Quantcast
Channel: Эрчүүд – Miss.mn
Viewing all 363 articles
Browse latest View live

Эрчүүд бол загас буюу том загастай харьцах арга

$
0
0

1316397758814_1

Жижиг загас хэнд ч амархан баригддаг. Өөрөөр хэлвэл тийм ч ухаантай, халамжтай, нүдэнд дулаахан биш эрчүүд амархан олддог. Хэрэв бүсгүй та том загас барихыг хүсч л байгаа бол жижиг загастай цөөрөм рүү зүглэх ч хэрэггүй юм. Гэвч том загаснууд ихэвчлэн гулгамхай, баригдахад амаргүй байдаг нь нууц биш. Та дараах 7 аргыг хэрэглэж сураад, хүссэн загасаа бариарай.

Зуршил 1: Том загаснууд хөөж тоглох дуртай байдаг.
Зарчим : Эмэгтэй нь өөрөө эрэгтэйгээ барих хүртэл эрэгтэй нь эмэгтэйгээ хөөсөөр байдаг
Дүгнэлт: Өөрийгөө барьж авах ёстой гэдгийг сайн ойлгож, тоглоомыг эхнээс нь зөв тоглох

Зуршил 2: Том загаснууд хамгийн дур татам өгөөшийг олж харахыг хичээдэг
Зарчим: Богино хугацаа өгөгдөхөд хамгийн авъяастай нь л хождог
Дүгнэлт: Боломжоо ашиглан аль болох сайн талаа харуулахыг хичээ

Зуршил 3: Том загаснууд дэгээнээс мултарч унахдаа амархан байдаг
Зарчим: Эрчүүдэд харьцангуй олон сонголт байдаг болоод ч тэр үү, анхаарал нь амархан сарнидаг.
Дүгнэлт: Богино яриа өрнүүлэхдээ ч, ажжуу тайван ярьж анхаарлыг нь тат

Зуршил 4: Том загаснууд үргэлж алга болохдоо амархан байдаг
Зарчим: Тухайн залуу чинь танд одоохондоо эргэлзэж, таны талаар бүрэн ойлголттой биш байгаа тул муу зүйлсийг олж харахдаа илүү мэдрэмтгий байдаг.
Дүгнэлт: Тоглоомгы аль болох хөнгөн явуул. Эхнээсээ л дутагдлаа харуулаад байж болохгүй.

Зуршил 5: Том загаснуудыг барихад хамгийн хэцүү.
Зарчим: Нийгэмд томоохон байр суурь эзэлсэн эрчүүд бага зэргийн бэрхшээлд дуртай.
Дүгнэлт: одоо боломжоо алдвал, хожим харамсах мэт сэтгэгдэл төрүүлэхийн тулд өгөөшөө том хая.

Зуршил 6: Том загаснууд торноос айдаг.
Зарчим: Тэд нэг хэвийн тогтсон амьдралд орохоос айдаг.
Дүгнэлт: Сэтгэлийн бат холбоо тогтоож, найдвартай хөдлөшгүй байдалд оруулахын тулд эхнээсээ л уран чадвар, ялдам зангаа ашигла.

Зуршил 7: Том загаснуудыг барьсны дараа олонхи нь амархан үхчихдэг.
Зарчим: Эрчүүд таньтай гэрлэсний дараа бүх хайр нь алга болох нь элбэг.
Дүгнэлт: Тиймээс гэрлэснийхээ дараа тоглоомоо зогсоочихож болохгүй. Аажуухан аядуухан үргэлжлүүлсээр бай.


4 төрлийн эрчүүд

$
0
0

tumblr_m3tx9lEveS1r8gqaeo1_500

Бидний дийлэнх олонхийн хувьд амьдралын ханиа маш сайн сонгох асуудал их чухал байдаг. Ямарч эмэгтэй хүн сайн ханьтай болохыг хүсч мөрөөдөж явдаг шүү дээ. Олон хүчин зүйл гэрлэлтийн шинж чанарыг тодорхойлдог ба ямартай ч хамгийн гол нь эхнэр нөхрүүдийн төрсөн жил гол байр суурь эзэлдэг. Энд 12 жилд төрсөн эрчүүдийг 4-н хэв шинжид хуваан үзжээ.

Нууц амрагтан эрчүүд /хулгана, бич, луу/

Эд нар хүн төрөлхтний эр хүйсийн хачин, урьдчилан таашгүй төлөөлөгчид юм. Тэд нийтийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, дүрэм журмыг арай гэж давж гардаг ба хэм хэмжээг дүрмээс гадуур зүйл гэж үзэх нь бий. Эд нар сэргэлэн бөгөөд эрх дураараа, цочмог ууртай хэрнээ уур нь амархан гардаг эрэгтэйчүүд юм. Тэд шийдвэр гаргах чадвартай, эрүүл ухаантай, эрч хүчтэй, амархан хөөрдөг, заримдаа зөрүүд, ширүүн зантай. Амьдралыг янз бүрээр хүлээн авдаг энэ хүмүүс зөн билэгтэй эсвэл мэргэч нар аж. Хайр дурлал бол тэдний хувьд өөрийгөө бүрэн илэрхийлдэг салбар юм. Энэ хүмүүс дэлхийн бүх эмэгтэйчүүдийг хайрлаж хүн төрөлхтөнд хайр дурлалыг номлож чаддаг, нэг эмэгтэйд бүх амьдралаа зориулж чадна. Тэдний хувьд таахын аргагүй эсвэл хүйтэн эмэгтэй гэж үгүй. Тэд сонгосон эмэгтэйнхээ нас, үндэстэн, нийгмийн байр суурь болон гадаад үзэмжид анхаардаггүй. Үүний сацуу ийм жилтнүүдийн дийлэнх нь дуугай, тайван хүмүүс байдаг ба хүсэл зоригоо маш тайвнаар хэрэгжүүлж хурц нөлөөнд автаггүй. Тэд бодит ертөнцөөс тусгаарлахыг чухалчлах нь цөөнгүй бөгөөд эрх чөлөөгүй хүмүүст сэтгэгдэл төрүүлж ч чаддаг байна.

Эзэгнэгч эрчүүд /морь, бар, нохой/

Тэд амьдралд чиг баримжаагаа хамаагүй илүү олдог ч хайр дурлалд тэгж чаддаггүй. Учир нь амьдралд ажилдаа голлон анхаарах нь сайн гэж тэд боддог ажээ. Энэ гурван жилд төрсөн эрэгтэйчүүдийн боломж нийгмийн амьдралын салбарт хязгаар үгүй. Чухам тэд л эрх мэдэл, цэцэн ухааны оргилд гарч гүн ухааны гүнд нэвтэрч чаддаг. Тэдэнд бусдыг өөрсөддөө захируулж чадах бүх зүйл бий. Тэдний ойлголтоор эрх чөлөө гэдэг нь бүдүүлгээр хүч гаргах явдал биш, харин хийсэн алхамуудын үр дагаврыг тооцох, ирээдүйгээ харах, түүнд нөлөөлж чадах чадвар юм. Тэд ажлыг заавал дуусгадаг бөгөөд ихэвчлэн ялж гардаг. Тэдний дундаас гайхамшигтай удирдагчид төрдөг. Энэ жилүүдэд төрсөн эрэгтэйчүүд хөнгөн хялбар амьдралтай гэсэн баталгаа гаргаж болохгүй ч, тэд өндөр хариуцлага хүлээж, өөрийн амьдралын удаан хугацааны төлөвлөгөөг гаргах, гэр бүлийнхээ маш таатай байдлын төлөө ажиллах чадвартай гэж батлан хэлж болох ба энэ бүхний төлөө тэд өөрсдийн тэвчишгүй зан чанарыг тэвчиж чаддаг байна. Тэд ихэвчлэн жирийн эмэгтэйд бус тэдний төсөөлөлд нийцсэн эмэгтэйд дурладаг. Тэдний хувьд эмэгтэй хүн мөнхийн оньсого юм. Тэдэнд бүхэл бүтэн амьдрал энэ нууцад ойртоход хангалтгүй байдаг. Тэдний хайр дурлалын зам алдаа, урам хугарах явдлаар дүүрэн байдаг. Энэ эрчүүд ханиа өөрсдийн бодсон хэм хэмжээнд хүртэл өөрчлөхийг оролддог. Эзэгнэгч эрчүүд хамгийн шаардлагатай нөхрүүд байдаг. Тэдний хайр дурлал ихэвчлэн романтик бөгөөд сохор байдаг ба романтик хүсэл тачаал нь тэднийг амьдралын гольдролоос удаан хугацааны турш гаргаж болзошгүй байдаг. Эдгээр эрчүүд амьдралд хайр дурлалд хэт шунах нь байдаг.

Баатарлаг эрчүүд /тахиа, могой, үхэр/

Энэ эрчүүд хүйтэн сэтгэл, халуун зүрхтэй байдаг. Тулааны талбарт тийм эрчүүдтэй эн тэнцэх нь үгүй юм. Тэд оюуны талбарт сул байх нь цөөнгүй. Хүнд нөхцөл байдалд тэдэнд давуу талыг олгодог хийсвэр ухаан нь жирийн амьдралд өөрийгөө бүрэн дүүрэн үнэлж чаддаггүй, өөртөө итгэлгүй байдлын үндэс болдог. Тэд өөрсдийгөө нэг бол хэт өндөр үнэлдэг. Эсвэл өөрсдийгөө хэт доогуур үнэлдэг байна. Гүн сэтгэгчид авьяаслаг хүмүүс байдаг. Оюуны болон биеийн хүчний маш давуу талтай. Тийм эрчүүдэд бусдын дэмжлэг байнга шаардагддаг. Тэднийг хэт их магтах эсвэл шүүмжлэх хэрэггүй. Үнэн зөв дүгнэлтийг өгөх хэрэгтэй. Тэд бүрэн уналтад орж эсвэл бүхний оргилд хүрч чадна. Хэн нэг нь тэднийг зөв зорилгод нь оруулж сэтгэл санааны хувьд дэмжих хэрэгтэй. Тэдний хувьд амьдралын ханийн гүйцэтгэх үүрэг маш их юм. Тэдний хайр дурлал, дарамт шахалт, айдас түгшүүр, урам хугаралт болон эмэгтэйчүүдийн хүндэтгэл бишрэлээр дүүрэн байдаг. Тэдэнд ямар ч сайхан эмэгтэйн хажуугаар өнгөрөхөд хэцүү. Тэдэнд жирийн бус бүсгүй эмэгтэйчүүд таалагддаг. Тэд сонгосон эмэгтэйгээ тэнгэрт хүртэл өргөж, хардаж үнэнч байхыг шаардах ч бүхэл амьдралаа тэдэнд зориулна. Энэ эрчүүд түрүүлж санал тавьдаггүй. Тэдэнд эмэгтэй хүний халуун дотно байдал маш чухал. Тэдний хүсэл тачаал хэр их байна төдий чинээ хүйтэн хөндий байдал гаргах нь их байдаг. Тийм эрчүүд мөнхий эрэл хайгуулд байдаг учраас гэрлэсэн тохиолдолд эхнэрийн дэмжлэг төдийгүй хайр дурлал маш их хэрэгтэй байдаг. Эхнэр нь жирийн бус зан чанартай, нөхрөө сайн ойлгодог байх ёстой.

Гоо үзэсгэлэнт /туулай, хонь, гахай/

Энэ жилүүдэд төрсөн эрчүүд гоо сайхны дотоод мэдрэмжтэй байдаг. Тэд гадаад үзэмждээ байнга анхаарал тавьдаг. Тэдний бодол зөн билэгтэй бясалгалтай байдаг. Өөрөөр хэлбэл тэд өөрийн болон бусдын амьдралын туршлагыг ашиглах чадвартай. Жирийн амьдралд энэ хүмүүс нарийн тооцоо, эрүүл ухаан хатуу байр суурьтай. Тэд үг цөөтэй боловч их сониуч, их уншдаг, мэдээлэл сайтай байдаг. Тэд их бие даасан авъяаслаг хурц хүмүүс. Асар олон эмэгтэйчүүд эдгээр жилд төрсөн эрэгтэйчүүдийн гоо сайхныг илүүд үздэг. Эдгээр эрчүүд зөвхөн гоо сайхнаар төдийгүй өөртөө бат итгэлтэй байдлаар бусдын дур булаадаг. Энэ гурван жилд төрсөн эрэгтэйчүүдийн дунд дурламтгай нь олон. Тиймээс эмэгтэйчүүд тэдний сээтгэнэхийг түргэн хүлээж авах хэрэггүй. Энэ эрчүүдийг тайван, сул бусдын хүсэл зоригийг эзэмдэгч гэж үзвэл эндүүрсэн хэрэг болно. Тэдний тайван, бясалгасан байдал тогтоон баримгүй, сүйтгэлтэй уур хилэнгээр солигддог. Энэ эрчүүдийн сонирхлыг санхүүгийн салбар татсан бол маш сайн. Түргэн шийдвэр гаргах хэрэгтэй, амьдралын түргэн өөрчлөгдсөн нөхцөл байдалд энэ эрчүүдэд удирдлагыг итгэж өгөх хэрэггүй. Харин гүйцэтгэгчийн хувьд тэд хэзээ ч сольшгүй юм.

Орчин үеийн залууст заавал байх ёстой 5 хувцас

$
0
0

9d751c2b29eeb435498d86f849ee569f

20 орчим жил тасралтгүй загварын ертөнцөд ажилласан Английн алдарт загвар зохион бүтээгч, өөрийн нэрийн брэндээрээ хүлээн зөвшөөрөгдсөн Oliver Spencer-ийн зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.

2017 онд буюу жинхэнэ орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг залуу танд ямар таван зүйлс байх ёстой вэ? Нийтлэлээс мэдэж авцгаая!

Сайн чанарын арьсан гутал

Маш бат бөх арьсаар хийсэн, сайн чанартай гутал бол танд зайлшгүй хэрэгтэй зүйл. Та гутлаа арчилж анхаарснаар бусдын анхаарлыг татаж чадна гэдэг маргаангүй. 2017 оны хувьд арьсан дээрээ хээтэй буюу цоолсон загварын гутал трэнд болох хандлагатай байна. Мөн цэргийн загварын бага зэргийн түрийтэй, зузаан ултай гутал ч анхаарлын төвд байгаа юм.

Та өөрийн өндөр болон биеийн хэлбэртээ тохируулан энэ хоёр загварын аль нэгийг нь сонирхоод үзээрэй. Өнгөний хувьд бүхий л хувцастай хослох үндсэн өнгүүдээс сонгоорой. Ингээд л та хавар болон намар гутланд санаа зовохгүй байж болно.

Бомбер жакет

Маргаангүй бүх цаг үеийн хамгийн шилдэг хувцсуудын нэг. Хослуулж өмсөж байгаа хувцаснаас нь шалтгаалан ямар ч дүр төрхийг бүтээж чаддаг. Сорочик болон ботинктой хослуулахад л ухаалаг энгийн загвартай болдог бол кэт пудволктой хослуулаад л спортлог харагдах жишээний.

Танд хэдийн бомбер байдаг бол энэ жил арай өөр төрлийнхийг нь туршаад үз. Илүү тансаг харагдах өөр материалтайг нь сонго. Элгэн, торгомсог эсвэл бага зэргийн уртдуу загвар ч байсан болно шүү дээ.

Oliver Spencer ийн хамгийн дуртай хувцсын нэг нь яах аргагүй бомбер ба тэрээр өөрийн коллекцдоо дор хаяж 2 төрлийн бомбер гаргадаг гэнэ шүү.

Босоо захтай сорочик

Өвөөгийн гэж нэрлэгддэг энэхүү цамц пүүзтэй хослон жинхэнэ орчин үеийн залуугийн төрхийг гаргаж чадна. Энгийн захтай сорочик биш бага зэргийн босоо захтай даавуун сорочик нь таныг илүү залуу бас цэвэрхэн, цэгцтэй харагдуулна. Таны шүүгээнд нэг байхад илүүдэхгүй шүү.

Гадуур нь пиджакнаас гадна бүх төрлийн ноосон цамцыг өмсөж болно. Өнгөний хувьд завсрын болон бүдэг уусалттай өнгүүд маш цэвэрхэн бөгөөд этгээд харагддаг.

Чөлөөт захтай хүрэм

Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр албан костюм шиг хэт нарийн эсгүүргүй, энгийн биед сайн сууж өгдөг костюмууд трэнд болоод байна. Та үүнийг ажил дээрээ ч гадуур явахдаа ч өмсөх боломжтой.

Энэ төрлийн хослолын онцлог нь материал ба өнгө юм. Албаны хослолоос ялгаатай илүү тод өнгийг сонгоорой. Мөн материалын хувьд даавуун, элгэн, ноосон гээд дуртай төрлөө сонгож болно. Энэ төрлийн пиджакууд ямар ч сорочик, цамц болон өмдтэй сайхан зохицно. Бас нэг онцлог нь ямар ч гуталтай хослуулах боломжтой. Кэт, арьсан ботинк, түрийтэй гутал гээд юу дуртайгаа өмсөж болно.

Пальто

Гадуур хувцас бол заавал өөртөө зориулан худалдан авах зүйлсийн нэг юм. Харин та цув, пальтоноос сонгож болно. Аль болох эдэлгээ сайтай, өөрийн биед сайн сууж өгсөн мөн зохисон хэлбэртэйг сонгоорой.

Өөртөө байхгүй төрлийг нь сонгоорой. Өнгө, загвар гээд аль болох хуучингаасаа зөрүүлэхийг хичээ. Дан цулгуй загвараас гадна өөрөөсөө хээтэй, өөр төрөл загвараас туршихыг зөвлөж байна.

Эх сурвалж:erhun.mn

Хайртай эмэгтэйгээ олсон эрийн өөрийн мэдэлгүй хийдэг зүйлс

$
0
0
-17112014-1416208066-68126141
Тэгвэл чамайг үнэхээр хайртай хүнээрээ сонгож, зүрхээ чамд бэлэглэсэн эр хүн өөрийн мэдэлгүй л дараахь үйлдлүүдийг хийдэг гэнэ.

Өдөр бүр Facebook-ээр зочилж, мянга мянган хүний хандлагыг ажиглаж байгаа бид чухам хайртай хүнээ олсон эр хүний дотоод сэтгэл ямар байдгийг хэр гадарлах билээ. Тэгвэл чамайг үнэхээр хайртай хүнээрээ сонгож, зүрхээ чамд бэлэглэсэн эр хүн өөрийн мэдэлгүй л дараахь үйлдлүүдийг хийдэг гэнэ.

 

Түүний юу хүссэн бүхнийг би хийнэ

Хэн нэгнийг хайрлана гэдэг түүний хүсэл мөрөөдлийг биелүүлж, түүнээсээ илүү их хайрыг мэдрэхийн нэр юм. Тэгэхээр хайртай эмэгтэйгээ олсон эр хүн бүсгүйнхээ хүслийг төгс гүйцэлдүүлж байж санаа нь амардаг. Тэр чамайг инээлгэх тэр л зүйлийг хийхээс нааш өөрийгөө чамд бүрэн зориулж байгаа эсэхдээ эргэлзэх болно. Далайг гаталж, уулыг нүүлгэ гэвэл тэр хийх л болно. Гайхалтай биш гэж үү.

 

Чамтай л хамт баймаар байна

Эрчүүд жинхэнэ хайраа олсноо мэдрэх үедээ өөрийн мэдэлгүй л бүсгүйтэйгээ хамт цаг хугацааг өнгөрөөж, түүний л дэргэд байвал болох нь тэр гэж бодно. Чамайг хаана ч явсан тэр хамт байж, чамайг ганцаардуулж зүрхлэхгүй.

Тэр үргэлж чиний төлөө зогсч, чамд аз жаргал нэмэх аяллыг хийхийг хүснэ. Тэр найзуудтайгаа уулзахдаа, гэр бүлийнхний баярт оролцохдоо хүртэл чамайг хөтлөөд л явахыг хүснэ. Тийм ээ, энэ бол хайр.

 

Тэр чамаас өөр төгс гоо үзэсгэлэнг энэ ертөнцөөс олохгүй

Эр хүн чамд үнэн сэтгэлээсээ дурласан бол түүний нүд сохорчихдог. Түүний хувьд чамаас өөр төгс гоо үзэсгэлэн энэ хорвоод үгүй. Түүнд дэлхийн хамгийн сайхан бүсгүй хүртэл нэг л дутуу санагдаж, чамайг бахдан бишрэх болно.

Тэр чамайг өдөр бүр харж, өдөр бүр чамаас урам зориг авахыг хүснэ. Гараас чинь атгаж, үсийг чинь үнэрлэх нь түүний амьдралын хамгийн сайхан мөч болон хувирна.

Эрчүүдийн эмэгтэйчүүдээс хүсдэг 10 чанар

$
0
0

11025152_353181814869822_8943054266695369303_n

Бүсгүй хүн бүрт эрчүүдэд тавих өөрийн гэсэн цензурь бий. Тэгвэл эрчүүд ч бас бидэнд сэтгэлдээ нууцхан шалгуур тавьдаг гэнэ шүү.

1. Өөртөө итгэлтэй байдал
Мэдээж өөртөө итгэлтэй байдал эрчүүдийн биднээс хүсдэг хамгийн гол чанар. “Чаддаггүй байсан ч оролдоод үзвэл заавал чадна” гэсэн бодолтойгоор бүхнийг эхлүүлдэг эмэгтэйчүүд аль ч салбарт залуусын анхаарлыг татсаар ирсэн. Гэвч итгэлтэй байна гэдэг нь зөрүүд, хямсгар зангаас огт өөр зүйл юм.

2. Амбиц
Олон хосууд үерхэл, цаашилбал гэр бүлийн амьдралд мөнгө хамгийн чухал хэмээн эндүүрдэг. Гэвч мөнгөнөөс илүү амбиц гэрэл гэгээнд хөтөлдөг аж. Юунд хүрэхийн тулд амьдарч буйгаа мэддэг, түүн лүүгээ тэмүүлэлтэй дайчин эмэгтэйг эрчүүд хүсч явдгаа нуусангүй.

3. Хошин шогийн мэдрэмж
Өөрсдийг нь инээлгэж чаддаг, тэдний хошигнолыг ойлгодог бүсгүйчүүлтэй хамт байх эрчүүдэд хамгийн сайхан байдаг гэнэ. Гэвч болзооны турш инээхээргүй зүйлд ч тас тас хөхрөөд байвал эмэгтэй та “оноо”-гоо алдлаа л гэсэн үг. Мөн хошин шогийн мэдрэмжинд тоглоом, тохуурхал даах ч бас ордог гэдгийг хэлэхэд илүүдэхгүй байх.

4. Бадрангуй
Таны урам зоригийг юу бадраадаг вэ? Юу таныг хурцалж, үзүүрийг тань ирлэдэг вэ? Өөрийн давуу талаа сайн мэдэж, түүнийгээ хэрхэн тодотгохоо сайн мэддэг, өөрөөр хэлвэл сэтгэлээ дүрэлзүүлэх аргаа олсон бүсгүйчүүл эрчүүдийн дунд хамгийн эрэлттэй байдаг.

5. Ухаалаг байдал
Сайхан бүсгүй болгон математикийн томъёонуудыг нэгд нэггүй цээжилсэн байх албагүй шүү дээ. Түүний оронд амьдрал дээрх жижиг, том бэрхшээлээс өөрийгөө аваад гарчихдаг чадвар илүү хэрэгтэй. Наад зах нь болзоон дээр яриагаа эвтэйхэн үргэлжлүүлчихдэг, юу хийж байгаагаа мэддэг, ухаалаг бүсгүйчүүлтэй эрчүүд дахин уулзах хүсэл илүүтэй төрдөг.

6. Нийгмийн оролцоо
Та нэг төсөөлөх гээд үз дээ. Баасан гаригийн орой найзын тань төрсөн өдрөөр, бүх хүмүүс хөгжилдөж байхад ганцаараа буланд чимээгүй бүгэж байгаа эмэгтэй аятайхан харагдаж байна уу? Үгүй л болов уу. Нийгмийн оролцоо гэдэг нь орчноо мэдэрч, цугтаа яваа хүмүүсийнхээ дунд идэвхтэй байхыг, олон хүнтэй газар дасан зохицох чадвар юм. Өөрөө өөрийгөө орчноос тусгаарлаж, уйтгартай байдалд умбадаг эмэгтэйчүүд хэзээ ч сайхан эрийн харааг булааж байгаагүй.

7. Харилцааны ур чадвар
Өөрөөр хэлвэл хүнтэй яриа өрнүүлэх, тэдний сэтгэлийг татах чадвар. Хүнийг чин сэтгэлээсээ сонирхож, өөрөө ч бас тэдний хувьд сонирхол төрүүлэхүйц гэдгээ харуулж сураарай. Энэ нь аль ч төрлийн харилцааны алтан дүрмийн нэг. Мэдээж хайр дурлалын ч тэр.

8. Өөдрөг үзэл
Амьдралд гутрангуй ханддаг хүний хажууд гучин минут суухад л эрч хүч барагддаг. Харин цаанаасаа л нэг өөдрөг бүсгүй эрчүүдэд баяр баяслыг бэлэглэнэ. Гэвч илт муу байгаа зүйлийг маш сайн мэтээр хэлээд байвал дүр эсгэж байгаа мэт харагдах болно. Таны ерөнхий суурь үзэл санаа л өөдрөг байх хэрэгтэй гэдгийг санаарай.

9. Гадаад үзэмжиндээ анхаарал тавих
Нүүрээ хэт их буддаг эмэгтэйчүүдэд эрчүүдийн 90 хувь нь дургүй. Оронд нь жигд энгэсэг тавиад, сормуусаа аятайхан будчихаад, уруулаа өнгөлчихөөд сууж байгаа эмэгтэйчүүд гадаад үзэмжиндээ анхаарал тавьдаг болох нь харагддаг. Цэвэрхэн бөгөөд дэгжин байдал хамгаас чухал.

10. Биеэ даасан байдал
Ээж ааваараа бүхнээ бэлдүүлээд сурчихсан эмэгтэйчүүд нэг талаар сул дорой харагддаг. Өөрөө өөртөө арчаатай, ганцаараа байсан ч байрандаа тогтвортой бат зогсож чаддаг бүсгүйд л тэд бүрэн итгэдэг гэнэ.

Эрчүүдийн амьдралын мөчлөгүүд

$
0
0

55o451ihlbeid35jju0p8ti661_b

Эрчүүд хүүхэд насаа үдсэний дараа амьдралын хэд хэдэн үеийг туулдаг аж. Энэ таван үеийн эхний ба сүүлчийн үе нь бүсгүйчүүдэд ихээхэн хамааралтай гэнэ.

  • Нэг. Төлөвших үе. Энэ үед 21-35 насныхан багтдаг. Энэ хугацаанд эрчүүд эхнэр авах, гэр бүлээ төвхнүүлэхэд өөрийгөө зориулна.
  • Хоёр. Тогшворжилтын үе. Энэ үед 35-43 насныхан багтдаг. Энэ хугацаанд эрчүүд урьд өмнө олсон амжилтаа бататгахыг хичээнэ.
  • Гурав. Эргэцүүллийн үе. Энэ үед 50-55 насныхан багтдаг. Энэ хугацаанд эрчүүд ид насаа туулж өнгөрүүлснээ мэдрэнэ. Бие, сэтгэлийн хямралд амархан автдаг болно.
  • Дөрөв. Тэнцвэрийн үе. Энэ үед 55-65 насныхан буюу тэтгэвэрт гарах үеийн эрчүүд хамрагдана. Энэ хугацаа бол эрчүүдийн хувьд амьдралынх хамгийн таатай үе гэж болно.
  • Тав. Сэтгэл ханамжтай тайван үе. Гомдол гансралд автах үе. Эрчүүд амьдралынхаа янз бүрийн үед ямар асуудалтай тулгардаг. Үүнийг ойлгож мэдэрсэн эмэгтэйчүүд л тэдэнтэй хэл амаа амархан ололцдог ажээ. Эрчүүдийн зан ааш 40-50 насандаа хүүхэд мэт тааж хэлэхийн аргагүй тогтворгүй болдог аж. Энэ үедээ тэд амьралаа өөрчлөх гэж зүтгэх нь ч энүүхэнд гэнэ. Өөрийг нь маш сайн ойлгодог эхнэр л энэ үед түүнд илүүтэй түшиг болдог. Эрчүүд хөгшрөхтэй эвлэрч чаддаггүй. Секс энэ насны эрчүүлд түр зуурийн таашаал л амсуулдаг аж. Хэрэв таашаал амсаж чадахаа больчихвол уйтгар гуниг тэднийг сүүлчийн өдрийг нь хүртэл үргэлжилдэг гэнэ.

Эрчүүдийн бүсгүйчүүдэд ойлгуулахыг хүсдэг 9 зүйл

$
0
0
nuur-132535-812779527Бүсгүйчүүдийг ойлгогддоггүй хүмүүс гэдэг. Гэвч эрчүүд ч бас бидэнд заримдаа оньсого, таавар шиг санагддаггүй гэж үү. Тэд бидэнд юуг ойлгуулахыг хүсдэг юм бол.

Эрчүүд бид үнэхээр ойлгомжгүй хүмүүс

Тийм ээ, үнэн шүү. Заримдаа бүсгүйчүүдийн эрс үйлдлүүд эрчүүдийг шоконд оруулчихдаг. Тиймээс заримдаа хүүхнүүд минь тэднээс хааяа ч гэсэн зайгаа авч сураарай.

 

Бид та нарыг хамгаалахыг хүсдэг

Бид үнэхээр эмэгтэйчүүдийн илд бамбай, хамгаалагч сахиус нь байхыг хүсдэг. Биднийг яг л ийм нүдээр харж, урам өгч байгаасай гэж эрчүүд бид чин сэтгэлээсээ хүсдэг. Тиймээс л бүсгүйчүүдийг гэсэн сэтгэлийг маань гутаахыг бид тэвчдэггүй юм шүү дээ. Нэг ёсондоо биднийг бүү бас.

 

Эмэгтэйчүүд нүүрээ будаагүй байсан ч үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг

Эрчүүд үнэндээ байгалиараа байгаа зүйлд илүү дуртай. Тэдэнд өндөрлөсөн хамар, хэтэрхий зузаан энгэсэг үнэндээ л таалагддаггүй. Магадгүй бүсгүйчүүдийн будаггүй төрх эрчүүдийг галзууруулах дөхдөг биз.

 

Заримдаа бид өөрсдийгөө ч ойлгодоггүй

Үнэндээ эрчүүд бид заримдаа өөрсдийгөө ч ойлгодоггүй. Бүсгүй чамд хайртай гэж хэлэхдээ гэрлэлтийн тухай хараахан бодож амжаагүй байх нь элбэг. Энэ үед эмэгтэйнхээ амнаас үүнийг сонсвол хэдэн өдөр шаналж, юу гэж хэлэхээ мэдэхээ больчихдгийг та нар даанч мэдэхгүй л дээ. Тийм болохоор биднийг байгаагаар минь орхивол бид өөрсдийгөө ойлгоход амар юм даа.

 

Бид чамайг хуурах гээгүй шүү дээ

Найзуудтайгаа уулзахаар явахдаа, арван жилийнхнийхээ уулзалтад очихдоо хайртай бүсгүйшээ хуурах гэж явдаг залуу байдаг гэж үү. Үгүй дээ. Бидэнд итгэж сур. Бид чинь сексээс өөр зүйл боддоггүй тэнэгүүд биш шүү. Бид бол хүмүүс. Сэтгэлтэй зүрхтэй.

 

Чамайг аз жаргалтай байгаасай гэж хүсдэг

Бид заримдаа учраа олохоо больчихдог. Эмэгтэйчүүд биднийг юу ч ойлгодоггүй гэж боддог байх л даа. Үнэндээ бидний хамгийн их хүсдэг зүйл бол хайртай эмэгтэйгээ аз жаргалтай байлгах юм шүү дээ.

 

Бид экс-тэй чинь адилхан байхыг хүсдэггүй

Ямар ч тохиолдолд биднийг өмнөх амьдралтайгаа бүү жиш.

 

Чамайг мөрийг минь түшихэд бид баярладаг

Бүсгүй минь зүгээр л мөрийг минь түшихэд бид тэдэнд хэчнээн хэрэгтэйгээ ухаарч, баярладаг юм шүү.

 

Чи хангалттай сайн байгаа шүү дээ

Биднийг илүү аз жаргалтай байлгах гэж чи минь өөрийгөө хүчлэх хэрэггүй дээ. Чи одоо байгаагаараа л хангалттай. Бидэнд үүнээс илүү зүйл хэрэггүй.

Эрчүүдийн хэзээ ч ойлгохгүй 11 зүйл

$
0
0

tumblr_mywkaqTukI1sov0jyo1_500

Хөвгүүд зөвхөн “ хард драйв”, “ флэш – карт “ зэрэг үгсийг л сайн ойлгодог. Харин тэд бидний өдөр тутам хийдэг бас энгийн үйлдлүүдийг хүлээн авч чаддаггүйгээр барахгүй ямар учиртайг нь ойлгодог ч үгүй байна.

10 см хумс
Сэрээ шиг урт хумс ямар хэрэгтэйг тэр ер ойлгодоггүй. тэгээд ч ямар нэг зүйл хийхэд ихээхэн тээр болдог баймаар санагддаг байна. Тэд биднийг хумсаа хугалчихаад багтарч үхэх дөхөж уурлан бухимдахыг хараад дооглоцгоодог. Yнэхээр ч эрчүүд урт хумсны ач тусыг мэддэггүйгээр барам тэд үүнийг огт сонирхдоггүй байна. Харин чи урт хумс ямар хэрэгтэйг мэдэх үү? Мэдээж гарыг сайхан харагдуулах нь түүний үндсэн үүрэг мөнөөс мөн.

Хөмсөг зулгаах
Нийт залуу хүмүүсийн 68% нь хөмсөг зулгаах явцыг аймшигтай зүйл гэж үздэг байна. Тэд хэрхэн бүсгүйчүүд ийм аймшигтай өвдөлтийг мэдэрч энэ бүгдийг гүйцэтгэдэг болохыг ер ойлгодоггүйгээс гадна санаанд нь ч багтдаггүй байна. Магадгүй энэ бүхэн эрчүүдийн өвдөлтийг мэдрэх мэдрэмж их байдаг болон тэдний янгууч зантай холбоотой байж болох юм. “ Нэг удаа би чимхүүр авч хөмсөгөө зулгаах гэж үзсэн. Нүдэнд дэндүү ойр бас нимгэн арьстай газар их эвгүй байсан төдийгүй аймшигтай өвдөлт би мэдэрсэн. Харин одоо хөмсөгөө зулгааж байгаа хүнийг харж ч чаддаггүй “ 18 настай залуу ярьж байна.

Ёроолгүй цүнх
Эмэгтэйчүүдийн хамгийн бяцхан цүнхэнд ч гар утас, түлхүүр, кошелок, уруулын будаг, толь, сэтгүүл, хайртай хөвгүүнийх нь зураг, нөөц трико агуулагдаж байдаг. Тэд энэ их юмаа уул өөд өгсөхдөө ч төдийгүй өчнөөн олон давхар луу алхаж гарахдаа ч авч гарахдаа түүртдэггүй нь сонин.

Яагаад бид сормуусаа будахдаа амаа ангайдаг вэ?
Энэ асуултын хариу нийт залуу хүмүүсийн 78%-д нь нууц хэвээр үлдсэн байна. Харин 22% нь энэ нь тааламжтай эвтэй байдгаас л тэр байх гэж харилжээ. Гэвч үнэн хэрэгтээ амаа ангайснаар арьс татагдаж нүд өргөн том болдог байна.

Бидний чемоданы хэмжээ
Ердөө гуравхан хоног агаарт гарч амралтанд явахад эрчүүдэд ердөө ганц үүргэвч л хангалттай байдаг бол охид бидэнд энэ хангалтгүй. Эмэгтэйчүүд бид бүгдийг авч явж байж санаа амардаг улс билээ. Иймээс ч бидний чемоданд гуталандаа тааруулж цүнх, цүнхэндээ тааруулж куртка, курткандаа тааруулж малгай, харин малгайны оронд бас нарны халхавч ч хэрэг болж болох гээд шаардлагатай гэж үзсэн бүхэн байдаг. Yүнээс гадна маргааш, нөгөөдөр ямар цаг агаартай байх гээд бүгдийг мэдэж төлөвлөж ёстой болдог бөгөөд энэ бүхэнд тааруулж мөн л хувцас сонгох хэрэгцээтэй болдог. Харин энэ үйлдлийг маань эрчүүд хэзээ ч ойлгодоггүй.

Yргэлж өөрийн гадаад дүр төрхөнд сэтгэл дундуур байдаг 
Нийт залуу хүмүүсийн 63 % нь үүнийг ойлгодоггүй бөгөөд тэднийг маш их бухимдуулдаг байна. “ Миний танил нэг охин үргэлж өөрийнхөө биеийг гоочилдог байсан. Yнэндээ тэр дажгүй биетэй охин байсан. Эхэндээ надад түүнд урам зориг өгөх гэж түүнд тийм биш гэж хэлж тайвшруулахыг оролддог байсан ч тэр миний үгийг үг ч гэж сонсоогүй төдийгүй даажигнаж байна гэж уйлж ч байсан. Энэ бүхний эцэст би бараг түүний муухай биетэй нь эвлэрсэн шүү” 17 настай Мөнгөнөө

15 градусын хүйтэнд шилэн трико өмсдөг
Жавар тачигнасан өвлийн хүйтэн хаврын хавсарганаар нимгэн трикотой яваа бүсгүйг хараад эрчүүд өмнөөс нь даардаг. үнэндээ тэд бидний өмнөөс даараад зогсохгүй яаж ингэж ид хүйтэнд ганц нимгэн трико богино банзалаар гангараад яваад байж чадаж байгаад гайхдаг.

Өвөрмөц сэтгэхүй
Эрчүүд асуудлаас тун хялбархан мултарч чаддаг. Учир нь тэд асуудлыг гуйвуулж тоглоом шоглоом болгон өнгөрөөж чаддаг. Харин бид ингэдэггүй. Бид сэтгэл хөдлөлөө гаргаж бодол санаагаа шууд илэрхийлдэг. Энэ нь эрчүүдэд сонин жигтэй санагддаг байна. Мөн бүсгүйчүүд хэдий сэтгэлийнхээ хөдөлгөөнд автамтгай юм шиг боловч үнэн хэрэг дээрээ хөвгүүдээс ч илүү хаттай бас тэвчээртэй байж чаддаг нь тэднийг бүр төөрөлдүүлчихдэг байна.

Өсгий
Бүсгүйчүүд эрчүүдээс ялгарах сонгодог ялгаа бол яалт ч үгүй өсгий мөн. Бид жилийн ямар ч улиралд өндөр өсгийнөөс татгалзах нь ховор. Харин газраас хэт тасарсан ийм өндөр өсгий чухам ямар ач холбогдолтойг хөвгүүд хэзээ ч ойлгодоггүй. Тэдний хувьд гадсан өсгийтэй гутал дээр явах нь хадаасан дээр гишгэж байгаатай ижил санагддаг байна.

33 ширхэг шинэ малгай
Бүгд түүнд зохихгүй байсан ч хамаагүй бас салхинд хийсч алга болсон байсан хамаагүй бидэнд шинэхэн малгай толгой дээрээ тавьж гангарах чухал зүйл. Учир нь эмэгтэй хүн өөрийнхөө хувцаслалтаар өөрийн зан ааш төдийгүй үнэ цэнийг тодорхойлж байдаг тул их анхаарал тавьдаг. Харин хөвгүүдийн хувьд ганц сайхан жинс, кет, пүүз байхад л хангалттай байдаг. Тэдэнд эхээс заяасан энэ ганц биенд хэдхэн тооны хувцас л хангалттай санагддаг. Харин бид бүхнийг өмсөж үзэхийг эрмэлздэг.

Амттанд дуртай
Бялуу, чихэр, шоколад зэрэг нь бидэнд сэтгэл санаагаа засч өөдрөг цовоо сэргэлэн байхад тусладаг. Гэвч жин нэмэгдүүлэх түүний муу нөлөөг мартаж болохгүй. Бид дуртай, хайртай зүйлээсээ тийм ч амархан хагацчих хүйтэн сэтгэлтэй улс биш тул сэмхэн хааяа ч болов амттан идэхээс буцдаггүй. Харин хөвгүүд хэтэрхий их амттанд дурлах нь тэнэг хэрэг гэж үздэг бөгөөд амттанд хорхойтой найз охиноо хэн болохыг нь ч мартахад хүрдэг байна. Гэвч тэд амттаны тусламжтайгаар хэн нэгэнд тал засаж бас хэн нэгний анхаарлыг татах боломжтой гэж үздэг тул дотроо багагүй сайшаадаг байна. Инээдэмтэй байгаа биз!


Эрчүүдийг эхнэр авахад нөлөөлдөг 5 хүчин зүйл

$
0
0

content_girl-scarf-blue-eyes-wallpaper-1680x10502

Охид бүр багаасаа ээж, айлын эзэгтэй болон багаасаа бэлтгэгддэг гэхэд хилсдэхгүй. Тэдний тоглоом ч үүнд чиглэгдсэн байдаг. Харин эрэгтэй хүүхэд бол өөр. Тэд жолооч, онгоцны нисгэгч, инженер болно гэж мөрөөдөхөөс бус хожим нь эхнэр авна гэж зүүдэлдэг ч үгүй.

Том болоод ч эхнэр авч өөрийгөө “хүлүүлэхгүй” гэж зүтгэдэг ч эрт оройгүй нэгэн хатагтайг сугадчихсан хуримын ая эгшиглүүлэн зогсож байдаг. Эрчүүдийн эхнэр авахад ямар хүчин зүйл нөлөөлдөг болохыг эмэгтэйчүүд мэдэхэд илүүдэхгүй биз ээ.

1. Найз бүсгүй жирэмсэн болсон. Статистик судалгаагаар гэр бүл бологсдын жаран хувь нь сүйт хүүхэн жирэмсэн болсноос гэрлэлтээ батлуулдаг гэнэ. Гайхах зүйл биш. Гэхдээ аргагүйн эрхэнд, ямар нэгэн нөхцөл байдалд шахагдан гэрлэсэн хосуудын амьдрал тийм ч бөх бат байдаггүй аж. Өөрийн хүүхэд мөн эсэхэд эргэлзэх явдал иймэрхүү гэрлэлтэд их тохиолддог гэнэ. Энэ нь үл итгэлцэл төрүүлж, улмаар гэр бүл салахад нөлөөлдөг байна.

2. Тооцоогоор гэрлэсэн бол. Зарим хашир залуус ирээдүйнхээ эхнэрийнхээ хөрөнгө чинээ, эцэг эхийн нийгэмд эзлэх байр суурийг харгалзан гэрлэх сонирхолтой байдаг. Тооцоо, ашиг сонирхолоор гэрлэсэн хосууд илүү найдвартай, бат бэх байдаг аж. Ийм зуун гэрлэлтэд хорин салалт ногддог тухай судалгаа бий. Учир нь материаллаг асуудлаа шийдчихсэн гэр бүлд мөнгө төгрөг, орон байр, эд хөрөнгийн хэрүүл тэмцэл гардаггүй байна. Зөвхөн албан тушаал ахих, ажил төрөлдөө зүтгэх үүрэг нөхөр нь хүлээдэг тул гэр бүлийн уур амьсгал тайван, тааламжтай байдаг. Тиймээс тооцоогоор гэрлэсэн залууг буруутгах, шүүмжлэх нь өрөөсгөл дүгнэлт болно.

3. Эцэг эхийн хүсэл сонирхлоор гэрлэсэн бол. Гэр бүлээрээр олон жил үерхсэн сайхан улс үр хүүхдүүдээ хооронд нь гэрлүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх тохиолдол бий. Учир нь тэд ээж аавыг нь сайн мэддэг тул хүү (охин)-ынхоо ирээдүйд санаа зовохгүй гэдэгт итгэдэг байна. Энэ тохиолдолд ээж өөртөө бэр, хүүдээ эхнэр сонгож байгааг ойлгоорой. Мэдээж хүү багаас үерхсэн охиныг танилгүй яахав. Гэхдээ тэр бүр хайр сэтгэлийн холбоо үүсдэггүй нь бас үнэн. Эцэг эхийн хүсэл сонирхлыг харгалзан, сэтгэлийг нь бодсон гэрлэлтийн хувилбар тийм ч муу биш. Оргилуун хайр сэтгэлтэй гэр бүл болох нь ховор ч амар тайван, гачигдаж дутагдахын зовлонгүй, халуун дулаан харьцаатай айл болно. Гэвч хэн хэн нь нэг л сайхан өдөр оройтсон хайртай учирч амьдралын драм үүсгэж болзошгүйг санаарай.

4. Гэрлэх цаг болсон. Найз нөхөд нь бүгд л гэр бүл, үр хүүхэдтэй болоход хамгийн зожиг эр ч эхнэр хайхад хүрдэг. Ганцаар гоонь эр байх нь тав тухгүй, цаашлахад эвгүй санагдаж эхэлнэ. Энэ тохиолдолд яарсан, тийм ч тааламжтай бус (эхнэр дагавар хүүхэдтэй, амьдралын асуудалтай гэх мэт) гэрлэлт болохыг үгүйсгэхгүй.

5. Ахуй нөхцлөө сайжруулах. Эсрэг хүйстний зарим төлөөлөгчид цэвэр ахуйн асуудлаа шийдвэрлэх гэж тогооны хүн хайдаг. Хоол хийх, хувцас хунар угаах, гэр орон цэвэрлэх зэрэг асуудлыг эхнэр авч шийдвэрлэхээс өөр аргагүйд хүрдэг. Дээр нь тохиолдлын хүүхэн хайлгүй сексийн асуудлаа зохицуулчихна. Ер нь эрчүүдийн дийлэнх нь иймэрхүү бодол тээж явдаг нь нууц биш. Энэ бүхэн хүчин зүйлээс гадна эрчүүдийг гэрлэхэд хүргэдэг хамгийн гол шалтгаан нь мэдээж хайр сэтгэл байлгүй яахав. Хүн төрөлхтний хамгийн ариун, нандин, анхдагч харьцаа болох хайр сэтгэлгүйгээр амьдралыг төсөөлөх аргагүй биз ээ.

Эцэг хүний хориглох 8 зүйл

$
0
0

1498530506_18446680_1522528687820804_8837290983568403005_n

Эцэг хүний 5 эрдэм

1. Уужим ухаан
2. Хатан зориг
3. Бат журам
4. Өрх гэрийн түшиг
5. Үр хүүхэдийн сүр сүлд

Гэрийн эзний 5 журам

1. Алсын хараа
2. Холч ухаан
3. Өршөөнгүй сэтгэл
4. Эв найр
5. Эрхэм ёслол

Эцэг хүний хориглох 8 зүйл

1. Бор дарсанд үл шунах
2. Болчимгүй үгэнд үл автах
3. Болох болохгүй хэргийг үл сэдэх
4. Богд чингисын сургаалд үл тэрслэх
5. Үр хүүхэдээ үл хараах
6. Үнэн ханийг үл гомдоох
7. Үйлийн хэцүүгээс үл шантрах
8. Үйтэн хуарын өнгөнд үл автах

Эх хүний 9 эрдэм

1. Өнгөнд цэвэр
2. Үйлэнд уран
3. Үрд энэрэлтэй
4. Үргэлж цэмцгэр
5. Ханьдаа түшигтэй
6. хадамдаа элэгтэй
7. Найрандаа дуутай
8. Настанд ерөөлтэй
9 . Нартад буянтай

Эхнэр хүний 8 хориг цээр

1. Эхнэр эмэгтэй хүн нь эцэг эх,эр нөхөр айлчин гийчнийг үл хүндлэхийг цээрлэх
2. Эхнэр хүн үс зүс,биеээ чанд хаяхыг цээрлэх
3. Үр хүүхдээ асарч энэрэхийг,огоорохийг цээрлэх
4. Хов зөөж хэрүүл өдөхийг цээрлэх
5. Үйлд муу байхыг цээрлэх
6. Эхнэр хүн эрт унтаж,орой босохыг цээрлэх
7.Эхнэр нь эрийн ар худрагаар бусадтай самуурахыг цээрлэх
8.Залхуу назгай гэр орноо хөглөрүүлэхийг цээрлэх

Хүүхэд хүмүүжүүлэх 10 зарчим

1. Хүүхдээ зөв хайрла
2. Хүүхдээ хамгаалж яв
3. Хүүхэддээ сайнаар үлгэрлэ
4. хэл
8. Хүүхдээ чих зөөлөнтэй өсгө
9. Хүүхдээсээ эрээн барааныг бүү нуу
10. Хүүхдээ дурсах юмтай амьдарч сурга

Хүүхэд сургах 4 зарчим

Хүүхдийг идэж чадмагц баруун гарыг сургана
Хэлж чадмагц эрхлэх үл гаргана
Явж чадмагц дөрвөн зүг дээд доодыг ухуулна
Мэхэсхийж чадмагц ёслол найр тавих, эцэг эхээ хүндэтгэхийг сургана.

Хүүхдийн цээрлэх 6 зүйл

1. Гашуунаар бүү тэтгэ
2. Амттанаар бүү цутга
3. Өнгөнд бүү гялбуул
4.Тансагт бүү умбуул
5. Улайг бүү үзүүл
6. Нойронд бүү автуул

Монгол хүний ёсонд ийн заасан бөлгөө. Хичээж явагтун!

Хослол өмсдөг эр хүн бүрт байх ёстой зургаан төрлийн ЦАМЦ

$
0
0

10587

Оффист ажилладаг, ажлын шаардлагаар хослол өмсдөг, ер нь хослол өмсөх дуртай эр хүн бүрт байх ёстой зургаан төрлийн цамц (манайхан сорочка гэдэг)-ыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Эдгээрийг зөвхөн хослол дотуур бус, мөн энгийн өмдөн дээр ч өмсөхөд зохимжтой гэнэ. Тэгвэл ямар төрлийн зургаан цамцыг орчин үеийн эр хүн бүр хувцасны шүүгээндээ нөөцлөх ёстой вэ?

ЦАГААН ЦАМЦ

 

Цагаан цамц бол заавал байх ёстой хувцас. Үүнийг ямар ч нөхцөлд өмссөн буруудахгүй. Эр хүн бүрт хэзээ ч өмсөхөд бэлэн, цэвэрхэн цагаан цамц хадгалагдаж байх ёстой.

 

ХӨХ ЦАМЦ

 

Цагаанаас өөр өнгө сонгох бол хамгийн түрүүнд хөх цамц байх гэнэ. Энэ нь сонгодог хэлбэрт тооцогддог. Ямар ч өнгийн хувцастай хослуулахад тохиромжтой.

 

СУДАЛТАЙ ЦАМЦ

 

Босоо судалтай цамц нь хүнийг туранхай, гоолиг харагдуулдаг. Судлын өнгийг нь янз бүрээр сонгож, өөр өөр өнгийн хувцастай хослуулж болдог.

 

ӨӨР ӨНГИЙН ЗАХТАЙ ЦАМЦ

 

Ийм цамцыг өдөр бүр өмсөхөд тохиромжгүй ч дан өнгөнөөс уйдаж, солимоор үедээ өмсөхөд зөв сонголт. Цагаан захан дээр цулгай эсвэл хээтэй өнгийг сонгож болно.

 

ДӨРВӨЛЖИН ХЭЭТЭЙ ЦАМЦ

 

Ийм цамц нь чөлөөт хэв маягтай харагдуулна. Хээний өнгө, хэлбэрийг янз бүрээр сонгож, бусад хувцастайгаа зохицуулж болно.

 

ЁСЛОЛЫН ЦАМЦ (TUXEDO)

 

Онцгой үед өмсөх ёстой цамц. Өдөр бүр өмсөхгүй ч ийм цамцыг биедээ яв цав тааруулж сонгох ёстой. Хам хум худалдаад авах эд биш. Эрвээхий зангиа зүүхэд тохирох эсэхийг нь шалгах хэрэгтэй.

 

Эх сурвалж: Business Insid

Эр хүн ямар байх ёстой вэ?

$
0
0

1501333158597c86a609d69

Хөвгүүд 18 нас хүрээгүй байхдаа л өөрийгөө “би жинхэнэ эр хүн” гэж бодож эхэлдэг. Удалгүй их сургуулийн диплом, жолооны үнэмлэхтэй болоод бүр ч додигор эр хүн болчихно. Гэтэл жинхэнэ эр хүний хийж чадах зүйл машин жолоодох, шар айраг ходоод руугаа юүлэх, 100 кг-ын туухай өргөх ерөөсөө ч биш юм байна. Хэрвээ өөрийгөө жинхэнэ эр хүн мөн гэж бодож байгаа бол доорх 10 зүйлтэй өөрийгөө жишээрэй.

1. Муу нөлөөллөөсөө салах

Чамайг уруу татагчаас хэзээ салахаа мэддэг байх хэрэгтэй. Олон жилийн үерхэл нөхөрлөлөө таслах амар биш. Гэхдээ хэн хэний чинь амьдрал тусдаа учир уруу татагчаас салж чаддаг бай.

2. Өөрийн биеийг бүрэн мэдрэх

Эр хүн эмэгтэй хүн шиг биеийнхээ өө дутагдлыг байнга бодож, түүндээ хэт их анхаарал тавих нь аюулын дохио. Хүний бие махбодь төгс биш гэдгийг эртхэн хүлээн зөвшөөр. Жинхэнэ эр хүний мөн чанар өндөр нуруу, булчин шөрмөсөндөө байдаггүй, дотоод сэтгэлдээ байдаг.

3. Би чамд хайртай гэдэг үгийг чин сэтгэлээсээ хэлэх

БИ ЧАМД ХАЙРТАЙ гэдэг үгийг хэлэх хүнд нь хэлэх цагт нь хэлж чаддаг байх. Өөрөөр хэлбэл өөрийнхөө бүсгүйг олж чаддаг бас өөрийн болгож чаддаг байх. Жинхэнэ эр хүн бол эмэгтэй хүнийг хайрлана гэдэг юу болохыг ойлгосон хойноо л БИ ЧАМД ХАЙРТАЙ гэж хэлдэг. Хэлсэн үгэндээ бас эзэн байж чаддаг.

4. Сэтгэл хөдлөлөө удирдах

Гомдсон, ганцаардсан, шаналсан ямар ч үед сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлж чаддаг байх. Надад муу зүйл тохиолдлоо гээд гомдоллоод байх нь жинхэнэ эр хүний хийх үйлдэл биш. Жинхэнэ эр хүн сэтгэл хөдлөлөө бусдад төвөг учруулахгүйгээр зөв илэрхийлж чаддаг.

5. Яриа өрнүүлдэг байх

Хэн нэгэнтэй ярилцах нь тийм ч хэцүү биш. Харин юу ярилцах вэ гэдэг нь чухал. Зарим эрчүүд өөртөө таалагддаг сэдвээр ганцаараа ярьсаар байгаад л таардаг. Жинхэнэ эр хүн ямар ч сэдвээр ярьж, бусдын үзэл бодлыг хүндэлж, харилцан ярилцдаг. Жинхэнэ эр хүн мэдэхгүй сэдвээр мэдэмхийрч ярьдаггүй. Эсвэл мэдэхгүй гэдгээ шударгаар хэлж зөвлөгөө авч чаддаг.

6. Бусдын гэмийг уучилдаг

Хүн бүрт л хэн нэгний өмнө буруутан болох тохиолдол гарна. Эр хүн буруу зүйл хийсэн хүнд өс санаж, хорсол хуримтлуулах нь өчүүхний илэрхийлэл. Жинхэнэ эр хүн бусдад итгэл өгч, уучлах тэнхээтэй байдаг.

7. Архи дааж чаддаг байх

Хааяа нэг найз нөхөдтэйгөө ууж, наргих нь эр хүнд тохиолддог л зүйл шүү дээ. Архийг зохистой хэрэглэх нь эрүүл мэндэд тустай гэсэн судалгаа ч байдаг. Зарим эрчүүд зохистой хэрэглэж чадахгүй хэтрүүлдэг. Найрын ширээний ард суугаа зочдыг тойруулж хараад жинхэнэ эр хүн, нусгай жаал хоёрыг ялгах амархан. Жинхэнэ эр хүн ямар ч үед тааруулж ууж, уусан үедээ ямар ч хүнтэй эелдэг харьцаж чаддаг.

8. Уур хилэнгээ барьж чаддаг

Зарим судлаачид уураа гадагшаа илэрхийлэх нь сайн гэж үздэг. Энэ нь оюун санааг стрессээс чөлөөлж, тайвшруулдаг. Мөн бие бялдрын хүчийг нэмэгдүүлдэг байна. Гэхдээ энэ бол үргэлж биш хааяа!!!. Нөхцөл байдлыг уураар давж гарах нь эр хүний арга биш. Жинхэнэ эр хүн уурандаа удирдуулах биш, уураа удирдаж, дарж чаддаг.

9. Бүсгүй хүнтэй хүндэтгэлтэй харьцдаг

Бага насандаа эсрэг хүйстнээ шоглож тоглох нь байдаг л зүйл. Гэхдээ эр хүнд бүсгүй хүнийг хүндэтгэх ёстой гэдгээ ойлгох мөч ирдэг. Харамсалтай нь зарим эрчүүд үүнийг ойлгохгүй балчраараа явсаар насаа бардаг. Жинхэнэ эр хүн тоглоом шоглоомоо хэзээ дуусах ёстойг мэддэг.

10. Настайгаа эвлэрч чаддаг

Хүн бүр л хөгширдөг. Гэтэл зарим эрчүүд насан туршдаа өмссөн хувцас, биеэ авч явах байдал, бодол санаа, амьдралд хандах хандлагаараа хөвгүүн чигээрээ дуусдаг. Нас ахих нь муухай зүйл биш. Харин ч бүх асуудалд бие даасан байр суурьтай болдог. Жинхэнэ эр хүн настайгаа эвлэрч, нас намбандаа таарсан зан авир гаргадаг.

ЭР НӨХӨРТӨӨ ЗААВАЛ УНШУУЛААРАЙ

$
0
0

10858

Өөрийгөө үнэлж чаддаг бүсгүй танд гэж зөвлөхөд дараах зөвлөмжийг хайртдаа уншиж өгөх, эсвэл өөрт нь заавал уншуулаарай. Ингэж байж та өөрийн хэр үнэ цэнэтэй гэдгээ илүүтэйгээр мэдрэх болно. Амжилт хонгор минь.

1. Хайрлахаа бүү боль, болзохоо бүү боль (Never stop courting. Never stop dating)

Эхнэрийгээ үргэлж хажуудаа байх ёстой гэж бодож болохгүй. Хурим хийх үедээ та эхнэрийгээ бүх насаараа хайрлах шийдвэр гаргасан байх ёстой. Тиймээс эхнэр тань таныг сонгосон. Үүнийгээ хэзээч битгий март. Үргэлж түүнийгээ хайрла.

2. Өөрийнхөө зүрх сэтгэлийг хамгаал (Protect your own heart)

Эхнэрийнхээ сэтгэлийг хамгаалахтай адил, өөрийнхөө сэтгэлийг ч мөн чухалчлан хамгаал. Таны зүрх сэтгэлд үргэлж эхнэртэй зориулах зай байх хэрэгтэй. Үргэлж түүнийг хүлээж авахад бэлэн байж, өөр хүнийг сэтгэлдээ оруулж болохгүй.

3. Дахин дахин дурла (FALL IN LOVE OVER and OVER and OVER again)

Хүн үргэлж өөрчлөгдөж байдаг. Анх гэрлэх үе, одоо, ирээдүй. Чи үргэлж нэг хэвээрээ байхгүй. Тиймээс эхнэрийнхээ сэтгэлийг татахын тулд бүхнийг хийж байсан үе шигээ байнга дурлаж, байнга түүнийхээ сэтгэлийг татах гэж хичээх хэрэгтэй.

4. Эхнэрийнхээ сайн талыг харах (ALWAYS SEE THE BEST in her)

Эхнэрийнхээ сайн, сайхан чанаруудыг анзаарах нь чухал. Яагаад гэвэл, таны анзаарсан зүйл л таны дотор үлдэнэ. Эхнэрийнхээ сул талыг л хайж, хараад байх юм бол таньд тийм л сэтгэгдэл үлдэнэ.

5. Эхнэрээ засаж, өөрчлөх гэсний хэрэггүй (IT’S NOT YOUR JOB TO CHANGE OR FIX HER)

Эхнэрийнхээ зан ааш болон, сул талыг засаж сайжруулах нь таны ажил биш. Таны хийх ёстой зүйл бол зөвхөн түүнийг байгаагаар нь хайрлах юм.

6. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хяна (TAKE FULL ACCOUNTABILITY for your own emotions)

Танд аз жаргал бэлэглэх нь эхнэрийн тань үүрэг биш. Мөн уурлуулж, гуниглуулах нь ч тэр биш. Та зөвхөн өөрийнхөө сэтгэл зүрхээ удирдан, өөрөөсөө аз жаргалыг олох хэрэгтэй.

7. Эхнэрээ битгий шүүмжил (NEVER BLAME your wife)

Хичнээн эхнэртээ уурласан ч түүнийг шүүмжилж болохгүй. Энэхүү уур нь зөвхөн таны дотоод сэтгэлийн асуудал бөгөөд үүнийгээ түүнд тулгах нь утгагүй зүйл юм.

8. Түүний сэтгэлийг ойлго (Allow your woman to JUST BE)

Эр хүний биеийн хэлэмж –Бидний мэдэхгүй шинэ тайлбар

$
0
0

35

Биеийн хэлэмжийн талаар ихэнх хүмүүсийн буруугаар ойлгодог хэд хэдэн хөдөлгөөн байдаг гэнэ. Жишээлбэл эрэгтэй хүн хэрэв хамрандаа хүрч байвал түүнийг худлаа хэлж байгаагаар тайлбарлах нь бий. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь бодлыг  ч илэрхийлж болдог талтай.

Таныг ярьж байхад гараа зөрүүлж зогсох
Ийм хөдөлгөөн хийхэд нь бид түүнийг ярианд тань эсрэг байр суурьтай хандаж, эсвэл огтхон ч ойшоохгүй байгаагийн шинж гэж ойлгодог. Гэтэл зарим тохиолдолд эрчүүд ямар нэг асуудлыг шийдэхийг оролдох үедээ гараа энгэртээ зөрүүлж зогсдог гэнэ. Ийм үйлдэл нь түүнийг баруун зүүн тархиа хоёуланг нь ажиллуулахад дөхөм болгодог аж. Тиймээс  тэр таны яриаг анхаарахгүй байгаа биш, харин ч нухацтай сонсоод бодолцож байгаагийн тэмдэг байж мэднэ.

Урагш бөхийж, тань луу ойртох
Энэ хөдөлгөөнийг биеийн хэлэмжийн толинд таныг илт сонирхож байгаагийн шинж хэмээн тайлбарласан байдаг. Гэвч бүх тохиолдолд шохоорхлын утга агуулдаггүй гэнэ. Болзоот залуу чинь тань луу бөхийж ойртох үедээ харц нь тохой руугаа чиглэж буй эсэхийг анзаараарай. Хэрэв тэр таныг үнэхээр шохоорхож байгаа бол тохойгоо өвдөг, эсвэл урдах ширээн дээрээ тавиад, тань луу бөхийх үедээ хардаг юм байна. Харин тань луу бөхийж ойртсон ч тохойгоо хараанаасаа хол байлгавал тэр таныг сонирхоогүй ч байж мэдэх талтай.

Хамрандаа хүрэх
Бүх хүмүүс энэ үйлдлийг худлаа ярьж байгаан тэмдэг гэдгийг мэднэ. Гэхдээ ямар тохиолдолд хамрандаа хүрч байгааг нь сайн анзаараарай. Хэрэв тэр ямар нэг зодоон цохион, ажил дээр гарсан асуудал, даргынхаа уур уцаарын талаар ярьж байхдаа хамраа маажвал энэ нь түүнийг стресстэй, бухимдалтай байгаагийн шинж аж. Мөн хэрэв унтлагын өрөөнд байхдаа хамрандаа хүрвэл энэ нь сэрэл хөдөлсний шинж ажээ.

Эрхий хурууг эрүүнийхээ доор бариад, долоовор хуруугаар уруулынхаа доод хэсэгт хүрэх
Энэ бол бодолд автсаныг илэрхийлэх сонгодог хэлэмж мөн. Гэвч долоовор хуруу уруул хамар хоёрын завсар хүрч байвал тэр дотроо “Би чиний ярьсандаа санал нийлэхгүй байгаа ч, чимээгүй л байя даа” хэмээн бодож байдаг юм. Тиймээс жирвээ сахалныхаа хэсэгт хуруугаа хүргээд байвал тэр таньтай зөрөлдөж байгаа хэдий ч дуугүй байхыг хүсч буйн илэрхийлэл гэнэ шүү.

Дэндүү их анхаарал халамж эрчүүдийг бачимдуулдаг

$
0
0

6ebb79daa6f573dfa8c8ecbdf0bd1d08

Хуримаа хийгээд удаагүй нэгэн эр ярихдаа: “Би нэг хувийн компанид боломжийн ажил хийдэг. 6 сарын өмнө эхнэртэйгээ дэр нэгтгэсэн. Түүндээ ч хайртай. Гэвч сүүлийн үед манай хүний анхаарал халамж нь дэндээд, намайг бухимдуулаад байх шиг санагдах боллоо.

Жишээ нь нэг шөнө би маргааш өглөө нь чухал хуралтай гэж эхнэртээ хэлэхэд тэр өглөө хэдэд босох, хэдэн цагаас хуралтай болохыг минь эхлээд асуулаа. Би ч хариулсан. Гэтэл дараа нь “Өглөө унтаад байв аа, чамд нэг унтахаараа сэрдэггүй тал бий шүү. Хурлаасаа хоцорчихвол яана. Дор хаяж цагийн өмнө босоорой, тэгэхгүй бол чи аягүй л бол оройтчихно” гэж хэлсэн. Тэр уг нь надад санаа тавьж байгаагаа л харуулах гэсэн байх л даа, гэтэл энэ үгийг нь сонсоод надад ямар ч халамжлуулсан мэдрэмж төрөөгүй юм. Харин ч дорд үзэгдсэн юм шиг санагдаж, дургүй хүрсэн гэвэл илүү тохирно. Би түүний ярьсан шиг тийм ч хариуцлагагүй нэгэн биш шүү дээ, өмнө нь 4 жил хуралдаа хоцрохгүй очоод болоод л байдаг байсан.

Маргааш өглөө нь босоод явахын өмнө эхнэр минь намайг шалгааж гарсан. “Түрийвчээ авсан уу?”, “Хурал дээр хэлэх үгээ бэлдсэн юм уу?”, “Даргадаа өгөх бичиг баримтуудаа авсан уу?”, “Хоцорсон хүний цалингаас нь хасдаггүй биз дээ?” “Хаанаас такси барихаа мэднэ биз дээ?” гэх мэт асуултуудад булагдсан даа.

Би дотроо хайрт эхнэр минь надад сэтгэл нь зовсондоо л ингэж байгаа гэдгийг нь мэдэж байсан. Гэхдээ надад итгэхгүй байгаа юм шиг, намайг юу ч хийж чаддаггүй жаахан хүүхдийн дайтай бодож байгаа мэт сэтгэгдэл төрсөн юм. Нэг талаар яг ээж шиг минь санагдсан.

Эхэндээ бол ингэж бөөцийлүүлэх сайхан л байлаа. Гэхдээ цаг минут тутмын халамж эрэгтэй хүнийг бачимдуулдаг юм билээ.

Тэр өглөө эхнэрийн минь анхааруулсныг мэдсэн юм шиг зам түгжирч, би хурлаасаа хоцорчихсон. Харин өдөр нь тэр над руу утасдаад “Би хэлээгүй юу. Эртхэн гар аа гээд байхад. Хүний үг авахгүй” гэж хэлэхэд нь би яг загнуулсан хүүхэд шиг санагдаж байсан. Үүний оронд намайг алдаагаа хэлүүлэлтгүй ухамсарлачихна гэж итгээд орхисон бол би дараагийн удаа эхнэрийнхээ зөвлөснөөр эрт босох байлаа. Харин энэ үгийг сонссоны дараа тэр намайг дахиад л доромжилсон юм шиг санагдсан юм даа. Энэ байдлаас болоод гэр лүүгээ харихаас үл ялиг зугтдаг болсон. Очоод дахиад өчнөөн сургамж сонсоно доо гэж бодогдоод л тэр. ” -35 настай Т

Нөхөртөө зөвлөгөө өгөхдөө бид ямар зарчмыг баримтлах вэ? Тэдний мэдлэг чадварт нь эргэлзсэн, эсвэл тэднийг дорд үзсэн мэт өнгө аясыг гаргахгүйгээр хэлэх ёстой гэдэг нь дээрхээс харагдаж байна. Эрэгтэй эмэгтэй хүний араншин, юмсыг хүлээж авах байдал хоорондоо ялгаатай учраас энэ зарчмыг баримталвал таны гэр бүлийн амар амгалан байдал алдагдахгүй байхад маш тустай хэмээн шинэхэн эхнэрүүдэд сэтгэлзүйчид зөвлөдөг.

Харин та энэ талаар ямар бодолтой байна вэ?


Дахиж болзоод хэрэггүй залуугийн 12 шинж

$
0
0

Эхний уулзалтан дээр бүсгүй танд эвгүй сэтгэгдэл төрүүлж, дахин уулзахаас татгалзмаар залуучууд байдаг. Тэднийг “явуургүй” гэдгийг нь та ийм энгийн үйлдлүүдээр тодорхойлж болно.

 

12. Хэрэв болзоондоо хүндэтгэх шалтгаангүйгээр хоцорч ирвэл 

Ялангуяа та хоёрын хувьд анхны болзоо, эсвэл урьдаас төлөвлөсөн чухал болзоо байсан бол, чухал шалтгаангүй хоцорч ирэх нь таныг хүндэтгэхгүй байгаагийн нэг хэлбэр.

 

11. Ресторан, зоогийн газар, кафены зөөгчтэй бүдүүлэг харилцаж байвал 

Аль нэг газрын зөөгч, үйлчлэгтэй боловсон бус харилцаж байгаа бол, хэзээ нэгэн цагт таньтай ч бас бүдүүлэг харьцах магадлал маш өндөр.

 

Young happy amorous couple celebrating with red wine at restaurant

10. Цаг үргэлж утсаар ярих 

Хэрэв хэн нэг нь завгүй, аль эсвэл цаг үргэлж утсаар ярих байсан бол үүний оронд гэртээ байсан нь дээр байж гэх бодол толгойд орж ирнэ. Энэ нь та хоёр бие биенийгээ хангалттай мэдэх цаг гарахгүй, мөн тэгээд бүрэн төлөвшөөгүй залуучуудын л хийх үйлдэл юм.

 

9. Таны яриаг сонирхож сонсохгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх 

Таниас юу ч асуухгүй, таны өөрийнхөө талаар ярих зүйлсийг анхааралгүй сонсож байвал, тэр таныг мэдэх, таньтай цаашид хамт байх хангалттай хүсэлтэй биш, эсвэл тун бүдүүлэг хүн юм.

 

8. Таныг сонсож, өөрчлөгдөж чадахуйц байх 

Хүн бүр 100 хувь төгс биш учраас, ямар нэг байдлаар өөрчлөхийг, зөвлөхийг хүссэн зүйл хүн бүрт гардаг. Харин тэр таны үгийг хүлээж авах болов уу гэдгийг та сайтар бодоорой. Үгүй бол, маргаан зөрчлийн эх үүсвэр асуудал л гэсэн үг.

 

7.  Экс-ээ сөхөж ярих 

Та хоёр бие биенээ удаан хугацаагаар мэддэг, эсвэл найз нөхөд байгаагүй л бол, хэн нэг нь өнгөрсөн амьдралаа сөхөж ярих бол тун онцгүй асуудал. Харин ярих шаардлага гарвал болно л доо, үгүй бол энэ нь цаашдын харилцаанд сөрөг нөлөө үзүүлэх хандлагатай юм.

 

6. Зорилгогүй нэгэн 

Хэн нэгэнд тодорхой хэмжээгээр туслах бол зүй ёсны асуудал ч, нас биед хүрсэн хүний амьдралыг бүхэлд нь өөрчилж, зорилго мөрөөдөлтэй болгох бол тун бэрх асуудал. Ийм учраас, зорилго мөрөөдөлгүй залуугаас татгалзаарай.

 

5. Ресторан зоогийн газрын үйлчлэгч, ажилтан эмэгтэйчүүдтэй сээтэгнэх

Танд хэрэв ийм үйлдэл ажиглагдвал, болзоогоо хурдан дуусгаад, дахиж уулзах талаар бодоод ч хэрэггүй. Танд үнэхээр хүндэтгэлгүй хандаж буйн хэлбэр.

 

4. Яриа огт нийлэмжгүй байх

Мэдээж та хоёр тэс ондоо хүмүүс. Гэхдээ ямар ч зүйл дээр санаа нэгдэхгүй, бие биенээ эсэргүүцэх хандлагатай, эсвэл ярих зүйл олдохгүй бол, та хоёр хоорондоо нийлэмжгүй хүмүүс гэдгийг үзүүлж буй том илрэл.

 

3. Өөр эмэгтэйчүүдийн талаар хэт их ярих

Болзож байсан, эргүүлж байсан гээд л эмэгтэйчүүдийнхээ талаар танд ярьсаар л байвал, бас л анхаарах хэрэгтэй асуудал шүү.

 

2. Та хоёрын амьдралын зорилго, төлөвлөгөө, хоорондоо огт уялдаагүй байвал 

Хэрвээ та шүтлэггүй, харин тэр маш их сүсэг бишрэлтэй, хэрэв тэр ойрын хэдэн жил хүүхэдтэй болохыг хүсдэггүй, харин та хүсдэг бол, энэ бол өөрчлөх боломжгүй чухал асуудал гэдгийг та бодолцож үзэх хэрэгтэй. Бидэнд хүний амьдралыг удирдах, заах эрх байхгүй шүү дээ.

 

1. Энэ болзоо түүнд таалагдаж байгаа болов уу гэж санаа зовних 

Дурлалт хосуудын хувьд, ийм илүү асуултын шаардлагагүйгээр анхны болзоо догдлол, сэтгэл хөдлөл дунд сайхан явагддаг шүү дээ. Үргэлжлүүлж болзох хүсэлтэй хосуудын хувьд энэ нь бүр ч илэрхий асуудал. Тийм учраас болзооныхоо дараа өөрийн сэтгэгдэлд дүгнэлт хийн, хамтрагчаасаа мөн сэтгэгдлийг нь сонсож, хамтдаа хэзээ дахин уулзахаа ярилцаарай.

Posted by: Өөдөө
http://www.lady.mn/?p=14178

2017 оны эрчүүдийн загварийн 9 хувьсал

$
0
0
  1. УХААЛАГ СОНГОЛТ ХИЙ

Эхний хувьсал бол хүн бүр тодорхой хэмжээгээр мэддэг зүйл боловч үүнийгээ илүү бодитой хэрэгжүүлээрэй гэсэн зөвлөмж юм. Тухайн үед “моод” болж буй худалдан авахаасаа өмнө танд үндсэн буюу бүх зүйлс дээр хослуулах зүйлүүд байгаа эсэхээ бод.

Жишээ нь гэхэд, хөх өнгийн даавуун өмд бүх зүйлтэй сайхан зохицдог бол Оксфорд цамц ямар ч өмдтэй төгс хослол бүрдүүлэхэд хамгийн тохиромжтой. Тиймээс эдгээрийг бол та юу ч бодолгүйгээр зүгээр л худалдан ав. Учир нь тэдгээр нь удаан эдэлгээтэй мөн таны шүүгээнд байгаа бараг бүх хувцастай хослуулан өмсөж болно.

  1. ӨӨРИЙН ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛУУДЫГ МЭДЭЖ АВ

“ӨӨРТӨӨ ТОХИРСОН ЗҮЙЛЭЭ Л СОНГО”

Өөрөө өөртөө үнэнийг хэлж сурах хэрэгтэй. Өөртөө огт тохиромжгүй, элдэв янзын зүйлд өөрийгөө бүү хуур. Хэн нэгнийг дуурайж хэт хэв маяг хөөх хэрэггүй.

Эрчүүдийн хувцасны мэргэжилтэн танд ингэж зөвлөж байна: “Таны биеийг тодотгож сайхан харагдуулах хослолыг сонго, жишээлбэл олон товчтой, энгэр зөрүүлсэн хослол нь өндөр, туранхай эрэгтэйд илүү тохирдог бол ганц, хоёр товчтой хослол хэнд ч зохих классик сонголт болдог ба хэрвээ та намхан бол босоо судалтай хослол нь таныг өндөр харагдуулдаг юм.”

Өөрийн сул талаа ашигла, эсрэгээр нь биш шүү. Яг л дээр дурдсан шиг биеийнхээ хэлбэрт тохирсон хувцсаа сонгож, дутагдалтай талаа нөхөх боломжтой.

  1. НАСАНДАА ТОХИРУУЛАН ХУВЦАСЛА

Бид бүгд л Madonna-гийн насандаа тохиромжгүй хувцасладаг гэж гайхацгаадаг. Эрчүүдийг хувьд ч мөн ялгаагүй. Илүү насанд хүрж, буурь суусан хүн шиг харагдах гэж хичээсний хэрэг ерөөсөө байхгүй.

Өөрийн насандаа тохируулан хувцасла. Харин 20-иод насандаа, та жоохон туршилт хийгээд үзэхэд гэмгүй. 30-аад насандаа, та харин насанд хүрсэн бие даасан эр хүн шиг хувцаслаж байх нь зүйтэй. 40-өөд насандаа, та сахилгагүйтэж, дүрсгүйтдэг байсан үеэ ардаа хаях хэрэгтэй (ямар ч уранхай өмд, савхин хүрэм хэрэггүй). Харин 50-иад насандаа, өөрт эвтэйхэн хувцас өмсөх нь хамгийн чухал үе.

Үнэн гэвэл, эрчүүд хэдэн настай байх нь тийм ч чухал биш дэгжин, өөртөө тохирсон сайхан харагдах нь л хамгийн чухал.

  1. ӨӨРТӨӨ ОЁДОЛЧИН ОЛ

Энэ нь заавал таныг хувийн оёдолчинтой бай гэсэн үг биш юм шүү. Энэ удаад бид таны өмдний талаар ярьж байгаа юм. Өмдний хэсгийн таарч буй байдал нь  хамгийн чухал байдаг.

Тиймээс өөртөө тохирсон оёдолчин ол. Нэг талаар оёдолчин хүн зүгээр нэг энгийн хямдхан костюмыг зүүний үзүүрээр л хэдэн сая долларын үнэтэй хослол болгож харагдуулж чадахаас гадна орчин үеийнхээ трэндтэй хөл нийлүүлэн алхуулахын тулд таны хувцсыг ямар ч хэлбэрт оруулж, хэмжээг нь томсгож бас багасгаж ч чадна. Яг л танд тохирсон.

Үсчинтэй адилаар, гол нууц нь гэвэл зөв хүнээ олоод түүндээ үйлчлүүлэх явдал юм. Тиймээс одоо найзуудруугаа залгаад санал болгох хүн хайгаад үз. Ингэснээр оёдолчин тань таны юу сонирхдог талаар мэдэн бүр цаашлаад ирээдүйд шинэ хэв маягийг ч гэсэн санал болгож ч чадна.

  1. ХУВЦАСНЫ ШҮҮГЭЭГЭЭ ЭМХ ЦЭГЦТЭЙ БАЙЛГА

Та өөрийн биеэ хэрхэн эрүүл чийрэг байлгах болоод арьсаа хэрхэн арчлах талаар хангалттай мэдлэгтэй байх. Тэгвэл үүний нэгэн адилаар хувцсандаа ч гэсэн анхаарал тавиад үз.

Хувцсандаа анхаарна гэдэг долоо хоногт ганц хоёр удаа овоолсон их хувцсаа угаалгын машинд хийхийг хэлдэггүй юм.

Гутлаа тогтмол арчиж сурах, цамцаа хөврүүлэхгүй байх мөн өөртөө 5 минутын зав гаргаад угаалгын машиныхаа ноосон цамц угаадаг тохиргоог нэг хараад үзэх гэх мэт  зүйлүүдийг зуршил болго. Та ингэснээр мөнгөө хадгалаад зогсохгүй ямарваа нэгэн ичгэвтэр байдалд орохоос сэргийлэх юм шүү.

  1. ЭЛГЭН МАТЕРИАЛЫГ АШИГЛАЖ СУР

Элгэн хүрмүүд дээд зэрэглэлийн загваруудтай тэрсэлддэг байсан. Үйлдвэрлэхэд  үнэтэй, загварууд нь нэг л болхи, материал нь арчлахад хэцүү ерөнхийдөө л хэрэгцээ багатай байдаг байсан. Таны буяны байгууллагад харж байсан томдсон, хэв загваргүй сонгодог үеийн хүрмүүдийг санаж байна уу? Энэ нь тэдний анх гарч ирсэн танилцуулга байсан юм.

2016 онд элгэн хувцаснууд нь өөр шинж чанарыг илтгэн загварын ертөнцөд хүчтэй гарч ирсэн юм. Бомбер, гадуур хурцас, гутал цүнх гээд элгэн материал ороогүй зүйлс гэж ганц ч байсангүй. Үүнтэй нэгэн адил 2017 онд элэг үнэхээр эвтэйхэн, дээд зэрэглэлийн хувцас болж чадсан юм. Элэг гэхээр зөвхөн шаргал өнгө биш солонгорсон өнгүүд ч анхаарал татаад байгаа юм.

Reiss дэхь эрчүүдийн загварын тэргүүлэх дизайнер Alex Field хэлэхдээ “Зөөлөн мөн арчлахад амар, элэг нь он жил өнгөрөх тусам сайжирсаар байна”

Харин бороонд л үүнийг өмсөж болдоггүй юм шүү.

  1. ШҮҮГЭЭГЭЭ ӨДӨР ТУТМЫН, АЛБАНЫ ГЭЖ БИТГИЙ ХУВАА

Бидний 2016 оны турш нийтлэл, мэдээллээрээ хүргэхийг зорьсон ганц зүйл гэвэл “Эрчүүдийн загварын ертөнц бол чөлөөт газар” гэсэн мессэж юм. Та бүхнийг үүнийг ойлгосон гэж найдаж байна.

Гүйлтийн гутлыг хослолтой? Мэдээж хэрэг болно шүү дээ. Шилбэ барьсан бэлтгэлийн өмдийг Derby гуталтай? Мэдээж хэрэг. Албаны маягийн хувцсыг чөлөөт загвартай хослуулах гээд үз, та азаар өмнө нь бодож байгаагаа шинэ стилээ гаргаж авах ч юм билүү.

Ганц л зүйл хэлэхэд, үдэшлэгийн орой хэзээ ч битгий бэлтгэлийн өмд өмсөж гараарай.

  1. ХААНА Ч ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ

Өөрийн хувцсаа амь оруулж, бүрэн гүйцэд болго.

2017 онд та гоёл чимэглэлд хөрөнгө оруул. Өөрт тохирсон чимэглэлээ олоод сонго.  Ороолт  эсвэл савхин бугуйвч, цаг гэх мэт. Мөн чамин зангиа, энгэрийн алчуур гээд.

Товчоор хэлбэл, гоёл чимэглэл бол хил хязгаарыг давахгүйгээр одоо байгаа төрхөө улам тодотгож өгөх түлхүүр юм.

  1. ЦАМЦАА ҮРГЭЛЖ ШАЛГАЖ БАЙ

Цамц бол эрчүүдийн хувцасны шүүгээний хамгийн гол зүйл. Гэхдээ өдрийн төгсгөлд, орны хөлд хуйларч үрчийсэн байдалтай л байж байдаг. Энэ жил, энэ зуршлаасаа салах хэрэгтэй.

Доорх зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

  • Цамцаа дээд тал нь 40 Цельсийн хэмд угаа
  • Цамцаа болгоомжтой тайлаад ханцуй болон 2 талаас нь эвтэйхэн нуглаад угаалгын машинд хий
  • Индүүдэхдээ цамц индүү хоёрынхоо завсар нимгэн даавуу тавьж индүүд
Эх сурвалж: ЭР ХҮН 

Эрчүүдийн хэлээр: Төгс эмэгтэйг илэрхийлэх 40 зүйл

$
0
0

content_girl-scarf-blue-eyes-wallpaper-1680x10502

1. Үглэхгүй байвал тэр төгс эмэгтэй.

2. Үнэнийг мэдэхийг хүсэхгүй байгаа л бол бүү асуу. Зарим зүйлийг мэдэхгүй өнгөрсөн нь хамгийн сайн сонголт болох нь ч бий.

3.Цаг үргэлж дагаж, мөрдөж, хянахаа боль.

4. Бүсгүй хүн бүр байгалиасаа сайхан харагддаг гэдгийг ойлгоосой. Заавал өөрийгөө “Хөөрхөн байна” гэж хэлүүлэх гэж олон юм шалгаахаа болиосой.

5. “Чи чадна”, эсвэл “Чи чадахгүй ээ” гэдэг үгийг хэлэх хэрэггүй. Биднийг зүгээр л байгаагаар нь хүлээж аваасай.

6. Биднийг сэтгэлээр унагах зүйл битгий хэлж байгаарай.

7. Асуухаасаа өмнө боддог байгаасай.

8. “Би найзуудаа алдмааргүй байна” гээд намайг битгий орхиосой.

9. Дуртай зүйлсийг минь битгий үгүйсгэж байгаарай.

10. Байнга утастаж, байнга мэссэж бичихгүй байвал их л зүгээр байна.

11. Харилцаагаа “Гэхдээ л би түүнд хайртай” гэж бүү зөвтгөөсэй. Буруу зүйлийг ямар ч шалтгаангүйгээр шударгаар олж хараасай.

12. Аальгүй, эрээ цээргүй аашлахгүй байвал тун сайхан байна. Хялбар охид хэзээ ч бидэнд таалагдаж байгаагүй юм шүү.

13. Хэтэрхий бардам зан эмэгтэй хүнийг гутаадаг юм шүү.

14. Биднийг үгүйсгэсэн зүйлсийг бүү ярьж байгаарай. Хэн ч өөрийгөө хэн нэгнээс дорд гэж үзэхийг хүсэхгүй шүү дээ.

15. Найдлагагүй байдал хэнийг ч дур булаам болгодоггүй.

16. Хардалт хайрыг цөхрөлд унагадаг юм. Ямар ч хүн хардуулан байж хайрлана гэж юу байхав.

17. Сексээс татгалзахын тулд дандаа уучлалт гуйхаа боль л доо. Чамд үнэхээр хэцүү байгаа бол чамд хайртай эр чинь ойлгоно шүү дээ.

12. Бүх зүйлийн хариулт нь секс гэж боддогоо больж үз. Чиний буруу хийсэн зүйлийг зөвтгөх шалтгаан нь секс биш. Бид тэнэг биш.

19. Биднийг өөрчлөх гэж оролдохоо больж үз. Эр хүн ямар байсан түүгээрээ л үлдэхийг хүсдэг юм.

20. Бидний Facebook хаяг дотор юу хийгээд байгаа юм бэ. Энэ чинь миний хувийн орон зай биз дээ.

21. Дуугаа хураачихдаг бүсгүйчүүдийг ойлгох үнэхээр хэцүү. Би ямар бодол уншдаг зөн билэгтэн биш дээ. Ний нуугүй ярилцъя.

22. Ярилцахыг хүсэхгүй байхад минь битгий маргаан эхэлж бай л даа. Би тайвширч бодмоор байна.

23. Миний өнгөрсөн амьдралыг шүүх гэж бүү оролд. Хэн ч өнгөрснийг өөрчилж чадахгүй. Бас үүгээр намайг үргэлж буруутгахаа боль. Мартаж үз.

24. Надад таалагдахгүй байгаа, миний чадахгүй зүйлсийг хийлгэх гэж бүү хүчил. Дургүйд хүчгүй гэдгийг мэдэх үү. Энэ чинь л хэрүүл, маргааны эхлэл юм шүү дээ.

25. Гэр бүлийнхэн, найз нөхөддөө миний талаар гомдоллохоо боль. Хувийн амьдралаа тэдэнд дэлгэлээ гээд биднийг л хүмүүс элдвээр бодохоос биш юу ч өөрчлөгдөхгүй.

26. Найз нөхдөөс минь холдуулах гэж бүү оролд.

27. Буцаж нийлэх гэж надаас битгий гуй. Эр хүний сэтгэл нэг эргэсэн бол буцаж ирдэггүй гэдгийг ойлго. Би өөрийгөө хүчилж чадахгүй.

28. Цаг үргэлж хэрүүл нэхэхээ боль.

29. Хэлсэндээ хүрч бай. Залгана гэсэн бол залгаж бай. Тийм бол тийм, үгүй бол үгүй. Хэлсэндээ хүрдэг бүсгүйчүүд хайр татам байдаг юм шүү дээ.

31. Намайг өөрийнхөө дуртай зүйлст дуртай болгох гэж бүү хүчил. Би чамаас өөр хүн.

32. Би чамайг хайрлаж, хамгаалах гэж төрсөн эр хүн. Түүнээс биш чамаар хамгаалуулах гэж энд ирээгүй.

33. Намайг байгаагаар минь хайрла. Илүү зүйл бүү нэх. Би саятан биш.

34. Секс бол шинэ мэдрэмжийн эрэл болохоос биш уйтгар гунигийн бүжиг биш.

35. Чиний хуучин найз залуу бол чиний өнгөрсөн амьдрал. Одоо энэ чинь надад хамаагүй. Надад түүний тухай бүү дурс.

36. Энэ бол тэдний л мөнгө. Түүний бүх мөнгийг өөртөө зарцуулах гэж бүү шаард.

37. Надтай тэнэг хүн шиг бүү харьц.

38. Битгий тулган шаардаж бай. Эвээр ярилцаж шийдсэн зүйл урт настай байдаг юм.

39. Бидний төлөвлөгөөг дундаас нь бүү нураа.

40. Хэтэрхий их анхаарал, халамж бүү хүсч бай. Охид нялх хүүхэд биш биз дээ.

Эмэгтэйчүүдийн сэтгэлийг хөдөлгөдөг эр хүний хийдэг энгийн 8 үйлдэл

$
0
0

8edf94d6b657afda68fe155d0d65d763

Одоо үеийн эмэгтэйчүүд эрчүүдэд итгэхээ болих болсон гол шалтгаан нь эрчүүд эр хүн шиг байж чадахгүй байгаатай холбоотой. Хэлсэн үгэндээ үл хүрэх, худал хуурмаг байдал, эмэгтэй хүнийг үл хүндэтгэсэн зэрэг үйл хөдлөл бүрээрээ үүнийгээ нотолж явна. Харин эмэгтэйчүүд жинхэнэ сайн залуу La la land, The Notebook, The Great Gatsby зэрэг кинонуудад эсвэл номд л бичигдсэн байдаг гэж итгэсэн ташаа ойлголтыг няцаах цаг болжээ.  Эрчүүдийн хийх хөдөлгөөн бүрийг тэд анзаарч, үнэлэлт дүгнэлт өгч байдаг тул танд  доорх эмэгтэйчүүдийн сэтгэлд нийцдэг эр хүний хийх энгийн үйлдлүүдийг санаандаа багтааж явахыг зөвлөж байна.

 1. ХААЛГА ОНГОЙЛГОХ

Эмэгтэй хүнд гарч, орох хаалганууд төдийгүй машины хаалга онгойлгож өгдөг байх нь тухайн эмэгтэйд эр хүний хүн чанартай гэдгийг илтгэсэн хамгийн энгийн үйлдлүүдийн нэг юм. Эр хүнд өөрийн эмэгтэй нь аюулгүй тайван, тав тухтай байх маш чухал байдаг. Эмэгтэй хүн бүрийн хувьд энэ үйлдэл тийм ч ач холбогдолтой мэт санагдахгүй байж болох ч цаашид тэд танд талархах шалтгаан болдог юм.

2. АМТАТ ХООЛНООСОО ҮЛДЭЭ

Эрэгтэй хүний сэтгэлийг хөдөлгөхөд амттай хоол ихээхэн хамаатай. Бага зэрэг хөгийн сонсогдож магадгүй ч энэ бол үнэн гэдгийг бид бүгд мэднэ. Харин амтат хоолноосоо хайрлан халамжилдаг эмэгтэйдээ зориулан үлдээнэ гэдэг бас л тэвчээр шаардсан асуудал. Ингэж чадах нь таныг түүнд ямар их санаа тавьж, халамжилж байдгийг илтгэнэ. Итгэхэд бэрх байж болох ч энэ үнэхээр тэднийг уярааж чадна гэдэгт итгэлтэй байж болно шүү.

3. ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙГЭЭ ЦАГИЙГ ӨНГӨРӨӨ

Хэрэв эмэгтэй хүн өөртэй нь учирсан залуу түүний хүүхэд насны зургийг үзэж, гэр бүлийнх нь тухай хөгжилтэй зүйлсийг сонсож, танай гэр бүлийнхэнтэй хамт байхыг гадуур найз нөхөдтэйгөө уулзаж явахаас илүүд үзэж байвал тэр түүнийг амьдралын ханиараа сонгох нь элбэг. Учир нь ойр дотнын хүмүүс нь түүний болзоот залууг үнэлдэг байхад эмэгтэй хүний шийдвэр гаргалт, сонголтод хангалттай нөлөөлж чаддаг юм.

4. ТҮҮНИЙГ ХҮН БҮРТЭЙ ТАНИЛЦУУЛ

Дурлалт эмэгтэйгээ найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ танилцуулахаас гадна гадуур гудамжаар салхилж явахдаа ч таарсан танилуудтайгаа түүнийг албан ёсоор танилцуулах хэрэгтэй. Эр хүний хувьд хайртай эмэгтэй нь үргэлж өөрт нь хамаатай байдаг тул түүнийгээ ч таарсан хүнтэйгээ ярих яриандаа оролцуулан, эвгүй байдалд оруулахгүй байх нөхцөл байдлыг мэдэрдэг.

5. ШАЛТГААНГҮЙГЭЭР БЭЛЭГ ӨГ

“Шалтгаангүйгээр бэлэг бэлэглэ” гэдэг үгийг уншсан зарим эрчүүдийн толгойд “хайран мөнгө байгаадаа” гэсэн бодол зурс хийж магадгүй. Тэгвэл санаа зоволтгүй, та хараахан бэлэн болоогүй байна л гэсэн үг. Зөвхөн тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан найз бүсгүй, ээж, сайн найз зэрэг хайртай хүмүүсээ баярлуулах бус бусад жирийн өдрүүдэд ч тэдний инээмсэглэлийг харахын тулд шалтгаангүйгээр бэлэг өгч бас болно гэдгийг санаарай. Энэ бол жинхэнэ эр хүний гаргах зан чанарын нэг юм.

6. ҮРГЭЛЖ ТҮҮНИЙГ ХАМГААЛ

Энэ бол эмэгтэй бүрийн анзаараад байдаггүй үйлдэл. Гэхдээ зам хөндлөн гарахаас эхлээд  ямар ч гэнэтийн тохиолдолд эмэгтэйгээ хамгаалахад үргэлж бэлэн байдалтай явдаг нь эр хүний чухал шинж чанар. Дурлалт залуу нь жинхэнэ эр хүний шинж чанартай гэдгийг мэддэг байх эмэгтэй хүний хувьд гайхалтайгаар баясгадаг.

7. ДУХАН ДЭЭР ҮНСЭХ

Эр хүн үнэхээр татагдаж, хайрлаж байгаа эмэгтэйгийнхээ духан дээр үнсэх хандлагатай байдаг. Энэ нь зөвхөн түүнтэй нялуурахад таатай байдаг бус чин зүрхнээсээ хайрлаж байгааг нь илэрхийлдэг. Тэдний энэ үйлдлээс бүсгүйчүүд хязгааргүй аз жаргал, хайр халамж мэдэрдэг.

8.ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ДААРУУЛ

Эмэгтэйчүүд өөрийн гэсэн гадуур хувцастай явдаг ч энэ тэднийг халамжлахгүй байх шалтгаан болохгүй. Сайн залуус түүнд зориулан өөрийн хүрмийг барьж явж, хүйтэн байвал хэзээд өөрийн хүрмээ өгөхөд бэлэн байдаг. Эр хүний хийж буй зүйл хайрт эмэгтэйгийнх нь төлөө бэлтгэгдсэн, үргэлжийн бэлэн байдал тэднийг уяраах шалтгаан болно.

 Харин уншигч таны хувьд, та дурлалт эмэгтэйгээ хэрхэн халамжилдаг вэ?

erhvn.mn

Эр хүн бүрт мөнгө даллах 11 чухал үнэн

$
0
0

чөлөө1

Эрчүүд бол гэр бүл, улс орны оршин тогтнох ноён нуруу нь. Аав нь хариуцлагатай, санхүүгийн хувьд сахилга баттай, үр хүүхдээ хайрлаж энэрч, хань ижлээ халамжилдаг гэр бүлд өссөн хүүхдүүд яг л аав шигээ нандин сайхан амьдралын ухааныг өвлөж өсдөг. Гэвч аль ч гэр бүлд гардаг ихэнх маргааны дийлэнх нь мөнгөтэй холбоотой байх нь элбэг. Иймд эр хүн танд зориулж зөвхөн танд мөнгө даллах 25 чухал үнэнийг хуваалцаж байна.

Эхлээд өөртөө зориул

Хуучинсаг сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ үнэн юм  шүү. Эхлээд өөрийгөө баярлуулж байж, хайрлаж байж дараа нь бусдыг хайрлах сэтгэлтэй болдог юм шүү.

Эрсдэлийг ойлго

Мөнгө олохын хэрээр эрсдэл нэмэгдэж байдаг. Тэгэхээр өөрт байгаа бүх мөнгөө нэг зүйлд шууд хөрөнгө оруулалт болгох, эсвэл шууд томоохон худалдан авалт хийх нь эрсдэл юм. Иймд мөнгөө аль болохоор эрсдэлийг нь тооцож зарцуулалт хийгээрэй.

Аль болохоор эртнээс хадгал

Та ажилд орсон цагаасаа эхлээд л мөнгө хадгалахыг зөвлөж байна. Нэг л өдөр хань ижилтэй болно. Тэр цагт үр хүүхэд, эхнэрээ хаана байлгах вэ, хадмын хаяа түших үү гэж шаналахын оронд цааш нь цуглуулсан хэдээсээ гаргаад ирвэл тун чиг аятайсан.

Танд банк зээл өгөх эсэхийг яг одооноос судал

Танд яг өнөөдөр эсвэл маргааш зээл хэрэггүй байж болно л доо. Тэгэхдээ таны одоогийн эрхэлж буй ажил банкнаас тодорхой хэмжээний зээл авахад хангалттай юу гэдгийг эртнээс мэдчихсэн байх нь таны санхүүгийн чадамжид нөлөөлөх зүйл юм шүү.

Цалин чинь хэд вэ?

Одоо авч буй цалиндаа та сэтгэл хангалуун байдаг уу. Та элдэв урамшуулал, нэмэлт цалин авдаг уу. Хэрэв үгүй бол одооноос энэ тухай судлах цаг болжээ. Одоо биш ч гэлээ нэг л өдөр та гэр бүлдээ зориулж унаа тэрэг авах болно, магадгүй дараа та хувийн бизнесээ байгуулан ажиллахын тулд хангалттай хуримтлалтай байх ёстой биз дээ.

Бэлэн мөнгө ч бас чухал

Ихэнх хүмүүс тэтгэвэрт гарахдаа хүссэн хүсээгүй тэтгэвэр авах юм чинь гэж санаа амардаг. Гэвч байгалийн гамшиг, ажлаас гэнэт халагдах, гэнэт хүндээр өвдөхөд эмнэлгийн зардал хэрэгтэй болох зэрэг гэнэтийн зардлуудаа тооцох ёстой юм. Иймийн тулд 3-6 сарын богино хугацааны хадгаламж үүсгэхийг санхүүгийн зөвлөхүүд зөвлөж байна.

Хүүхдүүдээ жаргалтай өсгөх боломж

Хүүхэд өсгөнө гэдэг хялбар ажил биш. Бас хямдхан биш. Адаглаад өвдөнө. Эм тариа, хувцас хунар, идэж уух зүйлс гээд хүүхдийн хэрэглээ өндөр гэдгийг хүн бүр мэддэг ч ихэнх нь хожимдсон хойноо л ойлгодог. Сүүлийн үеийн олон улсын судалгаагаар нэг хүүхдийг насанд хүртэл нь өсгөж хүмүүжүүлэхэд 250 мянган ам.доллар зарцуулагдана гэжээ. Үүнд их, дээд сургуулийн төлбөр багтаагүй юм шүү. Та үүнийг ойлгосон бол, бас гэр бүл зохиож хараахан амжаагүй бол яг одооноос хадгалж эхлэх цаг болжээ.

Төсөв хөтлө

Маш энгийн боловч маш үр дүнтэй арга. Та юуны төлөө төсөв зориулж байгаагаа мэдэхгүй байгаа бол магадгүй ирээдүйн томоохон зорилгоо тодорхойл. Зүгээр л зардлуудаа жагсаагаад бичээд үз. Гэхдээ зарлага гаргах болгондоо түүнийг хөтөл. Ингэснээр та хэрэггүй зардлуудаа танаж чадна.

Нижгэр хурим тийм ч үнэ цэнэтэй байдаггүй

Бусдын жишгээр нижгэр цуутай хурим хийж, хоёр гурван сарын цалингаараа хуримын бөгж авъя гэж бодож байна уу. Гэвч өндөр үнэ өртгөөр бүтсэн хурим салах магадлалыг өндөрсгөдөг гэж зарим судалгаанд өгүүлжээ. Иймд гэрлэлт гэдэг хэн нэгэнд үнэтэй харагдахын нэр биш харин сайхан, үнэ цэнэтэй амьдрахын утга юм гэдгийг санаж яваарай. Ухаалгаар шийдээрэй.

Хэрэггүй зардлуудаа хэрхэн танах вэ?

Ажлын байранд чинь кофены машин байсаар байтал Кофе Шопт орох хэрэг байна уу, ажилдаа ойрхон амьдарч байж заавал үнэтэй машин авах хэрэг байна уу. Энэ бүхний үр дүнд маш их үргүй зардал гарч байгааг та тооцоод үзвэл жилийн хугацаанд хэчнээн их мөнгө хадгалж чадахаа мэдэж чадна. Ядаж нэг жилийн хугацаанд 500 мянган төгрөг цааш хадгална гэж төсөөлөөд хэрэггүй зардлуудаа танаарай.

Та хэзээ ч хангалттай их мөнгөтэй болохгүй

“Хангалттай мөнгөтэй болтлоо…”, “Их мөнгөтэй болохоороо…” гэж хадгаламж үүсгэхээ хойш тавих хэрэггүй. Өөрөөр хэлбэл та хэзээ ч хангалттай их мөнгөтэй болохгүй. Харин яг одоо байгаагаа л зөв зарцуулж, хадгалахыг нь хадгалж сураарай.

Viewing all 363 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>