Quantcast
Channel: Эрчүүд – Miss.mn
Viewing all 363 articles
Browse latest View live

САЙН ЭР ХҮН АГШИН ЗУУРЫН ЦЭНГЭЛ ЖИНХЭНЭ ХАЙРЫНХ НЬ ХААНА Ч ХҮРЭХГҮЙГ МЭДДЭГ

$
0
0
e7e298c5e12cd17ef6e14f93db4ab054Хууралт. Энэ бол хосуудын харилцааны мөнхийн сэдэв байсан зүйл. Үүнээс хэн ч хождоггүй. Бас яагаад ингэдгийн шалтгааныг хэн ч бүрэн дүүрэн хэлж чаддаггүй.

Хууралт. Энэ бол хосуудын харилцааны мөнхийн сэдэв байсан зүйл. Үүнээс хэн ч хождоггүй. Бас яагаад ингэдгийн шалтгааныг хэн ч бүрэн дүүрэн хэлж чаддаггүй.

Харин миний нэгэн эрэгтэй танил нэгэнтээ юу гэж хэлсэн гээч. Би хайртай бүсгүйгээ хуурч байгаагүй, ирээдүйд ч хуурахгүй, бүр хэзээ ч хуурахгүй гэж итгэл дүүрэн ярьж байсныг санаж байна. Бидний яриа “Яагаад” гэсэн асуултанд хариулах түүний дэлгэрэнгүй шалтгаануудыг сонссоор их л сонирхолтой өндөрлөсөн юм. Тиймээс түүний гаргаж тавьсан шалтгаануудыг уншигч бүсгүйчүүдтэйгээ хуваалцаж байна.

 

Сайн эр хүн өөрт байгаа зүйлээ үнэлдэг

Энэ бол үнэндээ маш том шалтгаан. Чи хайртдаа үнэхээр үнэтэй эрдэнэ гэдгээ мэдэрдэг, тэр бас чамд мэдрүүлдэг бол тэр чамайг хуурч зүрхлэхгүй гэдгийг хэлье. Тэр хоромхон зуурын цэнгэлээр нэгэн насныхаа аз жаргалыг үргээхийг хэзээ ч хүсэхгүй. Хайртай бүсгүйгээ амьдралынхаа алтан эрдэнэ хэмээн хүндэтгэдэг эр хүн л ийм бодолтой явдаг.

 

Сайн эр хүн эн тэргүүний хүсэл мөрөөдлөө хамгийн сайн мэддэг

Бидний махан биеийн хүсэл хэдэн мянган зууны турш аажмаар хөгжсөөр өнөөг хүргэсэн. Үүнд сексийн хүсэл, таашаал, таталцал ч багтах нь мэдээж. Харин хэн нэгнийгээ энэ үндэслэлээр хуурна гэдэг өөрөө тэнэг хэрэг гэдгийг ухаантай эр хүн мэднэ. Учир нь оюун ухаант хүн төрөлхтөн бид моногами буюу олон эхнэртэй, эсвэл олон нөхөртэй гэр бүлийн системд зориулагдаагүй шүү дээ.

 

Сайн эр хүн агшин зуурын цэнгэл жинхэнэ хайрынх нь хаана ч хүрэхгүйг мэднэ

Чи хайрлаж, дурлаж, чин сэтгэлээсээ хэн нэгнийг өр зүрхнээсээ мэдэрч эхлэхэд та хоёрын харилцаа зөвхөн сексээр хязгаарлагддаггүйг ойлгох болно. Секс бол зүгээр л хайрын сорилт. Харин хоёр хүн бие биеээ чин сэтгэлээсээ хайрлах үед секс бол зөвхөн хоолны амтлагч төдий л болж хувирдаг.

Зарим хүн ийм л харилцааг олох гэж төрдөг байх. Ор дэрнээс цаадахыг олж харсан хайрыг зарим нь босго даваад л олж чадаж байхад зарим нь үүнд уртаас урт хугацаагаа зориулах жишээтэй. Харин сайн эр хүн үүнийг маш сайн мэддэг юм шүү.

 

Сайн эр хүнд ичих булчирхай байдаг юм

Тийм ээ, энэ бол энгийн л шалтгаан. Гэхдээ маш хүчирхэг шалтгаан юм шүү. Хайртай бүсгүйгээ хуурна гэдэг сайн эр хүний хувьд нэр төр, хамаг амьдралаа баллаж байгаагаас ялгаагүй зүйл.

 

Сайн эр хүн өөрийн эмэгтэйгээ хүндэтгэдэг

Хууралт бол үл хүндлэл юм. Энэ бол хэн нэгний хүсэл, итгэл, зорилгыг уландаа гишгэж, түүнийг доромжилж буйн тод илрэл. Хууралт итгэл эвдэж, сэтгэл сэвтээдэг гэдгийг тэр мэддэг.

 

Сайн эр хүнд таныг хуурах цаг байхгүй

Түүний тархинд таны тухай түмэн бодол ээлжилж байхад таныг хуурах цаг зав байна гэж үү. Үгүй шүү. Түүнд тийм зав одоо ч, маргааш ч, хэзээ ч гарахгүй. Яагаад гэвэл түүний зүрхэнд, оюун санаанд таныхаас өөр орон зай байхгүй.


Эрчүүдийн айдас

$
0
0

59b47aa83399ed07bigМанай зоригт эрчүүдэд дотроо айж явдаг нэг сул тал байдаг гэнэ. Германы эрдэмтдийн судалгаагаар эрчүүд орон дотроо илүү их айдсыг мэдэрдэг гэсэн сонирхолтой дүн гарчээ. Тэд юунаас ингэтлээ айдаг юм бол?

Айдас 1. 
Гэнэт секс бүтэлгүйтвэл яах вэ? Ялангуяа энэ айдас өмнөх харилцаандаа бүтэлгүйтсэн эрчүүдэд илүү төрдөг.
Бүсгүй ямар арга хэмжээ авах вэ? 
Түүнийг хүнд байдалд бүү оруул. Өөрт чинь ямар их хэрэгтэй байгааг түүнд ухамсартайгаар, энхрий ялдам байдлаар хэлж итгүүл. Хэрэв та өөрийн энэ хулчгар жаалаа ор луугаа чангааж өвөртөө оруулж чадсан бол санаачлагыг гартаа авах хэрэгтэйг анхаар.

Айдас 2. 
Эрчүүдийн 64 хувь нь сексийн харилцаанд орохдоо найз бүсгүйнх нь урьдын залуу нь жинхэнэ “секс бөмбөг” байсан байх даа гэсэн бодол төрдөг гэнэ. Энэ бодлыг нь бүсгүйнх нь хуучин амьдралынхаа талаар санаандгүй цухуйлгасан үг улам баталгаажуулдаг байна.
Бүсгүй ямар арга хэмжээ авах вэ?
Хэт илэн далангүй байхаас зайлсхий. Ялангуяа таны амьдралд өмнө нь цорын ганц эр хүн байсан ч түүний тухай асуугаагүй тохиолдолд үг бүү цухуйлга. Гэхдээ хэт үнэрхэж, нууцлаг байх нь бас гэмтэй гэдгийг анхаар.

Айдас 3. 
Эрчүүдэд гадаад үзэмж, сайхан царайтай байх тийм ч чухал биш гэж бид өөрсдөдөө итгүүлэхийг хүсдэг ч үнэн хэрэгтээ тэдний 50 хувь нь энэ асуудал дээр эсрэг байр суурийг баримталдаг.
Бүсгүй ямар арга хэмжээ авах вэ? 
Бага зэрэг гүзээтэй эрчүүд булчинлаг эрчүүдээс илүү их таалагддаг тухай байнга ярьж бай. Хэсэг хугацааны дараа тэр тайвширч та ч үгээр хэлэхийн аргагүй сэтгэл ханамжийг мэдрэх болно.

Бүсгүй хүний заавал мэдэх ёстой эрчүүдийн нууц

$
0
0

55o451ihlbeid35jju0p8ti661_bТа хэзээ ч юм “Эрчүүдийг танин мэдэх гарын авлага”-тай болох юмсан гэж бодож байв уу? Таныг цахилгаан хэрэгсэл худалдаад юм уу бэлгэнд авахад хэрхэн ашиглах тухай өнгөтэй будагтай, зурагтай чимэгтэй хөөрхөн танилцуулга байдаг. Харин эрчүүдийн хувьд?

Үнэндээ бид эрчүүдийг өөр бусад ямар нэг техникээс хавьгүй их ашигладаг байтал тэдний яаж ажилладаг тухай заавар хаана ч байхгүй, бид өөрсдөө л нэг бүрийн тухай шаггүй их цаг зарж мэдэж авах хэрэгтэй болдог шүү дээ.
Бид насан туршдаа л ааваасаа эхлээд өвөө, ах, дүү, хүү, ангийн хүүхэд, үерхдэг залуу, ажлын газрын түнш, хөрш айлын залуу, эр нөхөр, нууц амраг гээд эрчүүдтэй холбоотой байсаар дуусдаг. Бид тэднийг ойлгож, харилцаж, асран халамжилж, хайрлаж мөн тэднээс яг тийм хариу олох гэж хичээдэг. Ингэж чадвал “эрчүүд гайхалтай хүмүүс, хамгийн дотны, сайн сайхан хүн” маань байх бөгөөд бид тэдэнгүйгээр амьдарч чадахгүй гэж боддог. Харин ингэж чадахгүй болсон үедээ эрчүүд бол хамгийн хэцүү, хөгийн, тэвчишгүй амьтад бөгөөд дахин тэдэнтэй хэзээ ч орооцолдохгүй байх юмсан гээд л бараг ам тангараг тавихаа шахдаг. Хэрвээ та надтай адилхан л эмэгтэй бол таны амьдралд хэзээ нэгэн цагт “Энэ залууг эргүүлээд үйлдвэр лүү буцаагаад өгөөч, энэ хэзээ ч “засрахгүй” юм байна”, эсвэл “Энэ загвар нэгэнт хуучраад хэрэглээнээс гарчээ. Би яагаад ч үүнийг зохих ёсоор нь ажиллуулж чадахгүй юм байна” /тоглоом шүү/ гэж бодох үе байсан л байгаа.

Үнэнийг хэлэхэд эрчүүд гэдэг ойлгоход дэндүү амархан мэт боловч мөн тэр хирээрээ хэцүү “техник” юм. Ерөнхийдөө та бүхэн эрчүүдтэй харилцах боломжтой хамгийн түгээмэл гурван төрлийн харилцаанаас өөрийн хүссэнээр сонголт хийж болно.
1. Та эрчүүдтэй өөрийг чинь галзууртал уурлуулсаны төлөө уурсаж, тэдэнд үглэн гомдоллосоор амьдарна. Энэ нь хэдэн цаг дотор зугаатай мэт боловч хэдэн жилийн дараагаас ямар ч сонирхолгүй, гоё сайхан зүйлгүй амьдрал болон хувирна.
2. Та эрчүүдээс бүрмөсөн татгалзаж харин томхон биетэй сагсгар үстэй, гоёмсог нохой худалдан авна. Энэ нь харьцангуй хямд, танаас харьцангуй бага хүч, боломж шаардах боловч харамсалтай нь тэр бүр таны хүссэн тайтгарал, тайвшрал, сэтгэл хангалуун байдлыг өгч чаддаггүй.
3. Та эр хүнтэй хамт амьдрах нь танд өөрт чинь таашаал, аз жаргал өгнө гэдгийг бүрэн мэдэрч, амьдралаас хүртэж чадах хирээрээ сайхан амьдрахын тулд эрчүүдийн тухай бүх зүйлийг олж мэдэж тэднийг ойлгож, залж чаддаг болохыг хичээж болно.

Бүсгүйчүүд бидний өмнө үнэндээ ийм л гуравхан зам байдаг. Тиймээс хэдий өндөр өртөгтэй, цаг зав шаарддаг ч бидэнд хамгийн их аз жаргал өгч болох нь гурав дахь сонголт учир би л лав энэ замыг сонгож аваад л чадахаасаа чадахгүйгээ хүртэл үзнэ. Та харин яах вэ?

Эрчүүдийн өмнөөс цагийн хуваарь бүү гарга

$
0
0

11391714_952755651412583_8288983582398530484_nЯмар ч эрэгтэй хүн хайртай бүсгүй, халамжит эхнэрийхээ заавраар амьдрах дургүй байдгийг санаарай. Тэд үүнийг гаднаа илэрхийлдэггүй, дотроо хадгалдаг байна. Таны найз залуу чинь эсвэл эр нөхөр чинь хөлбөмбөг, хоккей үзэхээр ч юмуу ер нь хүссэн газар руугаа явахад нь бүү саад хий. Харин хаашаа явах гэж байгаагы нь эвтэйхэн асууж сур. Гэхдээ хэзээ ирэхийг нь сонирхсоны хэрэггүй. Очих газраа үнэн хэлдэг хүн эргэж ирэх цагаа өөрөө хэлнэ. Эрчүүдийн хийх ажил, хэзээ, хаашаа явах цагийн хуваарийг нь та гаргасны хэрэггүй.

Цаг ямагт сонирхолтой бай:
- Мэдээжийн хэрэг, богино цамц, биеийн тамирын өмд эсвэл зөөлөн торгомсог халадтай гэртээ байх нь танд чөлөөтэй, эвтэйхэн санагддаг л даа. Гэхдээ энэ нь таныг бусдын өмнө сонирхолгүй харагдуулна гэдгийг анхаарахад илүүдэхгүй болов уу. Ямар ч эр хүн хүүхнүүдийг тэр дундаа сэтгэлтэй хүнээ цаг ямагт дэгжин цэвэрхэн, сайхан байхыг нь харах дуртай байдгийг санахад илүүдэхгүй.

Уян хатан, зөөлөн чанар хэрэг болдог: 
- Эмэгтэй хүний тэсвэр тэвчээртэй, эршүүд занг магтан дуулдаг. Үүнд буруу юм байхгүй. Гэвч бодит амьдралд хүүхнүүд уян хатан, зөөлөн байснаар ялалтанд хүрэх нь олонтаа. Эрчүүд эмэгтэйчүүдийн нулимсанд дургүй мөртлөө тэднийг буулт хийхэд өршөөнгүй ханддаг байна. Учир нь тэд зөөлөн, сул дорой байх нь эмэгтэй хүний нэг шинж хэмээн үздэг гэнэ.

Хамгийн гол нь санаагаар бүү уна:
 Учир нь тэр амьдралд чинь тохиолдоод өнгөрөх жирийн нэгэн байжээ. Харин үүнээс сургамж аваад алс ирээдүйгээ бод. “Дурлал хөрсөн бол түүнийг халаа, эсвэл гаргаж хая. Энэ нь сэрүүн газар хадгалагдаж байдаг бүтээгдэхүүн биш” гэж хэлсэн байдаг. Эцсийн эцэст эрчүүд таны бодсон шиг тийм ч гайхамшигтай хүмүүс биш.

Эрчүүд эцэг эхээ муулуулахыг тэвчдэггүй

$
0
0

200014457-001Гэрлэсэн ч бай, гэрлээгүй ч бай аливаа хосуудыг салахад ихэвчлэн эрчүүдэд л хамаг бурууг нь тохож, амтай бүхэн л хүүхнийг нь өмөөрч, хархүүг нь газар дор ортол нь муулж байж санаа амардаг.
Тэгвэл найз залуу, нөхөр сүүдрээ салах шалтгааныг охид, бүсгүйчүүд та нар тавьдаг юм биш биз? Доорх таван тохиолдол байнга давтагдаж, улиг болсон үед эр хүний тэвчээр барагдаж эмэгтэй хүнээс аль болох хол байхыг эрмэлздэг байна.

1. Хэрэв чи нулимсаараа эр хүнийг дийлнэ гэж боддог бол эхэн үедээ чамайг өрөвдөж, үгэнд чинь орох боловч яваандаа “буруугаа” ухамсарлан аль болох чамайг зовоохгүйг хичээж өөрөө хөндийрөх болно
2. Хичнээн найз нөхөд байсан ч бусад эрчүүдтэй сээтэгнэн, өөрийг нь үл тоох маягаар хандвал нэг бус нэлээд хэдэн удаа тэвчсэний эцэст яваад л өгнө.
3. Эцэг эхтэй нь хэл амаа ололцохгүй, амьдралынх нь хэв маягыг хүлээн зөвшөөрөхгүй, муулж ад үзэхийг эрчүүд тэвчдэггүй.
4. Анх чамайг хараад дурлаж байсан тэр үеийнхээс нь чи эрс өөрчлөгдөж дэндүү буддаг болох, үсээ тайруулах, хэт таргалах, зан ааш чинь хувирч өөрт нь өөрөөр хандаад ирэх гэх мэт тохиолдолд ил хэлээд байхгүй ч далдуур нэг юм бодож л яваа.
5. Өөрөө хоолны дэглэм барьж, турах дасгал хийнэ гэдэг чинь хажуудахаа бас сойгоод бай гэсэн үг биш юм. “Эр хүнийг ходоодоор нь татдаг”-гэсэн үгийг хэзээ ч мартах хэрэггүй!

Амжилттай яваа эрчүүдийн ажлынхаа дараа хийдэг зүйлс

$
0
0

1489810025_byzТэд 24 цагийн тогтсон хувиарт мэхлэгддэггүй

Та нэг ажлыг өдөр бүр тогтсон цагтаа хийх албагүй. Би гэр бүлтэй болохоор орой бүр дасгал хийгээд байж чадахгүй гэж хүмүүс их хэлдэг. Гэхдээ л танд долоо хоногт нэгээс хоёр удаа дасгал хийх боломж байгаа. Долоо хоногийн хэдэн өдөр нь гэр бүлтэйгээ хооллох юм уу сардаа ганц удаа найзуудтайгаа уулздаг байх нь төлөвлөгөөнд орох шаардлагагүй гэж бодож болохгүй. Хааяа хийдэг ажлуудаа ч гэсэн аль болох төлөвлөгөөндөө багтаах нь зөв.

Тэд зурагт үздэггүй

Зурагтад буруу байхгүй боловч бидний төсөөлснөөс их цагийг авдаг. Гадны орнуудад зурагт үзэхээс татгалзах хандлага ажиглагдаж байгаа. Цагийн гарз гэж үздэгээс үүдэлтэй. Иймд тэд зурагт үзэх нарийн дүрэм гаргадаг. Жишээ нь хүүхэд юм уу өсвөр насныхан үзнэ гэх мэтээр. Нэг бол зурагт үзэх цагаа (тодорхой хэдэн нэвтрүүлэг үзэх буюу зорилгогүйгээр суваг сольж суухгүй байх) багасгаснаар бүтээхийг хүссэн бусад зорилгуудаа хөөх боломж гарч ирдэг.

Тэд дасгал хийдэг

Амжилтыг араасаа дагуулж буй бүсгүйчүүдийг судалтал тэд нарийн дийлэнх нь тодорхой хэмжээгээр дасгал хийдэг байв. Бид нараас завгүй хүмүүст хүртэл дасгал хийх цаг гардаг. Гэхдээ тэд нар дасгалаа мөн л төлөвлөсөн байдаг. Орой гэнэт дасгал хийх хүсэл төрнө гэж боддоггүй. Мөн фитнес заал орох завтай байна гэж тооцоолдоггүй. Тиймээс дасгал хийх цагаа урьдчилан товлодог. Ялангуяа гэр бүлтэй бүсгүйчүүд гэртээ харихаасаа өмнө дасгал хийдэг бөгөөд энэ нь анхаарал нь өөр зүйлд сарнихаас сэргийлж буй хэрэг юм.

Тэд цагийг хөгжилдөж өнгөрөөдөг

Амжилттай яваа хүмүүс гэр бүлтэйгээ өнгөрөөх цагийн тоог биш чанарыг чухалчилдаг. Гэр бүлийн хамт хөгжилдөж болох ядахдаа нэг зүйлийг бодож олох хэрэгтэй. Хамт хооллоно, гэрийн даалгавар хийлгэнэ, угаалга хийнэ дараа нь унтана гэсэн хуваарьтай байж болохгүй. Хуваарь дээрээ ганцхан зүйлийг нэмэхэд л хүн бүрийн сэтгэл сэргэдэг. Та үүнийг урьдаас төлөвлөх албагүй. Гэрийнхэнтэйгээ гарч дугуй унах, эсвэл дэлгүүр орж зайрмаг авах, түр салхилах эсвэл хүүхдүүдтэйгээ шатар тоглох зэрэг хийх зүйлс олон бий.

Тэд онлайнаар үйлчлүүлдэг

Амжилтад хүрсэн бас завгүй хүмүүс ажлаа хийлгэх төлөөний хүмүүсийг сонгодог. Мэдээжийн хэрэг танд туслах эсвэл санхүүч байхгүй нь ойлгомжтой ч гэсэн OO цаас авах гэж дэлгүүр гүйлгүйгээр, мөнгө орсныг шалгах гэж банк оролгүйгээр онлайнаар эсвэл гар утсаараа бүх асуудлаа зохицуулж болдог. Ганцхан товчлуур дарах төдийд хийж болдог олон ажил бий.

Тэд нойрыг чухалчилдаг

Орой ганц цаг сууж ажлаа хийх үү гэж бодоо юу? Өндөр орлоготой бүсгүйчүүдийн дийлэнх нь 7-9 цагийн нойрыг тогтмол авдаг. Би өглөө 5 гээд л сэрчихдэг гэсэн хүмүүсийн үг үнэн гэдэгт би үнэмшдэггүй. Амжилтад хүрсэн хүмүүс сайн нойр авсан цагт ухаалаг шийдвэр гаргаж, толгой сайн ажилладаг гэдгийг хэнээс ч илүү мэддэг.

Эрчүүдийн нууж чаддаггүй нууц

$
0
0

36Хүний гарын алга амьдралын нь олон зүйлийг хэлж өгдөг гэдгийг бид мэднэ. Ялангуяа эрчүүдийн гарын алганаас түүний сексийн чадавхи, дур хүслийн талаар олон зүйлийг олж мэдэж болдог гэнэ. Эр хүний гарын алганд тэдний яагаад ч нууж чаддаггүй 5 чухал нууц бий. Та үүнийг уншаад саяхан танилцсан залуугийнхаа гарыг өөрт нь мэдэгдэлгүйгээр судалж ч чадах нь.

1. Түүний сексийн чадавхи
Гарын хуруунуудын нь доогуур алгыг нь хөндлөн гарсан зүрхний шугамыг нь хайж ол. Хэрвээ зүрхний шугам нь тан руу инээмсэглэж байгаа мэт зураас байвал тэрээр дурлан, хайрлах боловч таны бүх л анхаарал, хайр халамж нь түүний төлөө байхыг хүсдэг. Хэрвээ зүрхний шугам нь мурийж тахийгаагүй шулуун байвал сексэд шунамхай, ерөнхийдөө сувдаг зантай байж болзошгүй.

2. Тэр үнэнч байж чадах уу?
Түүний үнэнч байж чадах эсэхийг нь мэдэхийг хүсвэл чигчий хурууны нь доогуур явсан амьдралын нь шугамыг анхааралтай ажигла. Ганц, гүн зураас байвал тэр илүү тогтвортой сэтгэлтэй байх болно. Харин олон жижиг зурааснууд байвал түүний толгойг эргүүлэх илүү хялбар байдаг байна.

3. Дур хүсэл нь хэр өндөр байдаг вэ?
Хэрвээ залуугийн тань ядам хуруу харьцангуй урт бол сексийн хүсэл сонирхол өндөртэй хүн байна.

4. Тэр бэлэг өгөгч үү, авагч уу?
Хэрвээ эрэгтэй хүн бүх хуруугаа нийлүүлэхэд хуруунуудын бүр угаар нь гэрэл нэвтэрч байвал тэр хүн тун ч өгөөмөр нэгэн гэнэ. Ерөнхийдөө гарын салаагаар нь мөнгө урсч байдаг ажээ. Харин огт гэрэл харагдахгүй байвал тэрээр харамч, хувиа бодсон хүний шинж гэнэ.

5. Тэр орондоо ямар вэ?
Хэрвээ эрэгтэй хүн гараа сарвайхад эрхий хуруу нь арагшаа хотойж байвал тэрээр орондоо сэтгэл хөдлөмтгий, зугаатай, элдвийг санаачлан туршиж үзэх дуртай байдаг байна. Харин эрхий хуруу нь хотойхгүй тэгш байвал тэр уламжлалт ганц л байрлалаар секс хийдэг, эсвэл бүр сексэд идэвхгүй хүн байх бололцоотой ажээ.

Сайн эр хүний 9 чанар

$
0
0

ressaca1. Өндөр боловсролтой өргөн мэдлэгтэй. Энэ маань зөвхөн нэг гайгүй нэртэй сургууль төгссөн ч юм уу эсвэл заавал өндөр хөгжилтэй оронд               боловсрол эзэмшсэн байхаас гадна бүх талын маш өргөн мэдлэгтэй байхыг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл оросоор бол кругозор сайтай                 гэдэг дээ. Тал бүрийн сэдвээр чөлөөтэй ярилцаж чаддаг байх хүмүүстэй ялангуяа надтай сонирхолтой яриа өрнүүлж чаддаг байх хэрэгтэй.

2. Эмэгтэй хүнийг ойлгодог хүндэтгэдэг байх. Ямар ч эмэгтэй хүнийг зүгээр л эмэгтэй хүн гэдэг үүднээс нь хүндэтгэлтэй харьцдаг, түүнийг дорд      үздэггүй, бүдүүлэг хараалын үг дэргэд нь хэлдэггүй байх. Үүнд ээжийгээ хайрлах, эгч дүүгээ хайрлах гэр бүлийн хүмүүжил чухал нөлөөтэй.         Эмэгтэй хүнийг хайрлан хүндэтгэж харьцдаг аавтай хүн энэ чанарыг түүнээс болон ээж аав хоёрынхоо харьцаан дээрээс өвлөн авдаг. Тиймээс     би эр хүнийг дэргэдэх эмэгтэйгээ ойлгодог болоход өссөн төрсөн гэр бүлийн хүмүүжил суурь нь болж өгдөг гэж боддог. Эмэгтэй хүнийг ойлгох    халамжлах гэдгийг заримдаа эрчүүд маань өмсөж зүүх, эдэлж хэрэглэх төдийхнөөр бодож “юу дутсандаа гомдоллоод байна” гэж андуу ташаа  ойлгох гээд байдаг. Эмэгтэй хүний сэтгэлийг дүүрэн байлгах нь эд хөрөнгөөр элбэг хангалуун байхаас хавьгүй  өөр зүйл. Товчхондоо дэргэд    байгаа бүсгүйгээ юу хүсч байгааг мэддэг, мэдэрдэг түүнийгээ яавал жаргалтай байдгийг нь олж хардаг билгийн нүдтэй байхыг хэлнэ.

3. Сексдээ сайн эрүүл чийрэг бие бялдартай байх. Энэ бол яахав ихэнхдээ байгаль эхээс хамаарах боловч дээрх чанарыг ялангуяа эрүүл                     байхын ач тусыг ойлгосон боловсролтой эр хүнд бол өөртөө төлөвшүүлэхэд тийм ч хэцүү зүйл биш юм. “Сексдээ сайн” гэдгийг зөвхөн бие              махбодь талаас нь ойлгож болохгүй. Энэ бол эр хүний хэр зэрэг чалхтай байх зэргээс нэлээн өргөн хүрээтэй. Иймээс эр хүний секст сайн                  байх эсэх нь түүний энэ талын боловсрол хүмүүжилтэй (бэлгийн боловсрол хүмүүжил гэж орчуулсан байх шиг байна билээ) холбоотой.                  Ер нь юм уншдаг эр хүн эмэгтэй хүнийг яаж жаргаахаа илүү сайн мэддэг.

4. Цэвэрч нямбай байх. Хэдийгээр монголчууд эр хүн хээгүй нь дээр гэж ярьдагч надад бол үнэндээ хээгүй эр хүн огтоос таалагддаггүй. Ядаж           өглөө босоод усанд орж заншаагүй бол миний хувьд байж боломгүй дутагдал гэж үздэг. Хувийн ариун цэврийг сахидаг цэвэрч цэмцгэр эр хүн      бол жинхэнэ эрчүүдийн нэг мөн. Хамгийн наад зах нь эр хүн эмэгтэй хүнтэй орондоо байхдаа амнаасаа ямар үнэр үнэртэж байгаа бол гэж бодох   чадвартай байх ёстой. Мөн хөлсөө биш даруухан сайхан үнэртэн үнэртүүлсэн эрчүүдэд би дуртай.

5. Сайн эцэг байх. Жинхэнэ эр хүн хүүхдийнхээ хүмүүжилд цаг зарцуулж чаддаг хүүхдүүдийнхээ дотны найз нөхөр туслагч нь байх ёстой.

6. Халамжтай байх. Эмэгтэй хүнд хайр халамжаа харамгүй өгдөг тэр хэрээр өөрөө түүнээс халамж хайр авч чаддаг байх. Жишээлбэл өглөөний         цай оронд уулгадаг эр хүн бол жинхэнэ эр хүн. Ялангуяа амралтын өдрүүдээр жаахан унтаад сэрэхэд хажууд минь сайхан бэлтгэсэн өглөөний     цай орон дотор өгвөл би л лав хамгийн аз жаргалтай эмэгтэй гэж өөрийгөө бодно.

7. Романтик зан. Романтик эрчүүд эмэгтэйчүүдэд их таалагддаг. Яагаад гэхээр ихэнх эмэгтэйчүүд романтик байдаг. Гэнэт үе үе цэцэг бэлэглэх ч      юм уу эсвэл янз бүрийн хөнгөн романтик бэлэг барьдаг эр хүн сайхан байдаг. Мөн жилдээ ядаж нэг удаа намайг романтик аялалд урьчихдаг       бол бүр ч догь.

8. Дон Жуан биш ч хүссэн эмэгтэйнхээ толгойг эргүүлж дөнгөдөг. Хэн нэгэн эмэгтэй таалагдлаа гэхэд түүнийг яаж өөртөө татах вэ гэдгээ эр хүн      сайн мэддэг байх ёстой. Дэлхийн хамгийн алдартай завхай эр Дон Жуан яавал энэ эмэгтэйг өөртөө дурлуулах вэ гэдгийг сайн мэдэж байсанд       түүний нууц оршиж байдаг. Тэрээр өөр өөр зан араншинтай, өөр өөр үзэл бодолтой, нийгмийн анги давхаргын хувьд ч өөр өөр эмэгтэйчүүдийг    өөртөө дурлуулахдаа тэдгээрийн дотоод сэтгэлийг сайн мэдэрч эмэгтэй нэг бүрт тохирсон арга хэрэглэдэг. Тэгэхээр хэн нэгэнд дурлачихаад         түүний араас элдэн хөөж нөгөө эмэгтэйгээ залхаах биш яавал түүнд би таалагдах вэ гэдгийг л эр хүн мэдэж байхад хангалттай.

9. Эр зоригтой, хүн чанартай эр хүн. Эр хүн хулчгар шийдмэг бус байх нь хажууд буй бүсгүйдээ эргэлзээ төрүүлдэг. Асуудал тулгарахад сүүлээ      хавчаад зугтаадаг хүн чанаргүй хувиа бодсон эр хүнийг би л лав яав ч хайрлахгүй. Тэгээд эр хүн гэдэгтэй эр зориг гэдэг үг ямагт хамт                  оршсоор ирсэн.

Б.Эрхэмбаяр


Эрчүүдийн айдас хаанаас эхэлдэг вэ?

$
0
0
59b47aa83399ed07bigАмьдралын утга учир хаанаас эхэлдэг вэ? Амжилт, ялалт, ололт уу. Үгүй дээ. Энэ бол хэн хүний зүгээр л нэг гайхамшигт мэдрэмж. Харин утга учраа аав ээж болсон хүн л олдог гэж бодогддог юм. Эрт, орой нь хамаагүй ээ, энхрий үрээ элгэндээ тэвэрсэн тэр мөчөөсөө үнэн худлын дэнстэй нүүр тулгардаг аа, бид. Хэрвээ та орчлонд дуугаа хадаан мэндлэх амьдралынхаа цорын ганц утга учрыг тосож авах гэж байгаа бол нэг зүйлийг анхаараарай.
Айх ёстой юу, эсвэл үгүй юу ийм сонголт олон аавын өмнө тулгардаг. Орчин үед ихэнх төрөх эмнэлэг аавуудыг эхнэрээ төрөх үйл явцыг харахыг зөвшөөрдөг. Ийм хандлага залуу хосуудад илүү ажиглагддаг шүү. Магадгүй эхнэрийнхээ тэсвэр тэвчээр, зовлон шаналлыг нүдээрээ харах нь, цаашдаа гэргийгээ хайрлаж энэрэх сэтгэл төрүүлэх сайн талтай байж болох юм. Гэтэл сайны хажуугаар саар зүйл сүүдэр шиг дагах нь мэдээж шүү дээ.
Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй гэдэг дээ. Тиймээс эр хүн бүр зоригтой байдаггүй. Эхнэрийнхээ төрөхийг харах нь бүү хэл ширүүн үг ч чулуудаж чаддаггүй эрчүүд тийм цөөн биш шүү. Уян зөөлөн, өрөвч аавууд эхнэртэйгээ заавал хамт байх албаггүйг санаарай.
Бүсгүйчүүдээ та нартаа л гэж захиж хэлэхэд хань ижил тань кино үзсэн ч мэлмэрч л суудаг уян нэгэн бол төрөх үедээ хамт байлгахыг шахаж шаардах хэрэггүйг анхааруулж байна. Зөөлөн зантай ихэнх эр эхнэрийнхээ үгэнд оромтгой байдаг. Дотроо хичнээн халширч халгаж байвч, эхнэрийнхээ гуйлт, шахалт шаардлагаар хамтдаа байхыг зөвшөөрдөг байна. Тэднийг ямар эрсдэл хүлээж байдаг гэж санана.
1. Бэлгийн сулралтай болох. Энэ нь хэт их айж цочирдсоноос үүсдэг.
2. Бэлгийн харилцаанд орохдоо халшрамтгай болох
3. Олон хүүхэдтэй болохыг хүсэхээ болих
4. Сэтгэл санааны гүн хямралд орох
5. Жаахан зүйлд ч цочдог болох нь ажиглагдсан байна.
Сэтгэл зүйн хувьд ийм байдалд орсон аавууд, залуус олон байдгийг анхаараарай. Тиймээс аав ээжүүдээ анхныхаа хүүхдийг өлгийдэж авах гэж байгаа бол сайн ярилцаарай. Хамтдаа байх уу, эсвэл үгүй юу? Айх уу, эс айх уу гэдгээ сайн тунгаагаарай.

Гоо үзэсгэлэнгээс эрчүүд сүрддэг

$
0
0

9c67d2ebf6f5b0d5bigЭрчүүд дурласан бүсгүйгээсээ айдаг гэвэл сонин санагдаж мэднэ. Гэхдээ л энэ бол үнэн. Америкийн сексологич Эдвард Морри “Эрчүүд ямар хүүхнээс айдаг вэ” гэсэн судалгааныхаа дүнг танилцуулахад яг ийм дүгнэлт гарчээ.
Сонирхолтой нь уг дүгнэлт хэнийг ч гайхашруулаагүй гэнэ.

Эрчүүдийг айлгадаг эмэгтэйчүүдийн 4-р байрт хэтэрхий эзэрхэг бөгөөд захиран тушаах дуртай, уур цухалтай хүүхнүүд оржээ.
3-р байрт булчинлаг биерхүү, эр хүнээс илүү тэнхээтэй бүсгүйчүүд орсон байна. Өөрөөсөө том биетэй хүүхэнд эрчүүд дуртай атлаа яагаад ч юм жийрхдэг гэнэ.
2-р байрт боловсролтой, хямсгар, ухаалаг бүсгүйчүүд оржээ. Албаны хэнээтэй дарга даамлын алба хашдаг эмэгтэйчүүд ямагт эрчүүдэд хүйтэн цустай мэт санагддаг. Гэтэл үнэн хэрэггээ тийм эмэгтэйчүүд дур тачаалаар хосгүй, ор хөнжлийн ажилд янхнуудаас ч идэвхтэй байдаг ажээ.

Харин эрчүүдийг айлгадаг эмэгтэйчүүдийн нэгдүгээр байранд гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүд орсон нь гайхалтай. Сайхан хүүхэнд дургүй эр хүн хорвоод байхгүй боловч гоо үзэсгэлэнгээс тэд сүрддэг байх юм.
Санал асуулганд оролцсон эрчүүдийн 70 хувь нь сайхан бүсгүйтэй танилцахдаа баярладаг атлаа өөрийн эрхгүй сүрдэж бишүүрхдэг ажээ.

Эр хүний тухай сонирхолтой 22 факт

$
0
0
36Эрчүүдийн 30% нь л жинхэнэ хайр гэж байдаг гэдэгт итгэдэг. Эрчүүдийн маш бага хувь нь дотно харьцааныхаа талаар найзтайгаа ярилцдаг. Тэд залганаа гэж амласан залуу залгахгүй байвал санаа зовох хэрэггүй. Тэр ярихыг хүсэхгүй л байгаа хэрэг.
1. Гэр бүлтэй болохоос өмнө эрчүүд 4-6 эмэгтэйтэй сексийн холбоотой байдаг.
2. Эмэгтэй хүний биеэс илүү царай нь хөөрхөн байх чухал.
3. Эрчүүдийн ихэнх хувь нь 27 нас хүртлээ эцэг эхийнхээ далавч доор байдаг.
4. Эрчүүд халзрах өвчнөөс болон халзрахаас маш их айдаг.
5. Эрчүүдийн 96% нь тамхи татдаггүй бүсгүйтэй болзохыг илүүд үзнэ.
6. Нийт амьдралынхаа турш үнсэлцэж байхдаа хамгийн ихдээ 3кг уруулын будаг иддэг.
7. Эрчүүдийн 80%  нь эмч дээр очихоос айдаг бөгөөд өвчний эцсийн шат болох үед л эмч дээр очдог.
8. Эр хүнийг өөрөөсөө холдуулахын тулд “Эндээс яв зайл” гэх мэт үг хэрэглэх хэрэггүй. Энэ үгнүүд нь харин ч эсрэгээрээ үйлчилдэг. Харин “Би чамд хайртай, би чамтай гэрлэмээр байна, хоёулаа хүүхэдтэй болъё” гэж хэлбэл тэр танаас маш хурдан зугатах болно.
9. Эрчүүд хуучин найз бүсгүйнхээ талаар ярих дуртай байдаг бөгөөд, харин эмэгтэйгийнхээ хуучин эксийн талаар сонсох юм бол уур нь маш ихээр хүрдэг.
10. Эрчүүдийн 25% нь хайртай бүсгүйгийнхээ санааг зовоохгүйн тулд худлаа хэлж чадна.
11. Эрчүүдийн 30% нь л жинхэнэ хайр гэж байдаг гэдэгт итгэдэг.
12. Эрчүүдийн маш бага хувь нь дотно харьцааныхаа талаар найзтайгаа ярилцдаг.
13. Залганаа гэж амласан залуу залгахгүй байвал санаа зовох хэрэггүй. Тэр ярихыг хүсэхгүй л байгаа хэрэг.
14. Өөрийнхөө үзэл бодлыг хамгаалж чаддаг бүсгүйг эрчүүд үнэлдэг.
15. Анх өсгийтэй гутлыг эрчүүдэд зориулж бүтээжээ. Учир нь морь унахад дөрөөнөөс хөлөө салгахгүйн тулд.
16. Эрчүүдээс хайртай бүсгүй нь тэнгэрээс од шүүрч өгөөч гэвэл чадахгүй ч, хэрвээ бүсгүй нь биеийнхээ бүх үсийг хус гэвэл тэд хусч чадна.
17. Болздог бүсгүй нь үзэл бодол болон өөрийнхөө талаар дэлгэрэнгүй ярихгүй байвал тэр бүсгүйгээс айж эхлэдэг.
18. Анхны болзоон дээр ихэнх эрчүүд маш даруухан, дуугуй байдаг. Тэд бүсгүйнхээ хэр санаачлагатайг ажигладаг.
19. Сэтгэл судлаачдын батласнаар эр хүн бүсгүйтэйгээ хоолоо хувааж идэж байвал түүнд ухаанаа алдтал дурласан гэсэн үг.
20. Эр хүн гэрээсээ гарах гэж байгаа бол заавал 00 ордог.
21. Гэр бүлдээ хүүхэд өсгөхөд тусладаг эрчүүд 6 насаар илүү насладаг.
22. Эрчүүдийн хувьд ээжинх нь хийсэн хоол ямар ч эмэгтэйгээс илүү амттай байдаг. Бүсгүй нь хичнээн зүрх сэтгэлээ гаргаж хийсэн ч ээжий

Эрчүүдийн дуртай бүсгүйчүүдийн үйлдлүүд

$
0
0
tumblr_mc9neoYKk31raoel6o1_1280_largeЭрчүүдийн хамгийн анхаарлыг татдаг, өдөөдөг бүсгүйчүүдийн үйлдэл юу байдаг вэ? Бүсгүй та үүнийг мэдхэд илүүдэхгүй шүү. Магадгүй амьдрал дээр хэрэг бболж ч болох юм.
1. Үс хийсэх
Зөөлөн салхинд үс хийсэх нь  бүсгүйчүүдийг үзэсгэлэнтэй мөн хүчирхэг харагдуулдаг. Үс хийсэж байх үед түүний нүдрүү ширтэх юм бол түүнийг бүр ч галзууруулах болно.  Урт үс нь эрүүл энхийн тэмдэг гэссэн үг.
2. Уруулаа хазах
Яг яагаад гэдэг нь тайлагдаагүй ч энэ нь эрчүүдийг өдөөдөг зүйлсийн нэг мөн.  Уруулуу хазлан зөөлөн суллах энэ үйлдэл бол бүсгүйчүүдийн тачаангуй харагдуулна.
3. Үсээ чихнийхээ араар хийх
Үсээ чихнийхээ араар зөөлнөөр хийх нь эрчүүдэд маш их таалагддаг гэнэ шүү. Яагаад гэдгийг нь асууж сонирхвол хүзүүгээ гаргаж илүү сайхан харагддаг гэж хариулсан байна.
4. Хүзүүндээ хүрэх
Хүзүүгээ зөөлнөөр илэх  нь түүний анхаарлыг маш ихээр татна, эмэгтэй хүний хүзүү гэдэг хамгийн эротик, эмэгтэйлэг, тачаангуй биеийн хэсгийн нэг.
5. Хөлөө зөрүүлэн суух
Хөлөө зөрүүлэн суух нь эмэгтэй хүний суудаг хамгийн сонгодог байрлал. Бидэнд маш эвтэйхэн байдаг харин эрчүүд энийг маш өөр талаас нь хардаг юм байна. Ингэж суусан үед эмэгтэйчүүд эрт хөл, өргөн тааз, нарийн бэлхүүстэй харагддаг юм байна.
6. Ямар нэгэн зүйл илэх
Яриан дундаа өөрөө ч мэдэлгүй дарсны хундагандаа хуруугаараа зөөлөн хүрчихсэн суудаг л биздээ? Бид бүхэнд л тохиолдож байсан. Харин эрчүүдэд энэ үйлдэл нь маш их таалагддаг юм байна.
7. Хөлөндөө хүрэх
Жишээ нь хөлөө тослох үед чинь нөхөр чинь харвал түүнд маш их таалагдана. Хөлөндөө хүрч, тос түрхэж байгаа нь өөртөө хайртайг илтгэдэг гэнэ.

Эрчүүд цэвэршдэг гэж үү…

$
0
0
59b47aa83399ed07bigЭр хүнээс ялгардаг даавар нас ахих тусам буурдаг. Даавар нь хүний бэлгийн хэвийн үйл ажиллагааг зохицуулж, бодисын солилцоонд нөлөөлдөг чухал эд. Энэ чухал эд багасахаар эрчүүдэд цэвэршилт үүсч эхэлдэг байна.

Цэвэршилт эрчүүдэд өөрчлөлт авчирдаг бол уу, сонин юмаа…
Бодисын солилцоо буурснаар биеийн ерөнхий байдал суларч, артерийн даралт ихсэх, зүрх судасны системийн өвчлөл нэмэгдэх, цус харвалт, зүрхний шигдээс болох эрсдэл ихсэх магадлалтай. Хамгийн гол нь эрэгтэй хүний бэлгийн хэвийн үйл ажиллагаанд өөрчлөлт орсноор сэтгэл санаа маш их хямардаг. Тиймээс  эрүүл мэндээ сайтар хамгаалж, сэтгэл санаагаа тайван байлгах, аливаад өөдрөг, идэвхтэй хандах зэргээр бие организм болон мэдрэл, оюунаа хамгаалж чадвал энэхүү жам ёсны үйл явцыг тайван, хэвийн даван туулах боломжтой.
Эрчүүдийн цэвэршилт хэзээ эхэлж, хэр удаан үргэлжилдэг бол…
Ихэвчлэн 50-60 насанд эхэлдэг. Харин сүүлийн үед, ялангуяа Монголд энэ нас харьцангуй залуужих болсон нь  нийгмийн байдал, цаг агаар, хоол ундны чанар, амьдралын хэмнэл өөрчлөгдөж байтай ч холбоотой. Цэвэршилтийн үргэлжлэх хугацаа янз бүр. Зарим хүнд 3-5 жилд явагдаад дуусдаг бол заримд нь түүнээс ч олон жил явагддаг. Хугацаанаасаа эрт эхэлж, удаан үргэлжлэх нь эр хүнд их хэцүү тусдаг байна. Энэ нь мэдээж эрүүл мэндээ хэр анхаарч арчилж байгаагаас тун их хамааралтай. Цэвэршилт эрт эхлэхэд хүргэдэг хэд хэдэн өвчнүүд байдаг байна. Хамгийн нийтлэг нь түрүү булчирхайн үрэвсэлтэй холбоотой болон дотоод шүүрлийн булчирхайтай холбоотой өвчлөлүүд. Тиймээс эрэгтэйчүүдийн эмнэлэгт хандахад нь нөхрүүддээ туслах хүн гагцхүү гэргий та.
Энэ үед ямар шинж тэмдэг илэрдгийг эхнэр хүн мэддэг байх хэрэгтэй гэнэ, нээрээ бодмоор юм байна…
Нөхрийн тань биеийн байдал суларч, оюуны чадвар доройтох, нойр хөнгөрөх, бэлгийн үйл ажиллагаа хямрах, ууц нуруугаар хөших зэрэг шинжүүд анзаарагддаг.    Мөн шөнө олон шээх, дур хүсэл буурах, ядрах, зүрх өвдөх, тамирдах, нүүр ам бадайрах шинж үргэлжилнэ. Үүнийг бөөр, давсагны үрэвсэл хэмээн таамаглаад, эхнэр нь элдэв эм тариагаар дур мэдэн гэртээ эмчлэх нь ч нууц биш. Эдгээр шинж байдал удаан үргэлжилбэл эмчид хандах нь чухал шүү.

Цэвэршилт жам ёсоороо явагдаж байгаа бол үүнд санаа зовох зүйл байхгүй, энэ бол биологийн, насжилтын хууль. Ийм үед эмэгтэй хүний анхаарал халамж ямар ч эм, тарианаас илүү чухал нөлөөтэй гэдгийг эхнэрүүд маань санаарай. Эрчүүд маань сэтгэл санаагаар тайван байж, өөрийгөө хөгширсөнд тооцолгүйгээр идэвхтэй, эрч хүчтэй, баяр хөөр, итгэл, эерэг хандлагтай амьдрах хэрэгтэй.   Хамгийн гол нь гэр бүлийн хүмүүсийн хайр халамж хэнд маань ч ус агаар шиг амин чухал юм байдаг хойно, бие нь  эрүүл хэрнээ гэр бүлийн хүйтэн, хөндий уур амьсгалаас болоод сэтгэл санаагаар хямарч, энэ нь бэлгийн үйл ажиллагаанд нь нөлөөлсөн олон эрчүүд эмчид ханддаг. Хүүхэд тээж, төрүүлэх биш, бүсгүйчүүд бидэн шиг хүндрэлтэй хэцүү бүхнийг үүрэх биш, энэ хүдэр хадар эрчүүл яав л гэж  хэмээн хандваас гэр бүлийн аз жаргал, сэтгэл амгалан амьдрал дундарч сарних талтайг мартах аргагүйсэнж ээ.

Эрчүүдийн нууц: Тэд биднээс юу хүсдэг вэ?

$
0
0
51bql2mdlvd3r6jua90857kbc1Хайр дурлалын тал дээр бүсгүйчүүд бид хайрт залуугаасаа хэт их зүйл хүсдэг байх. Гэвч үнэндээ эрчүүд чин сэтгэлийн угтаа биднээс юу хүсэн хүлээдэг юм бол?

1. Биднийг дэмждэг байгаасай гэж  тэд хүсдэг
Ямар ч зүйл хийхэд эрчүүдэд бидний зүгээс сэтгэлийн дэмжлэг хэрэг болдог юм. Ажил хэргээс авахуулаад дуртай хөл бөмбөгийн багийг нь хамт дэмжих юм бол та түүнийг гайхшруулах болно.

2.  Хэрэггүй зүйл дээр битгий уурлаж байгаасай
Эрчүүдийг бодвол бид илүү сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргаж шийдвэр гаргадаг. Түүнтэй маргалдсны дараа эргэн харахад дэндүү жаахан зүйлээс болж маргалдсан үе зөндөө байдаг биз дээ? Эхний удаад зүгээр өнгөрөх ч та үргэлж жижиг асуудлаас болж түүнд уурлаад байх юм бол түүнийг өөрөөсөө бага багаар түлхэж байна гэж ойлгоорой.

3. “Би тарган харагдаж байна уу?” гэж асуудаггүй байвал
Яагаад вэ? Хэрвээ та эр хүнээс “би тарган харагдаж байна уу” гэж асуух юм бол түүнд тэр өөртөө итгэлтэй биш юм гэсэн сэтгэгдэл төрүүлэх болно. Бас тэд юу гэж хариулахаа мэдэхгүй мөч их бий. Тэр танд үнэхээр хайртай бол таныг тарган ч, харвинтай ч таныг хайрлах хайраа хэзээ ч зогсоохгүй.
4. Эхлээд өөрийгөө хүндлэх хэрэгтэй
Эрчүүд өөрийгөө хүндэлж анхаарал тавьдаг бүсгүйг ихээр үнэлдэг. Та өөрийгөө хэр их хүндэлнэ, тэр чигээрээ тэр таныг хүндлэх болно.

5. Хүчтэй байгаасай
Танд ямар нэгэн хэцүү зүйл тохиолвол эрчүүд танд илүү ихээр анхаарлаа хандуулж таныг сэтгэлээр дэмжих болно. Харин танд үүнээс илүү халамж хэрэгтэй байгаа бол хүүхэд асрагч авсан нь дээр шүү. Мөн хосууд хэрүүл хийх болгонд эмэгтэй нь уйлаад эхлэхэд эрчүүд эхний хэдэн удаад зүгээр байх боловч, үнэтэй нулимсаа үргэлж гаргаад байх юм бол тэр таныг юу гэж бодох бол? Тиймээс сэтгэлийн хаттай чанга байх хэрэгтэй шүү.

6. Хардалтаас бид зугтдаг
Та хайртыгаа хэр их харддаг вэ? Үргэлж утсыг нь шалгаж, найзуудаас нь хаана юу хийж явааг нь сурагладаг юм биш биз? Хүнд хар байлгүй л яахав. Гэхдээ та түүнд итгэх итгэлээ тэгж ихээр алдсан гэж үү? Гэртээ орж ирэнгүүд нь хаагуур хэнтэй юугаа хийж явсан юм гэх мэт шалсан хүйтэн хөндий үгс таны хайрыг нурааж орхино. Хайртдаа та зүгээр л итгээд үз.

7. Миний ээж #1
Уучлаарай бүсгүйчүүдээ. Гэхдээ эр хүний хувьд ээж бол түүний амьдралд үргэлж номер нэг байх хүн. Тэр эмэгтэй таны хайртыг төрүүлж, асарч, өсгөж өгсөн ачтан. Гэвч зарим эмэгтэйчүүдийн гаргадаг алдаа бол тэр намайг биш ээжийгээ сонгоод явчихлаа гэж боддог. Үнэндээ ээж бол түүний амьдралд #1, харин та #2 гэдгийг санаж явах хэрэгтэй.
8. Хувцас бэлгэнд авахдаа үргэлж дуртай байдаг
Гэвч та 2-ын харилцаа дор хаяж жил хагас болсон үед түүнд хувцас бэлэглэж болно. Үгүй бол та түүнд ээж шиг нь санагдах тул таниас дөлж эхлэнэ.
9. Эр хүний зүрхэнд хүрэх зам бол ходоод
Ямар ч эр хүн хайртай бүсгүй нь дуртай хоолыг нь бэлдэж өгөхөд маш их дуртай байдаг. Тэглээч олон эмэгтэйчүүд нөхрүүдээ ходоодоор нь дуудчихсан тохиолдлууд их байгаа шүү.

Эрчүүдэд өгөх 20 зөвлөгөө

$
0
0
чөлөө11. Секс төлөвлөгөөнд ороогүй эмэгтэйтэй зочид буудлын өрөөнд цаг бүү нөхцөө.
2. Чи их булчинлаг байх тусам төдий хэр их калорыг жам ёсоор нь шатаадаг. Чиний асууж, гүйж, ажиллаж, унтаж байна уу гэдгээс хамаарахгүйгээр шүү дээ. Учир нь булчинлаг арьс бодисын солйлцоонд өөхнөөс 17-25 дахин идэвхтэй оролцдог юм.
3. Чи хэзээ ч буулт хийхээргүй мэт санагдаж буй гэр бүлийг хамгийн азтайд тооцож болно.4. Бэлэг эрхтэнээ дээрээс доошоо харахад бага мэт санагддаг.5. Бусдад талтай санагдах зүйлээс таашаал хүртэж сур. Эм хүний янаглалыг сайтар судал.6. Олон эрчүүд эхнэрээ загнахаас эмээгээд хүүхдүүдээ эрхлүүлж чаддаггүй. Ийм эрчүүд маш хурдан уйтгартай аавууд болж хувирдаг.

7. Стаканы талаар пиво хийхэд илүү хөөс, амт, үнэр гаргадаг. Гэвч хөөс их үлддэг тул ханыг нь дагуулан хийх хэрэгтэй. Дараа нь гоожуурын гол руу чиглүүл. Хөөсөн малгай том биш ч өтгөн болдог.

8. Гэр бүлийнхээ амгалан байдлыг сахь. Телевизороос нүүрээ буруулаад юу ярьж буйг нь сонс. Тэгээд үүнд ямар үр ашиг байна гэж хэл. Дараа нь телевизор руугаа эргэн хар.

9. Найз бүсгүй чинь толгой нь өвдөж байгаа бол үүнд өндгөвчний иллэг тус болно гэж хэл. Харин үүнийг харх дээр туршсан гэж тодруулах хэрэггүй.

10. Лоолийг улаан болгодог ликопин гэгч бодис хорт хавдраас сэргийлдэг төдийгүй эмчилдэг.

11. Эмэгтэйчүүд үгэнд оромтгой эрчүүдийг зөрүүд эрчүүдээс илүү хайрладаг. Гэхдээ энэ нь товойж харагдахад саад болохгүй бол шүү дээ. Сулбагар, үхээнц эрчүүдийг тоодоггүй. Ресторан, сууц, хүүхдийн тоо сонгохдоо өөрийн байр суурийг хатуухан хэлэхээс бүү эмээ.

12. Эцэг болохыг хүсч байвал ид үедээ хүүхэд хий. Эр хүний хүүхэд хийх оргил үе өглөө эрт тохиодог.

13. Ямар ч төрлийн нухацтай өрсөлдөөн бие организм дахь тестостероны түвшинг байнга дээшлүүлснээр ялалтад хүрэх урмыг нэмдэг. Ялалт нь оюуны идэвхийг сайжруулдаг тестостероны агуулгыг эрс дээшлүүлдэг.

14. Оймс, трусиктай эр хүн зохимжгүй харагддаг. Хэрэв тасалгаанд хэн нэгэн байгаа бол оймсоо өмдтэйгээ хамт тайл.

15. Эмэгтэйчүүдэд өөрсдийг нь сонсож чаддаг эрчүүд таалагддаг.

16. Эмэгтэйн дурыг хурдан хангахын тулд дараах техникийг ашигла. Гар дээрээ тулах юмуу, эмэгтэйг тэврэхийн оронд хурдан дээр нь гарч хэвт. Умдгийг нь үрэх маягаар үтрээг нь сэрээ. Дээрээс доошлох хөдөлгөөн хий. Оцгонох хөдөлгөөн удаан гунигтай байх ёстой. Энэ нь чамд төдийгүй амраг бүсгүйд чинь таалагдана.

17. Оройд орондоо хөгжилтэй загнах нь хэн хэнд чинь бэлэг болно. Томчуудын хувьд секс бол тоглох ганц арга нь юм. Ийм боломжийг алдаж болохгүй.

18. Бүдүүлэг ичгүүргүй авирлах нь өөртөө итгэлгүй байгаагаа нууж буй баг юм. Эмэгтэйчүүд өөртөө итгэлгүй байгаа эрчүүдийг амархан таньдаг. Өөртөө итгэлтэй чанар л эмэгтэйн зүрхийг байлдан дагуулдаг юм.

19. Хэрэв хүүхэд ээжийгээ “ээж” гэж дуудаж байгаа бол энэ нь чи түүнийг эхлээд ингэж дуудах шалтаг биш. Хүүхнүүд үүнийг тэвчиж чаддаггүй .

20. Нүцгэн бие дээрээ цахилгаан товчтой өмд бүү өмс. Чухал зүйлээ хавччихаж мэднэ шүү дээ.


Эрчүүдийн ертөнцөөр аялахуй

$
0
0

Нөхөр дуугаа хураах үед

Эрэгтэй эмэгтэй хүмүүс анх бүтээгдсэн цагаасаа л өөр өөрийн онцлог, шинж чанар ялгаатай төржээ. Жишээ нь: Эрэгтэй хүнд ямар нэгэн асуудал тохиолдвол дуугаа хурааж ганцаараа бодож, шаналж эхэлдэг. Харин эмэгтэй хүн асуудалд орсон даруйдаа л хэн нэгэнтэй ярьж, уйлж сэтгэлээ онгойлгохыг хүсдэг. Энэ ялгаанаасаа болоод дийлэнх хосуудын дунд асуудал, бэрхшээл урган гарч ирдэг байна.

Хэрвээ таны нөхөр дуугаа хураачихвал энэ үед бүсгүй та юу хийх хэрэгтэй вэ?

Яг энэ үед та нөхрөө хэсэгхэн хугацаанд ганцааранг нь үлдээх хэрэгтэй. Ийм үед нөхрөөсөө  ярилцахыг шаардаад ямар ч нэмэргүй, харин ч эргээд хэрүүл маргаан үүсч мэднэ.

Дотроо сайн тунгаан бодоод нөхрөө буцаад ирэх үед нь тайван ярих боломжийг бүрдүүлж өгөөрэй. Мэдээж хэцүү ч гэсэн эрэгтэй хүний онцлог чанарыг ойлгох хэрэгэй шүү.

- Тайван байхад нь тусалж нам гүм орчин бүрдүүл

- Тайвширсны дараа ярилц

- Сэтгэл зүрхийг нь мөхөөх үг хэлэхийн оронд “Чадна, Болно, Сайн байна” гэсэн үгээр урамшуул.

- Ямар ч зүйлд тайван байж, сэтгэлийн хөдөлгөөнөөр бүү ханд

- Нөхрийгөө ажлаас нь ирэхэд гэрийн ажилдаа дарагдсан, хувцас нь хааш яйш, үс нь арзайсан бүү угт. Харин гэрээ цэмцийлгэж, биеэ цэгцэлж сэргэлэн цовоо угт.

- Нөхрийгөө баярлуулах зүйл жаахан ч гэсэн хийж эхэл. Жишээ нь урмын үгтэй захиа бичээд цүнхэнд нь хийх, хайртайгаа илэрхийлсэн үгсийг үргэлж хэлэх гэх зэргийг туршиж үзээрэй.

 

 

Эрчүүд бүсгүйчүүдээс ч илүү эмзэг

$
0
0

ressacaТаны толгойд эрэгтэй хүн найзуудтайгаа нэг газар суучихаад, шоколад эсвэл чипс идэнгээ тэдэнд найз бүсгүйнхээ муухай аашийн талаар ярьж суугаа дүр зураг буухгүй байх л даа.

Эсвэл танд тэдний эмэгтэй хүнтэй маргалдсан үедээ бүтэлгүй хайрын тухай дуу сонсоод, өдөр шөнөгүй зурагтаар савангийн дуурь үзэж суугаа байдал ч төсөөлөгдөхгүй. Гэхдээ судлаачид сэтгэлийн шарх болон салалт тэдэнд биднээс илүү хүндээр тусдгийг олж илрүүлсэн байна.

АНУ-ын Вейк Форестын Их Сургуулийн профессор Робин Саймон 1000 ганц бие насанд хүрэгчдийн дунд судалгаа явуулсны эцэст дотны хүнтэйгээ таарамжгүй байгаа эрчүүдийн сэтгэлзүй хүчтэй цохилтонд ордог гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Учир нь тэд ямарваа нэг хэцүү асуудалтай тулгарсан үедээ энэ тухайгаа ихэвчлэн найз бүсгүйчүүддээ хэлж тайтгардаг байна. Жирийн найз нөхөд, эсвэл гэр бүлийнхэн, ах дүүс нь тэдэнд хангалттай дэм болж чаддаггүй юмсанжээ. Өөрөөр хэлвэл тэдний хувьд хайртай бүсгүй нь энэ дэлхий дээрх түүний талд зогсож чадах цорын ганц хүн байдаг гэнэ. Тиймээс ч амьдралд нь тэрхүү чухал байр суурийг эзэлдэг эмэгтэйтэйгээ хагаралдаж, муудалцангуутаа маш их ганцаардлыг мэдэрдэг байна.

Түүнээс гадна эрчүүд эмэгтэйчүүд шиг сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй, дотроо хадгалж явдгаас, зовлон шаналал нь олноороо бөөгнөрч нэг л өдөр тэсгэл алдахад нь хүргэдэг хэмээн ноён Саймон өгүүлж байсан аж. Иймээс бидний түшиг тулгуур болсон эрчүүдийгээ хайрлаж явахыг уриалъя хүүхнүүд ээ!

Эрчүүдийн талаар мэдэхэд илүүдэхгүй 25 зүйл

$
0
0
чөлөө1Нэгэн залуутай дөнгөж харилцаа тогтоож эхлэж байгаа бол үүнийг уншихад илүүдэхгүй шүү. Өөрийн чинь итгэсэн залуу чамтай худлаа харьцаад байгаа юм биш биз?

1.    Тэд айлгүй охиноор наадаж , даруухан охидыг хайрладаг.

2.    Охидын анхаарлыг татахын тулд юу ч хийж мэднэ.

3.    Хуучин найз залуугийнхаа талаар ярихад үнэхээр дургүй

4.    Хаягдсан бол тэр охиноо өөрийн болгох гэж тэмцдэг.

5.    Хэн нэгнийн эргүүлж байхдаа үнэхээр хэл ярианы баялаг сайтай байдаг. Гэвч жинхэнэ хайртай           охинтойгоо учирсан үедээ гацаж түгдрэн хэлгүй мэт болдог.

6.    Эрчүүд ч гэсэн уйлдаг гэдгийг санаж ав.

7.    Хайртай охиныгоо шүтэн биширдэг.

8.    Чамд бэрхшээлийнхээ тухай ярьж байгаа бол чамд дэндүү их итгэж байгаа гэсэн үг.

9.    Өөрөөс нь илүү хүчтэй охидод дургүй

10.    Хараал хэлдэг охидод үнэхээр дургүй

11.    Ямар нэгэн залуу гэнэт болзоонд урьвал яагаад? Гэдгийг нь заавал асуу

12.    Чамаас болж уйлж байвал чамд дэндүү их хайртай болжээ.

13.    Чамд ганцхан сарнай авахын тулд хоосон хонож чадна

14.    Анх чамайг эргүүлж байхдаа МУУ залуу байдаггүй. Болгоомжтой бай.

15.    Задгай энгэртэй охидоос илүү ухаалаг охидод дуртай

16.    Тэд сайхан хоолонд дуртай. Хэрвээ чи гоё хоол хийдэг бол хурдхан л эхнэрээ болгохыг хүсдэг.

17.    Залуус ээжтэйгээ адилхан охидыг хайрладаг.

18.    Найзууд чинь сайн мэднэ. Хайртай залуугаа найзуудтайгаа танилцуулаад үзээрэй.

19.    Ихэнх хүмүүс сэтгэл хамаатай гэдэг ч хүний сэтгэл царайн дээр бичигдээгүй шүү дээ. Тиймээс хүн     бүр         хамгийн түрүүнд царай хардаг.

20.    Хэтрүүлэгтэй сайхан аашилж байвал , өөрсдийнхөө харилцааг дахин нэг бодоод үзээрэй. Өөр охинд ч             бас ингэж харьдаг юм биш биз???

21.    Чамд таалагдахын тулд яаж ч өөрчлөгдөж чадна

22.    Чиний тухай худал , үнэн ярианд итгэхгүй

23.    Их гэнэн өхөөрдөм шүү.

24.    Эрхлэх дуртай.

25.     Чамтай танилцсан цагаасаа эхлэн ирээдүйд юу болохыг мэдсэн байдаг.

Эрчүүдийн тухай бүсгүй хүн бүрийн мэдэх ёстой зүйлс

$
0
0

11391714_952755651412583_8288983582398530484_nТанд ер нь эрчүүдийн “түлхүүрийг” олж сурах юмсан гэж бодогдож байв уу? Хэрвээ та талх шарагч ч юм уу, өөр нэг цахилгаан хэрэгсэл авсан бол уг хэрэгсэлтэй хэрхэн ажиллах, яаж өөрөө гэмтэхгүй байх, удаан эдлэх талаар өгүүлсэн “хөөрхөн” бяцхан ном дагалдаад ирнээ дээ?

Гэтэл нэг эртэй холбогдлоо гэхэд дагалдаж ирдэг тийм “гарын авлага” байдаггүй нь гачлантайяа. Уг нь бүсгүйчүүд бид эрчүүдийг аливаа бусад техник хэрэгслээс хавьгүй их “ашигладаг” шүү дээ. Тиймээс бид тухайн эрээ “таних” гэсээр амьдралынхаа чамгүй олон жилийг зарцуулж орхидог доо. Зарим маань бүр учрыг нь олж чадахгүй байсаар салж, дахиад нэг эрийн учрыг олохоор хайран цагаа дахиад л үрж эхэлдэг.

Амьдралын гэгээн өдөр бүр бид аав, хүү, дүү, нөхөр, найз, нууц амраг, ажлын түнш гээд төрөл бүрийн эрчүүдтэй харилцаж байдаг. Бид уг нь тэднийг ойлгож, ойр дотно харилцаж, халамжилж, хайрлаж, бас тэр хэрээрээ яг тийм сэтгэлийг хариу хүлээж байдаг. Энэ бүхэн амжилттай байх үед бид “эрчүүд гэж хамгийн сайн, сайхан хүмүүс, тэдэнгүйгээр бид яана даа?” гэж бодоод, хамаг оролдлого маань талаар өнгөрөх үед бухимдаж цөхрөнгөө барахдаа “энэ эрчүүд гэж хамгийн хэрэггүй амьтад, магадгүй “энэ техник эвдэрчээ, засварт өгөхөөс” гэж халаглаж суудаг. Хэрвээ та надтай л адил эгэл жирийн бүсгүй бол яг ийм байдалд орж, “Болих минь. Эвдэрхий техниктэй ноцолдож байхаар үйлдвэрт нь буцааж өгөөд шинийг авъя” гэж бодох үе байсан л байх.
Өнөөдрийг хүртэлх амьдралынхаа туршлагаас харвал эрчүүдтэй харилцах үндсэн гурван төрлийн харилцаа л байдаг бололтой. Та үүнийг уншаад аль хэлбэрийг нь сонгохоо шийдээрэй л дээ.

Нэгдүгээр хувилбар. Та өөрийг чинь галзууруулах дөхөж байгаа гэж тасралтгүй үглэн уурласаар нэг насаа хамт барах /Энэ бол хэдэн цагийн хувьд зугаатай ч хэдэн жилийн дараа бүх л үнэ цэнээ алдаж, амьдрал сонирхолгүй болдог/

Хоёрдугаар хувилбар. Та эрчүүдээс нэгмөсөн татгалзаж, харин хөөрхөн бяцхан нохой худалдаж ав /Энэ нь хамаагүй хямд боловч тэр болгон хүссэн үр дүнд хүргэдэггүй/

Гуравдугаар хувилбар. Та сонгон авсан эртэйгээ аз жаргалтай амьдрахын тулд эрчүүдийн тухай бүх зүйлийг ойлгож мэдэх /Энэ нь хэцүү, цаг их авах, магадгүй их үнэтэй боловч танд хамгийн сайхан мэдрэмжийг өгнө/
Эр хүн гэдэг нэг талаасаа маш хялбар боловч нөгөө талаасаа яагаад ч ойлгож боломгүй “шинжлэх ухаан” юм шүү.

Завгүй эрчүүдэд зориулсан турах дасгал

$
0
0

2af6755c03de623foriginal

Үргэлж сууж ажилладаг эсвэл фитнесс явах завгүй эрчүүдэд тулгардаг том асуудлын нэг бол “турах” билээ. Хичнээн турахыг хүссэн ч, цаг завгүйгээсээ болж өөртөө анхаарал хандуулахаа больсон бүх эрчүүдэд энэ дасгал тохирно гэдэгт итгэлтэй байна. Доорх дасгалуудыг та гэртээ, гадаа хүссэн үедээ хийж болно.

1. Бие халаалт хийхдээ 30 минут гүйлтийн зам дээр эсвэл гадаа гүйгээрэй.

2.  “Үсрэлттэй суулт” – Хөлдөө мөрний хэмжээний зай авч, доош хагас суугаад, дээш үсэрнэ. Тасралтгүй 10 удаа хийгээрэй. Энэ суулт нь таны жинг хасахаас гадна гуя болон өгзөгний булчинг хөгжүүлнэ шүү.

3. “Суниалт” – 10 удаа амралтгүй дарааллуулж суниана. Дараагийн дасгал хийхээсээ өмнө хэсэг хугацаанд амарч болно. Энэ дасгал таны гарын булчин болон цээжийг хөгжүүлнэ.

4. “Гэдэсний таталт” – 10 удаа хийгээд мөн дунд нь амралттайгаар 10 удаа давтамжтай нийт 100 удаа хийнэ. Энэ дасгал таны хамгийн асуудалтай хэсэг болох гэдэсний булчинг хөгжүүлнэ. Хамгийн гол нь шантрахгүй хийх чухал шүү.

emch.mn

Viewing all 363 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>