнд хүргэнэ. Улмаар та өндөр сайхан харагдаж өөртөө улам итгэлтэй болно.
  10. Өдрийн хоолоо гэртээ хийгээд аваад гараарай. Үүнд хэдхэн минут л зарцуулна. Үр дүнд нь яарч идэх, түргэн хоолны илүүдэл илчлэг, хэрэггүй натригаас өөрийгөө хамгаална. Хэрэв та ажлаа амжуулж чаддаггүй бол долоо хоногт ядаж хоёр удаа гэрээсээ хоолтой явахыг хичээгээрэй. Үр дүнг нь мэдрэх болно.
  11. Нүүрээ зөв цэвэрлэж сураарай. Шүршүүрт орж байхдаа л нүүрэндээ сайн чанарын цэвэрлэгчээр иллэг хий. Арьс гуужуулагчтай, + 2% -ийн салицилийн хүчлийн уусмалтай цэвэрлэгч хайгаарай. Нүүрэн дээрээ толбо үүсэхээс сэргийлж мөн арьсаа түргэн сэргээхийн тулд хүйтэн усаар нүүрээ угааж бай.
  12. Өглөөгүүр хар кофе, хар эсвэл ногоон цай уу. Эдгээр антиоксидантууд нь залуу харагдахад тусална. Хар кофе, хар, ногоон цай тогтмол хэрэглэхэд залуужихаас гадна хорт хавдраас хамгаалдаг болох нь тогтоогдсон байна.
  13. Нэг л брэндийн саван, үнэртэй ус, гоо сайхны хэрэгсэл хэрэглээрэй. Таны өөрийн гэсэн үнэр тогтоно.

БҮСГҮЙЧҮҮДИЙГ ГАЛЗУУРУУЛАХ ШАХДАГ ЭРЧҮҮДИЙН ХУВЦАСЛАЛТ

$
0
0

Зарим үед бидний гадаад үзэмж, хувцаслалт нь үг ярианаас илүүтэй бусдад анхны сэтгэгдлийг төрүүлж байдаг. Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэгтэй ижил бидний өмссөн зүүсэн хувцас, өнгө үзэмж хэлж боломгүй маш олон зүйлийг илэрхийлээд байх шиг… Тэгвэл охид бүсгүйчүүд эрчүүдийн юунд тэгтлээ татагдаж, дурладаг юм болоо? Үүнд ч гэсэн хувцаслалт чухал нөлөөтэй. Тиймээс эрчүүддээ зориулан бүсгүйчүүдийн дуртай хувцаслалтуудыг танилцуулж байна.

1 Дэгжин гутал

Бүсгүйчүүд хамгийн түрүүнд эрчүүдийн гутлыг хардаг. Учир нь тоостой гуталтай эр хүн бүсгүйчүүдийн үнэлэмжийг бууруулахаас гадна, сонирхлыг нь төдийлөн татдаггүй байна. Харин цэвэрхэн, дэгжин гутал нь таныг сонгодог харагдуулдаг юм.

2 Энгэр задгай цамц

Бага зэрэг задгай энгэртэй, цамц нь эрчүүдийг үнэхээр сэтгэл татам харагдуулдаг гэхэд буруудахгүй болов уу. Олны танил эрчүүд ч мөн тус хувцаслалтыг сонгодог билээ.

3 Цагаан цамц, жинс

Цагаан цамц, жинсний хослол нь залуусыг үнэхээр загварлаг харагдуулдаг. Мөн ямар ч үед сэтгэл татам харагдуулдгаараа онцлогтой.

4 “V” хэлбэрийн хоолойтой цамц

Зөвхөн бүсгүйчүүд ч гэлтгүй эрчүүдийн хувьд, тус загварын цамц нь сайхан харагдуулдаг. Тиймээс та ч гэсэн яагаад туршаад үзэж болохгүй гэж?

5 Цамцаа шуух

Ялангуяа хоолойтой цамцыг ийнхүү шуух нь тохиромжтой. Шууны булчин сайтай залуус ийнхүү цамцаа шуух нь элбэг билээ.

6 Хослол

Сонгодог загварын болон өдөр тутам өмсөхөд тохиромжтой хүрэм, хослолууд нь эрчүүдийг маш дэгжин, ажил хэрэгч харагдуулдаг.

7 Бугуйн зүүлт, цаг

Зөвхөн бүсгүйчүүд гэлтгүй, эрчүүдийн хувьд бугуйн зүүлт, цаг нь маш дэгжин харагдуулдаг. Тиймээс ч та гэсэн ганган цаг, бугуйвчаар гангараарай.

8 Малгай

Аль ч улиралд, эрчүүдэд бүх төрлийн малгай маш сайхан харагддаг. Энэ нь тэдний анхаарлыг илүүтэй татдаг юм.

9 Эршүүд байдал

Зөвхөн хувцаслалт бус дэгжин үс засалт, эршүүд байдал нь охид бүсгүйчүүдийг галзууруулна гээд боддоо.

Эрчүүд бүсгүйчүүдээс ч илүү эмзэг

$
0
0

даарах_cropped_medium

Таны толгойд эрэгтэй хүн найзуудтайгаа нэг газар суучихаад, шоколад эсвэл чипс идэнгээ тэдэнд найз бүсгүйнхээ муухай аашийн талаар ярьж суугаа дүр зураг буухгүй байх л даа.

Эсвэл танд тэдний эмэгтэй хүнтэй маргалдсан үедээ бүтэлгүй хайрын тухай дуу сонсоод, өдөр шөнөгүй зурагтаар савангийн дуурь үзэж суугаа байдал ч төсөөлөгдөхгүй. Гэхдээ судлаачид сэтгэлийн шарх болон салалт тэдэнд биднээс илүү хүндээр тусдгийг олж илрүүлсэн байна.

АНУ-ын Вейк Форестын Их Сургуулийн профессор Робин Саймон 1000 ганц бие насанд хүрэгчдийн дунд судалгаа явуулсны эцэст дотны хүнтэйгээ таарамжгүй байгаа эрчүүдийн сэтгэлзүй хүчтэй цохилтонд ордог гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Учир нь тэд ямарваа нэг хэцүү асуудалтай тулгарсан үедээ энэ тухайгаа ихэвчлэн найз бүсгүйчүүддээ хэлж тайтгардаг байна. Жирийн найз нөхөд, эсвэл гэр бүлийнхэн, ах дүүс нь тэдэнд хангалттай дэм болж чаддаггүй юмсанжээ. Өөрөөр хэлвэл тэдний хувьд хайртай бүсгүй нь энэ дэлхий дээрх түүний талд зогсож чадах цорын ганц хүн байдаг гэнэ. Тиймээс ч амьдралд нь тэрхүү чухал байр суурийг эзэлдэг эмэгтэйтэйгээ хагаралдаж, муудалцангуутаа маш их ганцаардлыг мэдэрдэг байна.

Түүнээс гадна эрчүүд эмэгтэйчүүд шиг сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй, дотроо хадгалж явдгаас, зовлон шаналал нь олноороо бөөгнөрч нэг л өдөр тэсгэл алдахад нь хүргэдэг хэмээн ноён Саймон өгүүлж байсан аж. Иймээс бидний түшиг тулгуур болсон эрчүүдийгээ хайрлаж явахыг уриалъя хүүхнүүд ээ!

ФОТО: Энэ намрын хөвгүүдийн ТРЕНД хувцаслалт

$
0
0

Урин дулаан зун дуусаж, нарлаг намрын өдрүүд айлчлаад буй энэ үед ямар хувцас өмсөхөө мэдэхгүй байгаа бол дараах зөвлөгөөг уншихыг танд санал болгож байна.

BOMBER JACKET

ФОТО: Энэ намрын хөвгүүдийн ТРЕНД хувцаслалт Зуны турш өсвөр үеийнхний цор ганц загварлаг сонголт нь болоод байсан Bomber маань энэ намар ч сонголт хэвээр байх ажээ.


ПАЛЬТО

ФОТО: Энэ намрын хөвгүүдийн ТРЕНД хувцаслалт Энэ нь дулаахан мөн дэгжин сонголт бөгөөд намрын сэрүүн өдөр өмсөхөд тохиромжтой, таныг өндөр харагдуулна.  Пальто нь 20, 30 насныхныг сайхан харагдуулдаг. Тиймээс оюутнууд өмсөхөд илүү тохиромжтой.


ТОД ӨНГИЙН ХУВЦАС

ФОТО: Энэ намрын хөвгүүдийн ТРЕНД хувцаслалт Энэ намар тод өнгийн өнгөлөг хувцас ТРЕНД болж байна.


ХОСЛОЛ

ФОТО: Энэ намрын хөвгүүдийн ТРЕНД хувцаслалт Хослол энгийн даруухан хэрнээ таныг үнэ цэнэтэй харагдуулна. Хичээл сургууль эхэлсэн намрын налгар өдрүүдэд энэ нь тун оновчтой сонголт юм.


ЖИНСЭН ХҮРЭМ

ФОТО: Энэ намрын хөвгүүдийн ТРЕНД хувцаслалт Ямар ч үед өмсөж болдгоороо давуу талтай бөгөөд, өмссөн хүнээ үнэхээр дэгжин харагдуулдаг.


БИЕИЙН ТАМИРИЙН ХОСЛОЛ

ФОТО: Энэ намрын хөвгүүдийн ТРЕНД хувцаслалт Өглөөдөө гадаа гарч гүйх, сагс, гар бөмбөг зэрэг спортоор  хичээллэхэд тохиромжтой улирал яах аргагүй намар бөгөөд спорт хослолууд таны шүүгээнд байхад хэзээд илүүдэхгүй.


УРАГДСАН ӨМД

ФОТО: Энэ намрын хөвгүүдийн ТРЕНД хувцаслалт Сэрүү орж цас унатал уранхай жинс хөвгүүдийн маань сонголт хэвээр.


НООСОН ЦАМЦ

ФОТО: Энэ намрын хөвгүүдийн ТРЕНД хувцаслалт Ноосон цамц нь дулаахан байх бөгөөд срочикон цамцны гадуур өмсөхөд тун тохиромжтой.


ХАР САВХИН ХҮРЭМ + МАЛГАЙТАЙ ЦАМЦ

ФОТО: Энэ намрын хөвгүүдийн ТРЕНД хувцаслалт Хар савхин хүрэм малгайтай цамцны хослол нь энэ намрын хувьд тренд зохицол болж байгаа юм.


ЦЭРГИЙН ӨНГӨТЭЙ ХУВЦАС

ФОТО: Энэ намрын хөвгүүдийн ТРЕНД хувцаслалт Цэргийн хээтэй, загварлаг хүрмүүд нь хөвгүүдийг илүү зоримог, хатуужилтай болгон харагдуулдаг. Мөн чөлөөт загварын хувцсыг чимж, шинэ өнгө төрх нэмэх болно.


ЦАГААН ОЙМС

ФОТО: Энэ намрын хөвгүүдийн ТРЕНД хувцаслалт Шагайгаар татсан урт цагаан оймсоо ил гарган явах нь тренд үзэгдэл болоод буй ажээ.

Эрчүүдийг нүдээрээ дурладагийг мартаж болохгүй

$
0
0

1316397758814_1

Аливаа ажил хэргийн уулзалт, үдэшлэг, хэн нэгний баярт үйл явдалд оролцоход таньж мэдэхгүй олон хүн цуглардаг. Энэ нь гэр бүл зохиож амжаагүй яваа залуу хүмүүст тэр бүр тохиолдоод байдаггүй сайхан боломжийн нэг. Угийн гүдэсхэн эрчүүдэд таалагдсан бүсгүйтэйгээ хэдэн үг солиод танилцчих завшаан байхад, хичнээн нүүрэмгий эмэгтэйчүүд ч тэр бүр хүнд шууд халдаж бас зүрхэлдэггүй. Хүнтэй танилцахад тэгнэ ингэнэ гэсэн бэлэн жор байдаггүй хэдий ч санаж явахад илүүдэхгүй зүйл бас бий.

– Ямарваа нэгэн арга хэмжээнд гадаад төрхөндөө анхаарал тавь.
– Хичнээн сайхан сэтгэлтэй эмэгтэй байлаа ч үрчийсэн хувцастай, үс нь хиртэй, хумсны лакаа хагас дутуу арилгасан, нүүр амаа хэт будсан байх нь хэнд ч таатай сэтгэгдэл төрүүлэхгүй.
– Эр хүн нүдээрээ дурладагийг мартаж болохгүй.
– Хэл ярианы соёлд анхаар. Хэт мэдлэгтэй хүний дүр эсгэх, цэцэрхэх, том зохиолчдын номноос иш татах зэрэг нь эрчүүдийг айлгах төдийгүй өөрийгөө ч эвгүй байдалд оруулах магадлалтай.
– Хиймэл дүр төрх хүнийг чимдэггүй. Өөрийнхөө сайн сайхан чанарыг тодруулж өгөхийг хичээгээрэй.
– Таалагдсан залуутайгаа юу ярих вэ? Өөрт таалагдсан залуутайгаа яриа өрнүүлэхдээ цаг агаар, цалин мөнгө, гэр оронгийн талаар асуухгүй байх хэрэгтэй.
– Урьд нь хаа нэгтэй тааралдсан эсэх / магадгүй хэн нэгний төрсөн өдөр, зугаалга, үдэшлэг уулзалт байж болно/ ажил төрлийн хөнгөхөн яриагаар эхлэхэд тохиромжтой.
– Даруу байгаа нь энэ гээд юу ч ярихгүй, хэт бүрэг гэмээр байвал та хэн нэгний анхааралд өртөх магадлал тун бага.
– Ер нь бүсгүй хүн жаахан овсгоотой, санаачилгатай байхад гэмгүй.
– Өөрийгөө зоригжуулж байгаа нь энэ гээд архи дарсанд шимтэхээс сэргийлээрэй.
– Хичнээн гоё бүсгүй байлаа ч халамцуу байдлаар танилцана гээд дайраад байвал зөвхөн өөрийгөө л гутаасан хэрэг болно.
– Та хичнээн улс төрд сонирхолтой ч сонгуульд өрсөлдөж байгаа бус, магадгүй ирээдүйнхээ ханьтай танилцаж байна гэдгээ бодолцоод тус сэдвээр яриа дэлгэхгүй байвал зүгээр.

/Хань/

Эрчүүдийг өмгөөлөх 10 өгүүлбэр

$
0
0

36

1.Эрчүүдэд муу хандах тусам илүү татагдана

Энэ их үнэний ортой. Гэхдээ аливаа зүйл хэмжээтэй байх хэрэгтэй. Эмэгтэй хүн янз бүрийн ааш авир гаргаад байх нь эрчүүд болгонд таалагдахгүй нь мэдээж шүү дээ. Судлаачдын үзэж байгаагаар, эмэгтэй хүний ийм зан авир гагцхүү өөрийгөө үнэлж чаддаггүй эрчүүдэд л таалагддаг.

2. Эрчүүд ор хөнжлийн ажилдаа хувиа хичээдэг 

Эрчүүд сексийн хувьд бол эмэгтэйчүүдээс өмнө дур ханадагт бүх учир байгаа юм. Үүний гол шалтгаан эрчүүдийн хувиа хичээсэн занд биш харин эрэгтэй эмэгтэй хоёр физиологийн хувьд ялгаатай байдагт оршиж байна.

Секс хийх үед эрэгтэй хүн оргил үедээ ирж байхад эмэгтэй хүн дөнгөж сэрэл орж, сексийг амталж эхэлдэгт байгаа юм. Тэгээд ч эмэгтэйгээ хүлээх боломж байдаггүй юм байна.

3. Эрчүүд уйлахыг шившигтэй гэж үздэг

Ихэнх эрчүүд үүнийг хэт их ойр хүлээн авч өөрийгөө хэзээ ч нулимс унагадаггүй, гомддоггүй ширүүн эр мэт төсөөлөх болжээ. Тун харамсалтай нь эмч нарын үзэж байгаагаар бол сэтгэлийн сөрөг нөлөөг гадагш гаралгүй байнга хадгалж байдаг нь тун муу гэнэ. Үүнээс болж цус харвах тохиолдол ч бас бий болдог гэнэ.

4.Эрчүүд нэрэлхүү хүмүүс 

Эрчүүдэд нэрэлхүү зан их бий. Эмэгтэй та сонгосон хүнээ нэрэлхүү гэж битгий зэмлээрэй. Эхлээд тэр чинь бүхнийг сайтар  бодож цэгнэх ёстой биздээ. Хэрэв тэр танаас зөвлөгөө авахыг хүсвэл ухаалаг зөвлөгөө өгч туслаарай.

 5. Эрчүүд сэтгэлийн хөдөлгөөнгүй тэнэг амьтад 

Яаран бүү ийм үнэлэлт өгөөрэй. Магадгүй эрчүүд гаднаас нь харахад тэнэг толгой мэт байх боловч тэдний дотоод сэтгэлд маш их юм болж байдаг.Тэд үүнийгээ маш сайн нууж чаддагт л бүх хэрэг оршиж байна. Ер нь хэрэг дээрээ эрчүүд маш, эмзэг, мэдрэмтгий хүмүүс шүү дээ.

6.Эрчүүдийг ходоодоор нь жолоодно

Энэ үг ортой байж болох юм. Гэхдээ эрэгтэй хүнд хоол таны чухал бус харин таны зүгээс тавих халамж л чухал байдаг. Иймээс та  хайртай залуудаа нэг л өндөг шараад өглөө ч гэсэн маш их баярлах болно.

7. Эр хүнээс л санаачлах ёстой гэж үү?

Эр, эмийн харилцаатай холбоотой асуудалд эрчүүд ихэнх тохиолдолд хулчгар байдгаас гадна эхний алхам хийх зориг зүрхгүй байдаг. Сургуульд байхдаа эрэгтэй хүүхдүүд сэтгэл санаагаа шууд нээхийн оронд охидын гэзэгнээс татдаг. Тэдний энэ зориг зүрхгүй байдал томорсон ч гэсэн арилдаггүй юм байна. Тантай ярихдаа нүүр нь улайж, хэл ам нь таталдана. Тэгвэл өнөө цагт эмэгтэйчүүд яагаад санаачилж болохгүй гэж ? Гэхдээ хэтрүүлэхээс болгоомжил.

8. Эрчүүдэд хайр бус секс л чухал

Сэтгэл зүйчдийн нотолж байгаагаар, эмэгтэйчүүдийг бодвол эрчүүдийн 90 гаруй хувь нь хайр дурлал бол насан туршид үргэлжлэх хачин сайхан мэдрэмж гэдэгт  итгэлтэй байдаг гэнэ. Харин эмэгтэйчүүдийн хувьд бол энэ тэдний 75-80 хувь нь мөнхийн хайр дурлалд итгэдэг байна. Хүүхнүүд хайрлаж, нөхөрлөж, чаддаг, харин эрчүүд хайрлаж, тачаадаж чаддаг ажээ.

9.Зөвхөн эрчүүд гадаад өнгөнд л татагддаг

Мэдээж хэрэг эрчүүдэд сайхан хүүхнүүд татагдана, гэхдээ энэ нь гоо сайхны мэдрэмж. Социологийн судалгаанаас харахад эмэгтэй хүний гоо сайхан эрчүүдийн жагсаалтанд 3-т орж байна. Эрчүүд энэ тэргүүнд эмэгтэй хүний тачаангуй байдал болон дур булаах хүчийг тавьдаг юм байна.

10.  Эрчүүд илэн далангуй байдалд дуртай

Эрчүүдийн өмнө хамаг нууцаа дэлгэж, өмнөх явдлаа ний нуугуй ярихыг зарим эрчүүд таалдаггүй. Нууцлаг байна гэдэг бол эр хүнийг өөртөө  илүү татахын үндэс билээ.

Бүх эрчүүд адилхан уу?

$
0
0

24112014-1416816993-624688961-600x395

Зарим эрчүүд эмэгтэйчүүдийн адил хэн нэгэнд дурлаж хайрлан, нэг хүн мэт болж амьдрахыг хүсдэг байхад нөгөө хэсэг нь эрчүүд эмэгтэйчүүдээс өөр гэж үздэг. Эмэгтэй хүн мөрөөдлийн эр хүнээ хайж явдаг бол эрчүүдийн ан хийх хүсэл хэзээ ч дарагддаггүй.

Эрчүүдийг хуурахаа болихыг ятгах хэрэгтэй юу эсвэл үүний оронд тэдний урвалтыг уучлах хэрэгтэй юу?
Австралийн зохиолч, сэтгэл судлаач, Холли Хилл интернетэд  “Сайн аавтай болзоно”  гэсэн зар тавьсан бөгөөд маш богино хугацаанд 10,000  хариу  ирсэн юм.  Харин эдгээр  эрчүүдтэй хийсэн ярилцлага нь сүүлд онлайн ном болжээ.
“Намайг юу юунаас ч илүү гайхашруулсан зүйл  бол тийм олон эрчүүд нууц амрагтай болохын тулд долоо хоногт мянга мянган ам доллар төлөхөд бэлэн байсан төдийгүй хамгийн хачирхалтай нь тэдгээр завгүй гэгддэг эрчүүдийн ихэнх нь  ажлын цагаар хариу ирүүлсэн юм.

Эрчүүд яагаад араар тавьдаг  гэж бодож байна?
Тэд ердөө л сэтгэл хангалуун байж  чаддаггүй. Секс хийх хүсэл нь  дахиад нэг зүсэм бялуу  идмээр санагддагтай  адил. Дээрх эрчүүдийн хувьд сексийн дур хүсэл нь нэгэнт буурсан үед өөрт нь бүх анхаарлаа хандуулах, сексийн асар их туршлагатай  хэн нэгэн маш чухал. Түүнээс гадна тэд эхнэр, хүүхдэд нь гай болохооргүй хүнийг хайдаг. Нэг үгээр хэлбэл эрчүүд сексийн хувьд таарч нийцэх, өөрийг нь хамгийн мундаг гэдгийг нь мэдрүүлж чадах бүсгүйг хүсдэг аж.

Хэрэв эрчүүд нэг эхнэртэй байх ёсыг  үл хайхардаг  юм бол яах гэж гэрлэдэг юм бэ?
Эрчүүд эмэгтэйнхээ хүслийг  хангаж,  үр удмаа үлдээх биологийн зөн совинтой. Гэрлэлт нь тэдэнд нийгэм, хууль ёс, болон аюулгүй байдлын хувьд ашигтай.

Эрчүүд нэг эхнэртэй байх ёсыг дагаж мөрдөж чадах уу?
Тэд үүнийг хүлээн зөвшөөрдөг гэж 100 хувь хэлж чадахгүй. Тэд харсан бүсгүй болгоноос сексийн дур булаам байдлыг нь олж харахыг хичээдэг.  Жирийн эр хүн сексийн  асар их туршлагатай бүсгүйтэй  л удаан хамт амьдарч  чадна. Харин сексийн хүсэл багатай эр хүн жирийн бүсгүйтэй тохирдог аж.  Жирийн эр хүн, жирийн бүсгүйтэй насан туршдаа хамт амьдарч, бие биедээ үнэнч байхаа амлаж болох ч тэдний харьцаа салалт эсвэл хууралтаар дуусах  магадлал их аж.

Эмэгтэй хүн эр нөхрөө  араар тавихаас  нь сэргийлж чадах уу. Та юу гэж бодож байна?
Нөхрөө өөрийнхөө эсрэг болгохын оронд сайн мэддэг занг нь ашигла.  Түүнийг өөр хүнд алдахаасаа өмнө түүний нууц сонирхол юу болохыг олж мэд. Тайчигч бүсгүй, порно кино үзэх гэх мэт юу ч байж болно. Гэвч дотно харилцаанд секс хамгийн чухал гэдгийг сана. Түүнд өөрийнхөө хичнээн үнэ цэнэтэй болохоо мэдрүүл.

Бусад бүсгүйчүүдийн талаар бид юу мэдэх ёстой вэ?
Эр нөхөр чинь өөрийг чинь хэзээ ч хуурахгүй гэж бодох хэрэггүй. Гэхдээ үүнд санаа зоволтгүй.  Эрчүүд араар тавьсан ч эхнэртээ хайртай хэвээрээ байдаг. Тэд ердөө л өөр нэг зүсэм бялуунаас татгалзаж чаддаггүй юм.  Нөхөртэйгээ хардаж буй бүсгүйг илүү хөөрхөн, гоолиг  гэж бодох нь эндүүрэл. Учир нь  супермодель  эхнэртэй эр хүнийг сонирхох нь ховор. Хэрэв нөхрийнхөө хуурч байгааг мэдвэл түүний нууц амрагтай уулз.


Эрчүүдийн амьдралын мөчлөгүүд

$
0
0

1441720625_11021141_358447947681347_6564093077480588048_n

Эрчүүд хүүхэд насаа үдсэний дараа амьдралын хэд хэдэн үеийг туулдаг аж. Энэ таван үеийн эхний ба сүүлчийн үе нь бүсгүйчүүдэд ихээхэн хамааралтай гэнэ.

  • Нэг. Төлөвших үе. Энэ үед 21-35 насныхан багтдаг. Энэ хугацаанд эрчүүд эхнэр авах, гэр бүлээ төвхнүүлэхэд өөрийгөө зориулна.
  • Хоёр. Тогшворжилтын үе. Энэ үед 35-43 насныхан багтдаг. Энэ хугацаанд эрчүүд урьд өмнө олсон амжилтаа бататгахыг хичээнэ.
  • Гурав. Эргэцүүллийн үе. Энэ үед 50-55 насныхан багтдаг. Энэ хугацаанд эрчүүд ид насаа туулж өнгөрүүлснээ мэдрэнэ. Бие, сэтгэлийн хямралд амархан автдаг болно.
  • Дөрөв. Тэнцвэрийн үе. Энэ үед 55-65 насныхан буюу тэтгэвэрт гарах үеийн эрчүүд хамрагдана. Энэ хугацаа бол эрчүүдийн хувьд амьдралынх хамгийн таатай үе гэж болно.
  • Тав. Сэтгэл ханамжтай тайван үе. Гомдол гансралд автах үе. Эрчүүд амьдралынхаа янз бүрийн үед ямар асуудалтай тулгардаг. Үүнийг ойлгож мэдэрсэн эмэгтэйчүүд л тэдэнтэй хэл амаа амархан ололцдог ажээ. Эрчүүдийн зан ааш 40-50 насандаа хүүхэд мэт тааж хэлэхийн аргагүй тогтворгүй болдог аж. Энэ үедээ тэд амьралаа өөрчлөх гэж зүтгэх нь ч энүүхэнд гэнэ. Өөрийг нь маш сайн ойлгодог эхнэр л энэ үед түүнд илүүтэй түшиг болдог. Эрчүүд хөгшрөхтэй эвлэрч чаддаггүй. Секс энэ насны эрчүүлд түр зуурийн таашаал л амсуулдаг аж. Хэрэв таашаал амсаж чадахаа больчихвол уйтгар гуниг тэднийг сүүлчийн өдрийг нь хүртэл үргэлжилдэг гэнэ.

Эр хүний эрхэм чанар

$
0
0

чөлөө1

Жинхэнэ эр хүн гэж төгс эр хүнийг хэлдэггүй. Учир нь ямар ч эр төгс биш, харин хорвоо дэлхий дээр өөрийгөө болон бусдыг хүндэлдэг олон жинхэнэ эрчүүд бий. Доорх 15 энгийн атлаа энгүүн мөн чанарыг агуулсан бол тэр “эр хүн” мөн юм.

1. Эр хүн эмэгтэй хүнтэй хүндэтгэлтэй харьцдаг. Учир нь тэд бүсгүйчүүдийг ачааны хүндийг үүрдэг гэдгийг мэддэг учраас ээжтэйгээ зүйрлэн боддог.
2. Эр хүн өөртөө л тусалсанаас, бусдад туслах нь илүү их аз жаргал авчирдаг гэдгийг мэддэг.
3. Хорвоо ертөнц өөрийнх нь хажуугаар урсан урагшлахыг хараад эр хүн хэзээ ч зүгээр суудаггүй. Тэр өөрийгөө сайжруулахын төлөө байнга тэмцдэг.
4. Эр хүн амьдралынхаа нэг талбарт ч болов удирдагч нь байдаг. Гэр бүл, найз нөхөд, ажил хэрэг…Гэхдээ тэр бусдыг дагахаа ч бас татгалздаггүй. Эр хүн өөрийнхөө давуу талыг ухамсарлаж, сул талаа далдлах гэж дүр эсгэдэггүй.
5. Хөвгүүд найдаж болмоор сэтгэгдэл төрүүлдэггүй. Эрчүүд л тэгдэг.
6. “Чи эр хүнд юуг ч зааж чадахгүй; харин түүнд үүнийг өөрөө олж нээхэд нь л тусалж чадна.” ~ Галилео Галилей
Эр хүн өөрчлөгддөггүй, харин хөгжин сайжирдаг. Тиймээс залуугаа өөрчлөх гэлгүй, харин түүнийг өөрийнх нь хүсдэг эр хүн болоход нь туслаж чиглүүлээрэй.
7. Эр хүн гэр бүлээ аюулгүй, аз жаргалтай байлгахын тулд өөрийн чадах бүхнээ хийдэг.
8. Эр хүн амьдралын зорилготой. Тэр зорилго нь зөвхөн хувийн ашиг сонирхлынх байвал, тэр жинхэнэ эр хүн биш.
9. Эр хүнд бухимдаж, уйтгар гунигт автаж, шантрах үе бишгүй тохиолддог. Гэхдээ жинхэнэ эр хүн тугал хариулсан ч нэг л өдөр туг барьдаг.
10. “Эр хүн нэг хуруугаараа өөр хүнийг чичлээ ч, бусад дөрвөн хуруу нь өөрийг нь чичиж байгаа гэдгийг сайн ухамсарласан байдаг.” ~ Луис Ницер
Эр хүн өөгүй байх албагүй. 11. Эр хүн өөрийгөө ч шоолон инээж чаддаг.
12. Эр хүн өөрийнхөө биеийг, мөн амьдралаа нэр төртэйгөөр авч явдаг. Тэр өөрийнхөө хэн болохоос, эсвэл ямар харагдаж байгаагаасаа ичдэггүй. Энэ хоёрын аль нэгийг нь сайжруулахыг хүсдэг байсан ч тэр.
13.“Эмэгтэй хүн өөрийг нь жив жирийн хүн адил харьцаж байгаа эр хүнтэй хамт яаж жаргалтай байх билээ?” ~ Оскар Вийлд
Хэрэв эр хүн өөрт онцгой эмэгтэйгээ олвол, түүнд бусад хүмүүсийн л адил ханддаггүй.
15. Эр хүнд ч бас айдас байдаг. Гэхдээ эр хүн айдсаараа удирдуулдаггүй.

Эр хүний бэлгийн чалх…

$
0
0

woams az jargal

Эр хүний бэлгийн чадавхийг хэмждэггүй. Бэлгийн чалх сайтай мөртлөө цөөхөн хүүхэдтэй, эсвэл бэлгийн чалх тааруу атлаа олон хүүхэдтэй айл зөндөө л байдаг.

Учир нь юунд байна вэ?
- Секс судлаачдын тогтоосноор, нэг удаагийн хурьцлын үйлдэлд биеийн хүчний хүнд хүчир ажил хийсэнтэй тэнцэхүйц хэмжээний (3000-5000ккал) эрч хүч зарцуулдаг байна.
- Үрийн шингэн гадагшаа цацагдах нь хүний санаа зоригоос үл хамааран, нэгэнт эхэлсэн бол түүнийг дур зоргоороо зогсоох боломжгүй.
- Нэг удаагийн хурьцлын үйлдэлд нас, бие гүйцсэн хүнээс 3-5гр үрийн сун гардаг.
- 3-5гр үрийн сунд 200-300 орчим сая эр бэлгийн эс агуулагдана.
- Гэвч нас ахихын хэрээр ялгарах үрийн сувгийн хэмжээ, түүнд агуулагдах эр бэлгийн эсийн тоо цөөрнө.
- Үрийн шингэн “өтгөн” эсэхээс хүүхдийн бүрэлдэх тогтоц хамаарна.
- Бэлгийн чалх хичнээн сайн ч үрийн сун “шингэн” бүтэцтэй бол олон хүүхэдтэй байх боломжгүй юм.
- Бэлгийн чалх төдийлөн сайн биш ч гэлээ үрийн сун “өтгөн” бүтэцтэй бол хүүхэд амархан бүрэлдэх жишээтэй.
- Мөн эр хүний үрийн сунг эмэгтэй хүний биед “үрэгдэл хаягдалгүй” хүргэх ёстой.
- Үүнд чиглэсэн бүтэц, зохион байгуулалттай байдаг бөгөөд үүнд бэлэг эрхтний хөвчрөлт хамгаас чухал юм…

Эрчүүдийг эхнэр авахад нөлөөлдөг 5 хүчин зүйл

$
0
0

content_girl-scarf-blue-eyes-wallpaper-1680x10502

Охид бүр багаасаа ээж, айлын эзэгтэй болон багаасаа бэлтгэгддэг гэхэд хилсдэхгүй. Тэдний тоглоом ч үүнд чиглэгдсэн байдаг. Харин эрэгтэй хүүхэд бол өөр. Тэд жолооч, онгоцны нисгэгч, инженер болно гэж мөрөөдөхөөс бус хожим нь эхнэр авна гэж зүүдэлдэг ч үгүй.

Том болоод ч эхнэр авч өөрийгөө “хүлүүлэхгүй” гэж зүтгэдэг ч эрт оройгүй нэгэн хатагтайг сугадчихсан хуримын ая эгшиглүүлэн зогсож байдаг. Эрчүүдийн эхнэр авахад ямар хүчин зүйл нөлөөлдөг болохыг эмэгтэйчүүд мэдэхэд илүүдэхгүй биз ээ.

1. Найз бүсгүй жирэмсэн болсон. Статистик судалгаагаар гэр бүл бологсдын жаран хувь нь сүйт хүүхэн жирэмсэн болсноос гэрлэлтээ батлуулдаг гэнэ. Гайхах зүйл биш. Гэхдээ аргагүйн эрхэнд, ямар нэгэн нөхцөл байдалд шахагдан гэрлэсэн хосуудын амьдрал тийм ч бөх бат байдаггүй аж. Өөрийн хүүхэд мөн эсэхэд эргэлзэх явдал иймэрхүү гэрлэлтэд их тохиолддог гэнэ. Энэ нь үл итгэлцэл төрүүлж, улмаар гэр бүл салахад нөлөөлдөг байна.

2. Тооцоогоор гэрлэсэн бол. Зарим хашир залуус ирээдүйнхээ эхнэрийнхээ хөрөнгө чинээ, эцэг эхийн нийгэмд эзлэх байр суурийг харгалзан гэрлэх сонирхолтой байдаг. Тооцоо, ашиг сонирхолоор гэрлэсэн хосууд илүү найдвартай, бат бэх байдаг аж. Ийм зуун гэрлэлтэд хорин салалт ногддог тухай судалгаа бий. Учир нь материаллаг асуудлаа шийдчихсэн гэр бүлд мөнгө төгрөг, орон байр, эд хөрөнгийн хэрүүл тэмцэл гардаггүй байна. Зөвхөн албан тушаал ахих, ажил төрөлдөө зүтгэх үүрэг нөхөр нь хүлээдэг тул гэр бүлийн уур амьсгал тайван, тааламжтай байдаг. Тиймээс тооцоогоор гэрлэсэн залууг буруутгах, шүүмжлэх нь өрөөсгөл дүгнэлт болно.

3. Эцэг эхийн хүсэл сонирхлоор гэрлэсэн бол. Гэр бүлээрээр олон жил үерхсэн сайхан улс үр хүүхдүүдээ хооронд нь гэрлүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх тохиолдол бий. Учир нь тэд ээж аавыг нь сайн мэддэг тул хүү (охин)-ынхоо ирээдүйд санаа зовохгүй гэдэгт итгэдэг байна. Энэ тохиолдолд ээж өөртөө бэр, хүүдээ эхнэр сонгож байгааг ойлгоорой. Мэдээж хүү багаас үерхсэн охиныг танилгүй яахав. Гэхдээ тэр бүр хайр сэтгэлийн холбоо үүсдэггүй нь бас үнэн. Эцэг эхийн хүсэл сонирхлыг харгалзан, сэтгэлийг нь бодсон гэрлэлтийн хувилбар тийм ч муу биш. Оргилуун хайр сэтгэлтэй гэр бүл болох нь ховор ч амар тайван, гачигдаж дутагдахын зовлонгүй, халуун дулаан харьцаатай айл болно. Гэвч хэн хэн нь нэг л сайхан өдөр оройтсон хайртай учирч амьдралын драм үүсгэж болзошгүйг санаарай.

4. Гэрлэх цаг болсон. Найз нөхөд нь бүгд л гэр бүл, үр хүүхэдтэй болоход хамгийн зожиг эр ч эхнэр хайхад хүрдэг. Ганцаар гоонь эр байх нь тав тухгүй, цаашлахад эвгүй санагдаж эхэлнэ. Энэ тохиолдолд яарсан, тийм ч тааламжтай бус (эхнэр дагавар хүүхэдтэй, амьдралын асуудалтай гэх мэт) гэрлэлт болохыг үгүйсгэхгүй.

5. Ахуй нөхцлөө сайжруулах. Эсрэг хүйстний зарим төлөөлөгчид цэвэр ахуйн асуудлаа шийдвэрлэх гэж тогооны хүн хайдаг. Хоол хийх, хувцас хунар угаах, гэр орон цэвэрлэх зэрэг асуудлыг эхнэр авч шийдвэрлэхээс өөр аргагүйд хүрдэг. Дээр нь тохиолдлын хүүхэн хайлгүй сексийн асуудлаа зохицуулчихна. Ер нь эрчүүдийн дийлэнх нь иймэрхүү бодол тээж явдаг нь нууц биш. Энэ бүхэн хүчин зүйлээс гадна эрчүүдийг гэрлэхэд хүргэдэг хамгийн гол шалтгаан нь мэдээж хайр сэтгэл байлгүй яахав. Хүн төрөлхтний хамгийн ариун, нандин, анхдагч харьцаа болох хайр сэтгэлгүйгээр амьдралыг төсөөлөх аргагүй биз ээ.

Эцэг хүний хориглох 8 зүйл

$
0
0

1498530506_18446680_1522528687820804_8837290983568403005_n

Эцэг хүний 5 эрдэм

1. Уужим ухаан
2. Хатан зориг
3. Бат журам
4. Өрх гэрийн түшиг
5. Үр хүүхэдийн сүр сүлд

Гэрийн эзний 5 журам

1. Алсын хараа
2. Холч ухаан
3. Өршөөнгүй сэтгэл
4. Эв найр
5. Эрхэм ёслол

Эцэг хүний хориглох 8 зүйл

1. Бор дарсанд үл шунах
2. Болчимгүй үгэнд үл автах
3. Болох болохгүй хэргийг үл сэдэх
4. Богд чингисын сургаалд үл тэрслэх
5. Үр хүүхэдээ үл хараах
6. Үнэн ханийг үл гомдоох
7. Үйлийн хэцүүгээс үл шантрах
8. Үйтэн хуарын өнгөнд үл автах

Эх хүний 9 эрдэм

1. Өнгөнд цэвэр
2. Үйлэнд уран
3. Үрд энэрэлтэй
4. Үргэлж цэмцгэр
5. Ханьдаа түшигтэй
6. хадамдаа элэгтэй
7. Найрандаа дуутай
8. Настанд ерөөлтэй
9 . Нартад буянтай

Эхнэр хүний 8 хориг цээр

1. Эхнэр эмэгтэй хүн нь эцэг эх,эр нөхөр айлчин гийчнийг үл хүндлэхийг цээрлэх
2. Эхнэр хүн үс зүс,биеээ чанд хаяхыг цээрлэх
3. Үр хүүхдээ асарч энэрэхийг,огоорохийг цээрлэх
4. Хов зөөж хэрүүл өдөхийг цээрлэх
5. Үйлд муу байхыг цээрлэх
6. Эхнэр хүн эрт унтаж,орой босохыг цээрлэх
7.Эхнэр нь эрийн ар худрагаар бусадтай самуурахыг цээрлэх
8.Залхуу назгай гэр орноо хөглөрүүлэхийг цээрлэх

Хүүхэд хүмүүжүүлэх 10 зарчим

1. Хүүхдээ зөв хайрла
2. Хүүхдээ хамгаалж яв
3. Хүүхэддээ сайнаар үлгэрлэ
4. хэл
8. Хүүхдээ чих зөөлөнтэй өсгө
9. Хүүхдээсээ эрээн барааныг бүү нуу
10. Хүүхдээ дурсах юмтай амьдарч сурга

Хүүхэд сургах 4 зарчим

Хүүхдийг идэж чадмагц баруун гарыг сургана
Хэлж чадмагц эрхлэх үл гаргана
Явж чадмагц дөрвөн зүг дээд доодыг ухуулна
Мэхэсхийж чадмагц ёслол найр тавих, эцэг эхээ хүндэтгэхийг сургана.

Хүүхдийн цээрлэх 6 зүйл

1. Гашуунаар бүү тэтгэ
2. Амттанаар бүү цутга
3. Өнгөнд бүү гялбуул
4.Тансагт бүү умбуул
5. Улайг бүү үзүүл
6. Нойронд бүү автуул

Монгол хүний ёсонд ийн заасан бөлгөө. Хичээж явагтун!

Хослол өмсдөг эр хүн бүрт байх ёстой зургаан төрлийн ЦАМЦ

$
0
0

10587

Оффист ажилладаг, ажлын шаардлагаар хослол өмсдөг, ер нь хослол өмсөх дуртай эр хүн бүрт байх ёстой зургаан төрлийн цамц (манайхан сорочка гэдэг)-ыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Эдгээрийг зөвхөн хослол дотуур бус, мөн энгийн өмдөн дээр ч өмсөхөд зохимжтой гэнэ. Тэгвэл ямар төрлийн зургаан цамцыг орчин үеийн эр хүн бүр хувцасны шүүгээндээ нөөцлөх ёстой вэ?

ЦАГААН ЦАМЦ

 

Цагаан цамц бол заавал байх ёстой хувцас. Үүнийг ямар ч нөхцөлд өмссөн буруудахгүй. Эр хүн бүрт хэзээ ч өмсөхөд бэлэн, цэвэрхэн цагаан цамц хадгалагдаж байх ёстой.

 

ХӨХ ЦАМЦ

 

Цагаанаас өөр өнгө сонгох бол хамгийн түрүүнд хөх цамц байх гэнэ. Энэ нь сонгодог хэлбэрт тооцогддог. Ямар ч өнгийн хувцастай хослуулахад тохиромжтой.

 

СУДАЛТАЙ ЦАМЦ

 

Босоо судалтай цамц нь хүнийг туранхай, гоолиг харагдуулдаг. Судлын өнгийг нь янз бүрээр сонгож, өөр өөр өнгийн хувцастай хослуулж болдог.

 

ӨӨР ӨНГИЙН ЗАХТАЙ ЦАМЦ

 

Ийм цамцыг өдөр бүр өмсөхөд тохиромжгүй ч дан өнгөнөөс уйдаж, солимоор үедээ өмсөхөд зөв сонголт. Цагаан захан дээр цулгай эсвэл хээтэй өнгийг сонгож болно.

 

ДӨРВӨЛЖИН ХЭЭТЭЙ ЦАМЦ

 

Ийм цамц нь чөлөөт хэв маягтай харагдуулна. Хээний өнгө, хэлбэрийг янз бүрээр сонгож, бусад хувцастайгаа зохицуулж болно.

 

ЁСЛОЛЫН ЦАМЦ (TUXEDO)

 

Онцгой үед өмсөх ёстой цамц. Өдөр бүр өмсөхгүй ч ийм цамцыг биедээ яв цав тааруулж сонгох ёстой. Хам хум худалдаад авах эд биш. Эрвээхий зангиа зүүхэд тохирох эсэхийг нь шалгах хэрэгтэй.

 

Эх сурвалж: Business Insid

Эр хүн ямар байх ёстой вэ?

$
0
0

1501333158597c86a609d69

Хөвгүүд 18 нас хүрээгүй байхдаа л өөрийгөө “би жинхэнэ эр хүн” гэж бодож эхэлдэг. Удалгүй их сургуулийн диплом, жолооны үнэмлэхтэй болоод бүр ч додигор эр хүн болчихно. Гэтэл жинхэнэ эр хүний хийж чадах зүйл машин жолоодох, шар айраг ходоод руугаа юүлэх, 100 кг-ын туухай өргөх ерөөсөө ч биш юм байна. Хэрвээ өөрийгөө жинхэнэ эр хүн мөн гэж бодож байгаа бол доорх 10 зүйлтэй өөрийгөө жишээрэй.

1. Муу нөлөөллөөсөө салах

Чамайг уруу татагчаас хэзээ салахаа мэддэг байх хэрэгтэй. Олон жилийн үерхэл нөхөрлөлөө таслах амар биш. Гэхдээ хэн хэний чинь амьдрал тусдаа учир уруу татагчаас салж чаддаг бай.

2. Өөрийн биеийг бүрэн мэдрэх

Эр хүн эмэгтэй хүн шиг биеийнхээ өө дутагдлыг байнга бодож, түүндээ хэт их анхаарал тавих нь аюулын дохио. Хүний бие махбодь төгс биш гэдгийг эртхэн хүлээн зөвшөөр. Жинхэнэ эр хүний мөн чанар өндөр нуруу, булчин шөрмөсөндөө байдаггүй, дотоод сэтгэлдээ байдаг.

3. Би чамд хайртай гэдэг үгийг чин сэтгэлээсээ хэлэх

БИ ЧАМД ХАЙРТАЙ гэдэг үгийг хэлэх хүнд нь хэлэх цагт нь хэлж чаддаг байх. Өөрөөр хэлбэл өөрийнхөө бүсгүйг олж чаддаг бас өөрийн болгож чаддаг байх. Жинхэнэ эр хүн бол эмэгтэй хүнийг хайрлана гэдэг юу болохыг ойлгосон хойноо л БИ ЧАМД ХАЙРТАЙ гэж хэлдэг. Хэлсэн үгэндээ бас эзэн байж чаддаг.

4. Сэтгэл хөдлөлөө удирдах

Гомдсон, ганцаардсан, шаналсан ямар ч үед сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлж чаддаг байх. Надад муу зүйл тохиолдлоо гээд гомдоллоод байх нь жинхэнэ эр хүний хийх үйлдэл биш. Жинхэнэ эр хүн сэтгэл хөдлөлөө бусдад төвөг учруулахгүйгээр зөв илэрхийлж чаддаг.

5. Яриа өрнүүлдэг байх

Хэн нэгэнтэй ярилцах нь тийм ч хэцүү биш. Харин юу ярилцах вэ гэдэг нь чухал. Зарим эрчүүд өөртөө таалагддаг сэдвээр ганцаараа ярьсаар байгаад л таардаг. Жинхэнэ эр хүн ямар ч сэдвээр ярьж, бусдын үзэл бодлыг хүндэлж, харилцан ярилцдаг. Жинхэнэ эр хүн мэдэхгүй сэдвээр мэдэмхийрч ярьдаггүй. Эсвэл мэдэхгүй гэдгээ шударгаар хэлж зөвлөгөө авч чаддаг.

6. Бусдын гэмийг уучилдаг

Хүн бүрт л хэн нэгний өмнө буруутан болох тохиолдол гарна. Эр хүн буруу зүйл хийсэн хүнд өс санаж, хорсол хуримтлуулах нь өчүүхний илэрхийлэл. Жинхэнэ эр хүн бусдад итгэл өгч, уучлах тэнхээтэй байдаг.

7. Архи дааж чаддаг байх

Хааяа нэг найз нөхөдтэйгөө ууж, наргих нь эр хүнд тохиолддог л зүйл шүү дээ. Архийг зохистой хэрэглэх нь эрүүл мэндэд тустай гэсэн судалгаа ч байдаг. Зарим эрчүүд зохистой хэрэглэж чадахгүй хэтрүүлдэг. Найрын ширээний ард суугаа зочдыг тойруулж хараад жинхэнэ эр хүн, нусгай жаал хоёрыг ялгах амархан. Жинхэнэ эр хүн ямар ч үед тааруулж ууж, уусан үедээ ямар ч хүнтэй эелдэг харьцаж чаддаг.

8. Уур хилэнгээ барьж чаддаг

Зарим судлаачид уураа гадагшаа илэрхийлэх нь сайн гэж үздэг. Энэ нь оюун санааг стрессээс чөлөөлж, тайвшруулдаг. Мөн бие бялдрын хүчийг нэмэгдүүлдэг байна. Гэхдээ энэ бол үргэлж биш хааяа!!!. Нөхцөл байдлыг уураар давж гарах нь эр хүний арга биш. Жинхэнэ эр хүн уурандаа удирдуулах биш, уураа удирдаж, дарж чаддаг.

9. Бүсгүй хүнтэй хүндэтгэлтэй харьцдаг

Бага насандаа эсрэг хүйстнээ шоглож тоглох нь байдаг л зүйл. Гэхдээ эр хүнд бүсгүй хүнийг хүндэтгэх ёстой гэдгээ ойлгох мөч ирдэг. Харамсалтай нь зарим эрчүүд үүнийг ойлгохгүй балчраараа явсаар насаа бардаг. Жинхэнэ эр хүн тоглоом шоглоомоо хэзээ дуусах ёстойг мэддэг.

10. Настайгаа эвлэрч чаддаг

Хүн бүр л хөгширдөг. Гэтэл зарим эрчүүд насан туршдаа өмссөн хувцас, биеэ авч явах байдал, бодол санаа, амьдралд хандах хандлагаараа хөвгүүн чигээрээ дуусдаг. Нас ахих нь муухай зүйл биш. Харин ч бүх асуудалд бие даасан байр суурьтай болдог. Жинхэнэ эр хүн настайгаа эвлэрч, нас намбандаа таарсан зан авир гаргадаг.


ЭР НӨХӨРТӨӨ ЗААВАЛ УНШУУЛААРАЙ

$
0
0

10858

Өөрийгөө үнэлж чаддаг бүсгүй танд гэж зөвлөхөд дараах зөвлөмжийг хайртдаа уншиж өгөх, эсвэл өөрт нь заавал уншуулаарай. Ингэж байж та өөрийн хэр үнэ цэнэтэй гэдгээ илүүтэйгээр мэдрэх болно. Амжилт хонгор минь.

1. Хайрлахаа бүү боль, болзохоо бүү боль (Never stop courting. Never stop dating)

Эхнэрийгээ үргэлж хажуудаа байх ёстой гэж бодож болохгүй. Хурим хийх үедээ та эхнэрийгээ бүх насаараа хайрлах шийдвэр гаргасан байх ёстой. Тиймээс эхнэр тань таныг сонгосон. Үүнийгээ хэзээч битгий март. Үргэлж түүнийгээ хайрла.

2. Өөрийнхөө зүрх сэтгэлийг хамгаал (Protect your own heart)

Эхнэрийнхээ сэтгэлийг хамгаалахтай адил, өөрийнхөө сэтгэлийг ч мөн чухалчлан хамгаал. Таны зүрх сэтгэлд үргэлж эхнэртэй зориулах зай байх хэрэгтэй. Үргэлж түүнийг хүлээж авахад бэлэн байж, өөр хүнийг сэтгэлдээ оруулж болохгүй.

3. Дахин дахин дурла (FALL IN LOVE OVER and OVER and OVER again)

Хүн үргэлж өөрчлөгдөж байдаг. Анх гэрлэх үе, одоо, ирээдүй. Чи үргэлж нэг хэвээрээ байхгүй. Тиймээс эхнэрийнхээ сэтгэлийг татахын тулд бүхнийг хийж байсан үе шигээ байнга дурлаж, байнга түүнийхээ сэтгэлийг татах гэж хичээх хэрэгтэй.

4. Эхнэрийнхээ сайн талыг харах (ALWAYS SEE THE BEST in her)

Эхнэрийнхээ сайн, сайхан чанаруудыг анзаарах нь чухал. Яагаад гэвэл, таны анзаарсан зүйл л таны дотор үлдэнэ. Эхнэрийнхээ сул талыг л хайж, хараад байх юм бол таньд тийм л сэтгэгдэл үлдэнэ.

5. Эхнэрээ засаж, өөрчлөх гэсний хэрэггүй (IT’S NOT YOUR JOB TO CHANGE OR FIX HER)

Эхнэрийнхээ зан ааш болон, сул талыг засаж сайжруулах нь таны ажил биш. Таны хийх ёстой зүйл бол зөвхөн түүнийг байгаагаар нь хайрлах юм.

6. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хяна (TAKE FULL ACCOUNTABILITY for your own emotions)

Танд аз жаргал бэлэглэх нь эхнэрийн тань үүрэг биш. Мөн уурлуулж, гуниглуулах нь ч тэр биш. Та зөвхөн өөрийнхөө сэтгэл зүрхээ удирдан, өөрөөсөө аз жаргалыг олох хэрэгтэй.

7. Эхнэрээ битгий шүүмжил (NEVER BLAME your wife)

Хичнээн эхнэртээ уурласан ч түүнийг шүүмжилж болохгүй. Энэхүү уур нь зөвхөн таны дотоод сэтгэлийн асуудал бөгөөд үүнийгээ түүнд тулгах нь утгагүй зүйл юм.

8. Түүний сэтгэлийг ойлго (Allow your woman to JUST BE)

Эр хүний биеийн хэлэмж –Бидний мэдэхгүй шинэ тайлбар

$
0
0

35

Биеийн хэлэмжийн талаар ихэнх хүмүүсийн буруугаар ойлгодог хэд хэдэн хөдөлгөөн байдаг гэнэ. Жишээлбэл эрэгтэй хүн хэрэв хамрандаа хүрч байвал түүнийг худлаа хэлж байгаагаар тайлбарлах нь бий. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь бодлыг  ч илэрхийлж болдог талтай.

Таныг ярьж байхад гараа зөрүүлж зогсох
Ийм хөдөлгөөн хийхэд нь бид түүнийг ярианд тань эсрэг байр суурьтай хандаж, эсвэл огтхон ч ойшоохгүй байгаагийн шинж гэж ойлгодог. Гэтэл зарим тохиолдолд эрчүүд ямар нэг асуудлыг шийдэхийг оролдох үедээ гараа энгэртээ зөрүүлж зогсдог гэнэ. Ийм үйлдэл нь түүнийг баруун зүүн тархиа хоёуланг нь ажиллуулахад дөхөм болгодог аж. Тиймээс  тэр таны яриаг анхаарахгүй байгаа биш, харин ч нухацтай сонсоод бодолцож байгаагийн тэмдэг байж мэднэ.

Урагш бөхийж, тань луу ойртох
Энэ хөдөлгөөнийг биеийн хэлэмжийн толинд таныг илт сонирхож байгаагийн шинж хэмээн тайлбарласан байдаг. Гэвч бүх тохиолдолд шохоорхлын утга агуулдаггүй гэнэ. Болзоот залуу чинь тань луу бөхийж ойртох үедээ харц нь тохой руугаа чиглэж буй эсэхийг анзаараарай. Хэрэв тэр таныг үнэхээр шохоорхож байгаа бол тохойгоо өвдөг, эсвэл урдах ширээн дээрээ тавиад, тань луу бөхийх үедээ хардаг юм байна. Харин тань луу бөхийж ойртсон ч тохойгоо хараанаасаа хол байлгавал тэр таныг сонирхоогүй ч байж мэдэх талтай.

Хамрандаа хүрэх
Бүх хүмүүс энэ үйлдлийг худлаа ярьж байгаан тэмдэг гэдгийг мэднэ. Гэхдээ ямар тохиолдолд хамрандаа хүрч байгааг нь сайн анзаараарай. Хэрэв тэр ямар нэг зодоон цохион, ажил дээр гарсан асуудал, даргынхаа уур уцаарын талаар ярьж байхдаа хамраа маажвал энэ нь түүнийг стресстэй, бухимдалтай байгаагийн шинж аж. Мөн хэрэв унтлагын өрөөнд байхдаа хамрандаа хүрвэл энэ нь сэрэл хөдөлсний шинж ажээ.

Эрхий хурууг эрүүнийхээ доор бариад, долоовор хуруугаар уруулынхаа доод хэсэгт хүрэх
Энэ бол бодолд автсаныг илэрхийлэх сонгодог хэлэмж мөн. Гэвч долоовор хуруу уруул хамар хоёрын завсар хүрч байвал тэр дотроо “Би чиний ярьсандаа санал нийлэхгүй байгаа ч, чимээгүй л байя даа” хэмээн бодож байдаг юм. Тиймээс жирвээ сахалныхаа хэсэгт хуруугаа хүргээд байвал тэр таньтай зөрөлдөж байгаа хэдий ч дуугүй байхыг хүсч буйн илэрхийлэл гэнэ шүү.

Дэндүү их анхаарал халамж эрчүүдийг бачимдуулдаг

$
0
0

6ebb79daa6f573dfa8c8ecbdf0bd1d08

Хуримаа хийгээд удаагүй нэгэн эр ярихдаа: “Би нэг хувийн компанид боломжийн ажил хийдэг. 6 сарын өмнө эхнэртэйгээ дэр нэгтгэсэн. Түүндээ ч хайртай. Гэвч сүүлийн үед манай хүний анхаарал халамж нь дэндээд, намайг бухимдуулаад байх шиг санагдах боллоо.

Жишээ нь нэг шөнө би маргааш өглөө нь чухал хуралтай гэж эхнэртээ хэлэхэд тэр өглөө хэдэд босох, хэдэн цагаас хуралтай болохыг минь эхлээд асуулаа. Би ч хариулсан. Гэтэл дараа нь “Өглөө унтаад байв аа, чамд нэг унтахаараа сэрдэггүй тал бий шүү. Хурлаасаа хоцорчихвол яана. Дор хаяж цагийн өмнө босоорой, тэгэхгүй бол чи аягүй л бол оройтчихно” гэж хэлсэн. Тэр уг нь надад санаа тавьж байгаагаа л харуулах гэсэн байх л даа, гэтэл энэ үгийг нь сонсоод надад ямар ч халамжлуулсан мэдрэмж төрөөгүй юм. Харин ч дорд үзэгдсэн юм шиг санагдаж, дургүй хүрсэн гэвэл илүү тохирно. Би түүний ярьсан шиг тийм ч хариуцлагагүй нэгэн биш шүү дээ, өмнө нь 4 жил хуралдаа хоцрохгүй очоод болоод л байдаг байсан.

Маргааш өглөө нь босоод явахын өмнө эхнэр минь намайг шалгааж гарсан. “Түрийвчээ авсан уу?”, “Хурал дээр хэлэх үгээ бэлдсэн юм уу?”, “Даргадаа өгөх бичиг баримтуудаа авсан уу?”, “Хоцорсон хүний цалингаас нь хасдаггүй биз дээ?” “Хаанаас такси барихаа мэднэ биз дээ?” гэх мэт асуултуудад булагдсан даа.

Би дотроо хайрт эхнэр минь надад сэтгэл нь зовсондоо л ингэж байгаа гэдгийг нь мэдэж байсан. Гэхдээ надад итгэхгүй байгаа юм шиг, намайг юу ч хийж чаддаггүй жаахан хүүхдийн дайтай бодож байгаа мэт сэтгэгдэл төрсөн юм. Нэг талаар яг ээж шиг минь санагдсан.

Эхэндээ бол ингэж бөөцийлүүлэх сайхан л байлаа. Гэхдээ цаг минут тутмын халамж эрэгтэй хүнийг бачимдуулдаг юм билээ.

Тэр өглөө эхнэрийн минь анхааруулсныг мэдсэн юм шиг зам түгжирч, би хурлаасаа хоцорчихсон. Харин өдөр нь тэр над руу утасдаад “Би хэлээгүй юу. Эртхэн гар аа гээд байхад. Хүний үг авахгүй” гэж хэлэхэд нь би яг загнуулсан хүүхэд шиг санагдаж байсан. Үүний оронд намайг алдаагаа хэлүүлэлтгүй ухамсарлачихна гэж итгээд орхисон бол би дараагийн удаа эхнэрийнхээ зөвлөснөөр эрт босох байлаа. Харин энэ үгийг сонссоны дараа тэр намайг дахиад л доромжилсон юм шиг санагдсан юм даа. Энэ байдлаас болоод гэр лүүгээ харихаас үл ялиг зугтдаг болсон. Очоод дахиад өчнөөн сургамж сонсоно доо гэж бодогдоод л тэр. ” -35 настай Т

Нөхөртөө зөвлөгөө өгөхдөө бид ямар зарчмыг баримтлах вэ? Тэдний мэдлэг чадварт нь эргэлзсэн, эсвэл тэднийг дорд үзсэн мэт өнгө аясыг гаргахгүйгээр хэлэх ёстой гэдэг нь дээрхээс харагдаж байна. Эрэгтэй эмэгтэй хүний араншин, юмсыг хүлээж авах байдал хоорондоо ялгаатай учраас энэ зарчмыг баримталвал таны гэр бүлийн амар амгалан байдал алдагдахгүй байхад маш тустай хэмээн шинэхэн эхнэрүүдэд сэтгэлзүйчид зөвлөдөг.

Харин та энэ талаар ямар бодолтой байна вэ?

Дахиж болзоод хэрэггүй залуугийн 12 шинж

$
0
0

Эхний уулзалтан дээр бүсгүй танд эвгүй сэтгэгдэл төрүүлж, дахин уулзахаас татгалзмаар залуучууд байдаг. Тэднийг “явуургүй” гэдгийг нь та ийм энгийн үйлдлүүдээр тодорхойлж болно.

 

12. Хэрэв болзоондоо хүндэтгэх шалтгаангүйгээр хоцорч ирвэл 

Ялангуяа та хоёрын хувьд анхны болзоо, эсвэл урьдаас төлөвлөсөн чухал болзоо байсан бол, чухал шалтгаангүй хоцорч ирэх нь таныг хүндэтгэхгүй байгаагийн нэг хэлбэр.

 

11. Ресторан, зоогийн газар, кафены зөөгчтэй бүдүүлэг харилцаж байвал 

Аль нэг газрын зөөгч, үйлчлэгтэй боловсон бус харилцаж байгаа бол, хэзээ нэгэн цагт таньтай ч бас бүдүүлэг харьцах магадлал маш өндөр.

 

Young happy amorous couple celebrating with red wine at restaurant

10. Цаг үргэлж утсаар ярих 

Хэрэв хэн нэг нь завгүй, аль эсвэл цаг үргэлж утсаар ярих байсан бол үүний оронд гэртээ байсан нь дээр байж гэх бодол толгойд орж ирнэ. Энэ нь та хоёр бие биенийгээ хангалттай мэдэх цаг гарахгүй, мөн тэгээд бүрэн төлөвшөөгүй залуучуудын л хийх үйлдэл юм.

 

9. Таны яриаг сонирхож сонсохгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх 

Таниас юу ч асуухгүй, таны өөрийнхөө талаар ярих зүйлсийг анхааралгүй сонсож байвал, тэр таныг мэдэх, таньтай цаашид хамт байх хангалттай хүсэлтэй биш, эсвэл тун бүдүүлэг хүн юм.

 

8. Таныг сонсож, өөрчлөгдөж чадахуйц байх 

Хүн бүр 100 хувь төгс биш учраас, ямар нэг байдлаар өөрчлөхийг, зөвлөхийг хүссэн зүйл хүн бүрт гардаг. Харин тэр таны үгийг хүлээж авах болов уу гэдгийг та сайтар бодоорой. Үгүй бол, маргаан зөрчлийн эх үүсвэр асуудал л гэсэн үг.

 

7.  Экс-ээ сөхөж ярих 

Та хоёр бие биенээ удаан хугацаагаар мэддэг, эсвэл найз нөхөд байгаагүй л бол, хэн нэг нь өнгөрсөн амьдралаа сөхөж ярих бол тун онцгүй асуудал. Харин ярих шаардлага гарвал болно л доо, үгүй бол энэ нь цаашдын харилцаанд сөрөг нөлөө үзүүлэх хандлагатай юм.

 

6. Зорилгогүй нэгэн 

Хэн нэгэнд тодорхой хэмжээгээр туслах бол зүй ёсны асуудал ч, нас биед хүрсэн хүний амьдралыг бүхэлд нь өөрчилж, зорилго мөрөөдөлтэй болгох бол тун бэрх асуудал. Ийм учраас, зорилго мөрөөдөлгүй залуугаас татгалзаарай.

 

5. Ресторан зоогийн газрын үйлчлэгч, ажилтан эмэгтэйчүүдтэй сээтэгнэх

Танд хэрэв ийм үйлдэл ажиглагдвал, болзоогоо хурдан дуусгаад, дахиж уулзах талаар бодоод ч хэрэггүй. Танд үнэхээр хүндэтгэлгүй хандаж буйн хэлбэр.

 

4. Яриа огт нийлэмжгүй байх

Мэдээж та хоёр тэс ондоо хүмүүс. Гэхдээ ямар ч зүйл дээр санаа нэгдэхгүй, бие биенээ эсэргүүцэх хандлагатай, эсвэл ярих зүйл олдохгүй бол, та хоёр хоорондоо нийлэмжгүй хүмүүс гэдгийг үзүүлж буй том илрэл.

 

3. Өөр эмэгтэйчүүдийн талаар хэт их ярих

Болзож байсан, эргүүлж байсан гээд л эмэгтэйчүүдийнхээ талаар танд ярьсаар л байвал, бас л анхаарах хэрэгтэй асуудал шүү.

 

2. Та хоёрын амьдралын зорилго, төлөвлөгөө, хоорондоо огт уялдаагүй байвал 

Хэрвээ та шүтлэггүй, харин тэр маш их сүсэг бишрэлтэй, хэрэв тэр ойрын хэдэн жил хүүхэдтэй болохыг хүсдэггүй, харин та хүсдэг бол, энэ бол өөрчлөх боломжгүй чухал асуудал гэдгийг та бодолцож үзэх хэрэгтэй. Бидэнд хүний амьдралыг удирдах, заах эрх байхгүй шүү дээ.

 

1. Энэ болзоо түүнд таалагдаж байгаа болов уу гэж санаа зовних 

Дурлалт хосуудын хувьд, ийм илүү асуултын шаардлагагүйгээр анхны болзоо догдлол, сэтгэл хөдлөл дунд сайхан явагддаг шүү дээ. Үргэлжлүүлж болзох хүсэлтэй хосуудын хувьд энэ нь бүр ч илэрхий асуудал. Тийм учраас болзооныхоо дараа өөрийн сэтгэгдэлд дүгнэлт хийн, хамтрагчаасаа мөн сэтгэгдлийг нь сонсож, хамтдаа хэзээ дахин уулзахаа ярилцаарай.

Posted by: Өөдөө
http://www.lady.mn/?p=14178

2017 оны эрчүүдийн загварийн 9 хувьсал

$
0
0
  1. УХААЛАГ СОНГОЛТ ХИЙ

Эхний хувьсал бол хүн бүр тодорхой хэмжээгээр мэддэг зүйл боловч үүнийгээ илүү бодитой хэрэгжүүлээрэй гэсэн зөвлөмж юм. Тухайн үед “моод” болж буй худалдан авахаасаа өмнө танд үндсэн буюу бүх зүйлс дээр хослуулах зүйлүүд байгаа эсэхээ бод.

Жишээ нь гэхэд, хөх өнгийн даавуун өмд бүх зүйлтэй сайхан зохицдог бол Оксфорд цамц ямар ч өмдтэй төгс хослол бүрдүүлэхэд хамгийн тохиромжтой. Тиймээс эдгээрийг бол та юу ч бодолгүйгээр зүгээр л худалдан ав. Учир нь тэдгээр нь удаан эдэлгээтэй мөн таны шүүгээнд байгаа бараг бүх хувцастай хослуулан өмсөж болно.

  1. ӨӨРИЙН ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛУУДЫГ МЭДЭЖ АВ

“ӨӨРТӨӨ ТОХИРСОН ЗҮЙЛЭЭ Л СОНГО”

Өөрөө өөртөө үнэнийг хэлж сурах хэрэгтэй. Өөртөө огт тохиромжгүй, элдэв янзын зүйлд өөрийгөө бүү хуур. Хэн нэгнийг дуурайж хэт хэв маяг хөөх хэрэггүй.

Эрчүүдийн хувцасны мэргэжилтэн танд ингэж зөвлөж байна: “Таны биеийг тодотгож сайхан харагдуулах хослолыг сонго, жишээлбэл олон товчтой, энгэр зөрүүлсэн хослол нь өндөр, туранхай эрэгтэйд илүү тохирдог бол ганц, хоёр товчтой хослол хэнд ч зохих классик сонголт болдог ба хэрвээ та намхан бол босоо судалтай хослол нь таныг өндөр харагдуулдаг юм.”

Өөрийн сул талаа ашигла, эсрэгээр нь биш шүү. Яг л дээр дурдсан шиг биеийнхээ хэлбэрт тохирсон хувцсаа сонгож, дутагдалтай талаа нөхөх боломжтой.

  1. НАСАНДАА ТОХИРУУЛАН ХУВЦАСЛА

Бид бүгд л Madonna-гийн насандаа тохиромжгүй хувцасладаг гэж гайхацгаадаг. Эрчүүдийг хувьд ч мөн ялгаагүй. Илүү насанд хүрж, буурь суусан хүн шиг харагдах гэж хичээсний хэрэг ерөөсөө байхгүй.

Өөрийн насандаа тохируулан хувцасла. Харин 20-иод насандаа, та жоохон туршилт хийгээд үзэхэд гэмгүй. 30-аад насандаа, та харин насанд хүрсэн бие даасан эр хүн шиг хувцаслаж байх нь зүйтэй. 40-өөд насандаа, та сахилгагүйтэж, дүрсгүйтдэг байсан үеэ ардаа хаях хэрэгтэй (ямар ч уранхай өмд, савхин хүрэм хэрэггүй). Харин 50-иад насандаа, өөрт эвтэйхэн хувцас өмсөх нь хамгийн чухал үе.

Үнэн гэвэл, эрчүүд хэдэн настай байх нь тийм ч чухал биш дэгжин, өөртөө тохирсон сайхан харагдах нь л хамгийн чухал.

  1. ӨӨРТӨӨ ОЁДОЛЧИН ОЛ

Энэ нь заавал таныг хувийн оёдолчинтой бай гэсэн үг биш юм шүү. Энэ удаад бид таны өмдний талаар ярьж байгаа юм. Өмдний хэсгийн таарч буй байдал нь  хамгийн чухал байдаг.

Тиймээс өөртөө тохирсон оёдолчин ол. Нэг талаар оёдолчин хүн зүгээр нэг энгийн хямдхан костюмыг зүүний үзүүрээр л хэдэн сая долларын үнэтэй хослол болгож харагдуулж чадахаас гадна орчин үеийнхээ трэндтэй хөл нийлүүлэн алхуулахын тулд таны хувцсыг ямар ч хэлбэрт оруулж, хэмжээг нь томсгож бас багасгаж ч чадна. Яг л танд тохирсон.

Үсчинтэй адилаар, гол нууц нь гэвэл зөв хүнээ олоод түүндээ үйлчлүүлэх явдал юм. Тиймээс одоо найзуудруугаа залгаад санал болгох хүн хайгаад үз. Ингэснээр оёдолчин тань таны юу сонирхдог талаар мэдэн бүр цаашлаад ирээдүйд шинэ хэв маягийг ч гэсэн санал болгож ч чадна.

  1. ХУВЦАСНЫ ШҮҮГЭЭГЭЭ ЭМХ ЦЭГЦТЭЙ БАЙЛГА

Та өөрийн биеэ хэрхэн эрүүл чийрэг байлгах болоод арьсаа хэрхэн арчлах талаар хангалттай мэдлэгтэй байх. Тэгвэл үүний нэгэн адилаар хувцсандаа ч гэсэн анхаарал тавиад үз.

Хувцсандаа анхаарна гэдэг долоо хоногт ганц хоёр удаа овоолсон их хувцсаа угаалгын машинд хийхийг хэлдэггүй юм.

Гутлаа тогтмол арчиж сурах, цамцаа хөврүүлэхгүй байх мөн өөртөө 5 минутын зав гаргаад угаалгын машиныхаа ноосон цамц угаадаг тохиргоог нэг хараад үзэх гэх мэт  зүйлүүдийг зуршил болго. Та ингэснээр мөнгөө хадгалаад зогсохгүй ямарваа нэгэн ичгэвтэр байдалд орохоос сэргийлэх юм шүү.

  1. ЭЛГЭН МАТЕРИАЛЫГ АШИГЛАЖ СУР

Элгэн хүрмүүд дээд зэрэглэлийн загваруудтай тэрсэлддэг байсан. Үйлдвэрлэхэд  үнэтэй, загварууд нь нэг л болхи, материал нь арчлахад хэцүү ерөнхийдөө л хэрэгцээ багатай байдаг байсан. Таны буяны байгууллагад харж байсан томдсон, хэв загваргүй сонгодог үеийн хүрмүүдийг санаж байна уу? Энэ нь тэдний анх гарч ирсэн танилцуулга байсан юм.

2016 онд элгэн хувцаснууд нь өөр шинж чанарыг илтгэн загварын ертөнцөд хүчтэй гарч ирсэн юм. Бомбер, гадуур хурцас, гутал цүнх гээд элгэн материал ороогүй зүйлс гэж ганц ч байсангүй. Үүнтэй нэгэн адил 2017 онд элэг үнэхээр эвтэйхэн, дээд зэрэглэлийн хувцас болж чадсан юм. Элэг гэхээр зөвхөн шаргал өнгө биш солонгорсон өнгүүд ч анхаарал татаад байгаа юм.

Reiss дэхь эрчүүдийн загварын тэргүүлэх дизайнер Alex Field хэлэхдээ “Зөөлөн мөн арчлахад амар, элэг нь он жил өнгөрөх тусам сайжирсаар байна”

Харин бороонд л үүнийг өмсөж болдоггүй юм шүү.

  1. ШҮҮГЭЭГЭЭ ӨДӨР ТУТМЫН, АЛБАНЫ ГЭЖ БИТГИЙ ХУВАА

Бидний 2016 оны турш нийтлэл, мэдээллээрээ хүргэхийг зорьсон ганц зүйл гэвэл “Эрчүүдийн загварын ертөнц бол чөлөөт газар” гэсэн мессэж юм. Та бүхнийг үүнийг ойлгосон гэж найдаж байна.

Гүйлтийн гутлыг хослолтой? Мэдээж хэрэг болно шүү дээ. Шилбэ барьсан бэлтгэлийн өмдийг Derby гуталтай? Мэдээж хэрэг. Албаны маягийн хувцсыг чөлөөт загвартай хослуулах гээд үз, та азаар өмнө нь бодож байгаагаа шинэ стилээ гаргаж авах ч юм билүү.

Ганц л зүйл хэлэхэд, үдэшлэгийн орой хэзээ ч битгий бэлтгэлийн өмд өмсөж гараарай.

  1. ХААНА Ч ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ

Өөрийн хувцсаа амь оруулж, бүрэн гүйцэд болго.

2017 онд та гоёл чимэглэлд хөрөнгө оруул. Өөрт тохирсон чимэглэлээ олоод сонго.  Ороолт  эсвэл савхин бугуйвч, цаг гэх мэт. Мөн чамин зангиа, энгэрийн алчуур гээд.

Товчоор хэлбэл, гоёл чимэглэл бол хил хязгаарыг давахгүйгээр одоо байгаа төрхөө улам тодотгож өгөх түлхүүр юм.

  1. ЦАМЦАА ҮРГЭЛЖ ШАЛГАЖ БАЙ

Цамц бол эрчүүдийн хувцасны шүүгээний хамгийн гол зүйл. Гэхдээ өдрийн төгсгөлд, орны хөлд хуйларч үрчийсэн байдалтай л байж байдаг. Энэ жил, энэ зуршлаасаа салах хэрэгтэй.

Доорх зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

  • Цамцаа дээд тал нь 40 Цельсийн хэмд угаа
  • Цамцаа болгоомжтой тайлаад ханцуй болон 2 талаас нь эвтэйхэн нуглаад угаалгын машинд хий
  • Индүүдэхдээ цамц индүү хоёрынхоо завсар нимгэн даавуу тавьж индүүд
Эх сурвалж: ЭР ХҮН 
Viewing all 363 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>